Түр тусламжийн агентлагийг сонгох шалгах жагсаалт
Ашиг тус: Энд хавсаргасан файлд таныг түр ажилчнаар хангах түр агентлагийг сонгоход туслах зорилготой шалгах жагсаалт орсон. Түр агентлаг олон байдаг боловч тэд бүгдээрээ танд чанартай ажилтнууд өгөхийг үнэн сэтгэлээсээ сонирхдог гэсэн үг биш. Зарим нь чадваргүй хүмүүс явуулчихаад дээд зэргийн үнэ шаарддаг. Энэ нь аливаа агентлагт өгөхөд хэрэгтэй мэдээлэл цуглуулахад туслах бөгөөд агентлагуудыг шалгахдаа тавих асуултууд болон асуудлуудын жагсаалтыг агуулсан. Эдгээр шалгах жагсаалтыг ашигласнаар та хэрэгцээндээ хамгийн сайн тохирох, хамгийн сайн түр ажилчнаар хангах агентлагийг сонгоход дөхөмтэй болно.
Файлын тодорхойлолт: Энэ файл нь rich text format (RTF)-аар бичигдсэн нэг хуудас бичиг баримт агуулах бөгөөд Windows орчинд хэрэглэдэг бичиг баримт боловсруулах ихэнх програмтай тохирно.
Онцгой шинжүүд: Дараах зүйлс орно:
- түр агентлагтай холбоо барихаас өмнө цуглуулах хэрэгтэй мэдээллийн шалгах жагсаалт
- агентлагийн шуурхай байдал, таны хэрэгцээг хангах чадвар зэрэг сэдвийг хамарсан агентлагуудад тавих асуултын жагсаалт
- агентлагийн гэрчилгээ, даатгал, ажилтнууддаа өгдөг тэтгэлэг тусламж зэргийн талаар тавих бусад асуултуудын жагсаалт
- төлбөр, үнэ зэргийн талаархи агентлагийн бодлогын талаар тавих асуултуудын жагсаалт
| Attachments: | |
| Түр тусламжийн агентлагийг сонгох шалгах жагсаалт | |

RSS Feeds