Ажилд орохыг санал болгосон захидал
Он сар өдөр
Ноён Жон Смит
100 Бродвэй
Нью Йорк, NY 10001
Хүндэт ноён Смит:
Танд манай компанид (ажлын нэр)-аар ажиллах орон тооны албан тушаал санал болгохдоо баяртай байна. Та ажлын эхний өдөр компанитай танилцахын тулд (хаяг)-т (он сар өдөр)-ийн (цаг)-т ирж бүртгүүлнэ үү.
Таны жилийн цалин (мөнгөн дүн) байна. Цалингийн чекийг хоёр долоон хоногт нэг удаа Баасан гаригт олгох бөгөөд таны ажилд орсноос хойш хоёр дахь долоон хоногийн Баасан гаригаас эхэлж өгнө.
Компани танд эрүүл мэндийн даатгал, бүлгийн амь насны даатгал, богино болон урт хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, жил бүр хоёр долоон хоногийн цалинтай амралт санал болгож байна. Манай ажилтны гарын авлагад тоймлосончлон ажилд орсноос хойш гурван сар болсны дараа та эдгээр тусламж тэтгэмжийг авах эрхтэй болно. Бидний өмнө ярилцсанчлан компанид ажилд орсны гурван сарын ойн дээрээ та гэрээ байгуулсны (мөнгөн дүн)-ийн шагнал авах болно.
Бидний мэргэжлийн харилцаа харилцан ашигтай байна гэдэгт би найдахын сацуу, энэ нь чөлөөтэй албан тушаал гэдгийг хэлэх нь зүйтэй. Та компанийн адил ажлын гэрээгээ хэзээ ч цуцлах эрхтэй.
Хэрэв энэхүү ажилд авах саналыг та хүлээж авбал энэ захианы хувь дээр гарын үсэг зурж, 10 хоногийн дотор эргүүлэн явуулна уу. Таныг манай хамт олонд нэгдэнэ гэдэгт итгэж байна.
Хүндэтгэн ёсолсон,
(Таны нэр, гарын үсэг)
Таны ажилд авах саналыг хүлээн авч, ажилтны гарын авлагын нэг хувийг хүлээн авснаа нотолж байна. Ажилд орох талаараа аман амлалт өгөөгүй болно.
Гарын үсэг_______________________________
Нэрээ дармалд _____________________________
Огноо___________________________________
