Вэб байрлуулагчийн тухай
Та анх өөрийн жижиг бизнесийн саиттай болъё гэвэл шууд өөрийн сэрвэртэй болж чадахгүй. Харин үүний оронд та Вэб байрлуулагчийг ашиглаж болох юм. Вэб байрлуулагч гэдэг нь өөрийн сэрвэртээ зай гаргаж бусдын вэб хуудсыг гаргадаг тал юм. Байрлуулагчийн сонголтыг зөв хийх нь чухал. Вэб байрлуулагчийн үзүүлж байгаа үйлчилгээ нь танай вэб хуудсыг харилцагчид хэрхэн хүлээж авахад шууд нөлөөлнө. Хэрвээ найдваргүй байрлуулагч таарвал танай мэдээлэл интернет дээр гарч ирэхэд удаан байна, захиалга өгч болохгүй байна гэх мэтийн шалтгаанаар ирээдүйн харилцагчид тань зугтаж болзошгүй. Доорхи зөвлөгөө таныг хамгийн найдвартай байрлуулагч сонгоход мөн интернетийнхээ төсөвийг үр ашигтай зарцуулахад тань тус болно:
- Бизнесийн байрлуулагчийг сонгох
- Интернетийн үйлчилгээ үзүүлэгч үү эсвэл байрлуулагч уу?
- Хэр их зай хэрэгтэйг тогтоо
- Ачааллын хязгаараа мэдэх
- Бусад үйлчилгээнд хэдийг төлж болохыг тогтоо
- Хамгаалалт ба найдвартай байдал
- Домаин нэрээ бүртгүүлэхэд туслалцаа авах
- Илүү үйлчилгээ хайх
Бизнесийн байрлуулагчийг сонгох
Та Вэб байрлуулагчийг хайж байгаа бол тэд сэрвэртээ зай гаргах эсэхийг нь нягтал. Зарим байрлуулагчид зөвхөн хувийн вэб хуудас нээдэг бөгөөд бизнесийн бус бодлогоо маш чанд сахидаг. Хэрвээ та нууцаар бизнесийн мэдээллээ тавибал тэд таны хуудсыг дор нь хаачихна. Бусад нь таныг бизнесийн мэдээлэл тавихийг зөвшөөрч болох боловч таны хуудасны хэмжээг эсвэл ачааллын хэмжээг хязгаарладаг. Хэрвээ танай хуудас хэт нийтлэг болоод ирвэл таныг өөр байрлуулагчтай болохийг шаардаж магадгүй. Иймд бизнесийн зориулалтаар ашиглах вэб хуудас нээхийг зөвшөөрсөн байрлуулагчийг л ол. Учир нь тэд таны хуудас томроход хамгийн дуртай үйлчлэх болно. Ийм байрлуулагчид бизнесийн зориулалтаар ашиглах олон үйлчилгээ санал болгохоос гадна танай компани шиг компаниудыг татахийн тулд үнийн хөнгөлөлт үзүүлж болзошгүй.
[Хуудсын эхэнд очих]Интернетийн үйлчилгээ үзүүлэгч үү эсвэл байрлуулагч уу?
Вэб байрлуулагчийг сонгоход танд 2 хувилбар байдаг: Интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ИҮҮ) эсвэл байрлуулагч. ИҮҮ нь вэб хуудсыг байрлуулахаас гадна олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь таныг Вэб-ийн эрхтэй болгохоос гадна э-мэилийн үйлчилгээ гэх мэт үйлчилгээ үзүүлж үүнийг вэб байрлуулах үйлчилгээтэйгээ хамтатгадаг. Бусад компаниуд зөвхөн вэб байрлуулагчтай л хамтран ажилладаг. Тэдэнд зөвхөн өөрийнхөө сэрвэрт компаний вэб хуудсыг тавих нь л хэрэгтэй байдаг. Э-мэилийн үйлчилгээ, интернэтэд орох эрх хэрэггүй гэж тэд үздэг. Үүний нэг давуу тал нь мэдээллийг гаргаж ирэх нь хурдан байдаг.
[Хуудсын эхэнд очих]Та вэб байрлуулагч ашиглах тохиолдолд түүний сэрвэрийн дискийн төхөөрөмжинд нь л зай худалдан авна. Мэдээж та маш бага зай авч вэб хуудсаа хязгаарлая эсвэл ашиглахгүй их зай авч мөнгө төлье гэж бодохгүй байх. Ерөнхийдөө 10 MB дискийн зай 100 вэб хуудастай тэнцүү байдаг бөгөөд энэ нь жижиг бизнест хангалттай зай юм. Хэрвээ та маш их зураг, дуу чимээ, үйл хөдөлгөөн оруулахийг хүсвэл танд илүү зай хэрэгтэй.
[Хуудсын эхэнд очих]Вэб байрлуулагчийн үйлчилгээний үнэнд хэдэн хуудас хандалт багтдагийг мэдэж ав. Байрлуулагчид үүнийг шилжүүлэх фаилийн мегабаитаар нь тооцдог баaж магадгүй. Хэрвээ тийм бол үүнийг дундаж хандалтийн хувь руу шилжүүлэхийг хүс. Энэ нь ойлгоход илүү хялбар байдаг. Зарим байрлуулагчид таныг тогтоосон лимитээ хэтэрвэл төлбөр оногдуулдаг. Хэрвээ ачаалал бодож байснаас их байвал энэ нь маш өртөг өндөртэй болох юм. Хэрвээ таны хуудас их идэвхтэй болбол таныг өөр тийшээ шилжихийг байрлуулагч хүсч болзошгүй. Энэ нь ИҮҮ-т илүү их тохиолддог. Учир нь тэд нийтлэг вэб хуудасны ачаалал бусад хэрэглэгчдэд үзүүлдэг сэрвэрүүдийн гүйцэтгэлд муугаар нөлөөлж болзошгүй гэж үздэг.
[Хуудсын эхэнд очих]Бусад үйлчилгээнд хэдийг төлж болохыг тогтоо
Сарынх нь хураамжид юу багтаж байгаа аль нь илүү их төлбөртэйг байршуулагчдаас асуу. Ямар багц үйлчилгээ худалдан авч байгаагаас хамаараад та дүрс, Java applets, аудио видеогийн урсгал, сэрвэрийн талын multimedia гэх мэт олон нэмэлт үйлчилгээнд хураамж төлж байж магадгүй. Энэ бүгд юу болох, танай хуудасны дизаинд ямар хэрэгтэй болохийг нягтлаарай.
[Хуудсын эхэнд очих]Хамгаалалт ба найдвартай байдал
Ямар ч байрлуулагчийг сонгосон бай гадны аюул ба хакэраас таны мэдээлэл хамгаалагдсан эсэхийг мөн 99 өөс 100 хувийн найдвартай байгааг нягтал. Зарим аюулгүйн ба найдвартай байдлын асуудлуудад дараахи зүйлсийг багтаана:
Хакеруудаас яаж хол байх вэ? Бараг байрлуулагч бүр өөрийн сэрвэрээс урилгагүй зочдыг хол байлгах гэж интернэтийн хамгаалалт тавьдаг. Мөн байнгын аюулгүй байдлын шалгалт хийж бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.
Хуудсандаа хэр олон нөөц хуулбар хийдэг вэ? Мэдээллээ алдахгүйн тулд нөөц хуулбарыг өдөр тутам хийх нь зүйтэй.
Цахилгаан тасарвал яах вэ? Бүх сэрвэрүүд тасралтгүй цахилгаанаар хангагдсан байх ёстой бөгөөд ингэснээр мэдээлэл үргэлж бэлэн байна.
Тэд найдвартай үйлчилгээгээр хангаж чадах уу? Хэрвээ та зайнаасаа худалдахийг хүсвэл SSL ба SET гэсэн стандарттай гүйлгээниЙ код хийдэг байрлуулагчийг хайгаарай.
24 цагийн техникийн туслалцаа байх уу? Мэдээж танд техникийн талын туслалцааг хүссэн цагт тань үзүүлж чадах байрлуулагчийг та хүснэ. Байрлуулагчид тусдаа тийм туслалцааны шугам байдаг эсэхийг лавла. Ингэснээр та асуултыынхаа хариултыг авч чадахгүй хэдэн цагаар утсаа сахих хэрэггүй болно.
Байрлуулагч илүүдэл холболттой байна уу? Өндөр хурдтай ийм холболт байвал түүнийг хэрэглэгчид шугам эвдэрчихсэн тохиолдолд ашиглаж болно.
Хуудас тань хамгаалалттай байна уу? Вэбээр дамжуулан дээрэм хийхийг завдагчдаас энэ хамгаалалт хамгаална. Зөвхөн байрлуулагчийн итгэмлэгдсэн хүн л сэрвэрт орох эрхтэй байснаар бүх сэрвэрүүдийг аюулгүй байлгана.
[Хуудсын эхэнд очих]Домаин нэрээ бүртгүүлэхэд туслалцаа авах
Олон вэб байрлуулагчид таныг домаин нэрээ бүртгүүлэхэд тусалж чадна. Өөрийн домаин нэртэй болбол та хэн нэгэн том хуудсанд багтаан нэрээ бичүүлэх биш харин www.танайхуудаснынэр.com гэсэн хаягтай болно.
[Хуудсын эхэнд очих]Зарим вэб байрлуулагчид олон үйлчилгээг маш бага төлбөртэйгөөр эсвэл огт төлбөргүй үзүүлэх нь бий. Эдгээрийн зарим нь:
Дизаиний үйлчилгээ: Таныг вэб хуудсаа хийхэд тань туслах дизаинер эсвэл програмчин вэб байршуулагчид байна уу? Хэрвээ байхгүй бол тэр жижиг бизнесийн туршлагатай дизайнерийг мэддэг үү?
Програм: Байрлуулагч үнэгүй програм өгдөг үү? Олон байрлуулагчид үнэгүй эсвэл маш бага төлбөртэйгөөр дизаиний багц, HTML засварлагч гэх мэт олон програм олгодог.
Сурталчилгаа: Танай байрлуулагч шилдэг хөдөлгүүр ба директороор танай саитийг бүртгэж байна уу? Танай саитийг сурталчлах талбай түүнд байна уу? Интернетийн сурталчилгааг хийхэд туслах уу?
Дансны ашиглалт: Танай саитийг хэр олон үнэлдэг вэ? Хүмүүс танай саитад хэрхэн хүрдэг вэ? Танай саитний аль хэсэг нь хамгийн нийтлэг вэ? Танай байрлуулагчид танай саит руу очиж байгаа болон танай саитнаас гарч байгаа өдөр тутмын болон цаг тутмын ачааллыг бүртгэх програм байна уу?

RSS Feeds