Гол нүүр  >  Ажиллагсдыг ажиллуулах хуваарь  > Түргэн хөрвөх харьцааг тооцоологч
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Түргэн хөрвөх харьцааг тооцоологч

Provided by Bankrate.com, Content Partner for the SME Toolkit

Зарим тохиолдолд хүчил шалгуурын харьцаа ч гэж нэрлэгддэг түргэн хөрвөн харьцааг эргэлтийн харьцаатай төстэй боловч компаний богино хугацааны санхүүгийн үүргээ хүлээх чадварыг илүү найдвартай тодорхойлно гэж үздэг. Зарим тохиолдолд бараа материалыг мөнгө болгоход хэцүү байх учир энэ харьцаанд бараа материалыг хөрөнгөөс хасч тооцдог. Зээлдэгч нар энэхүү харьцааг ашиглах сонирхолтой байдаг, учир нь компанид учирч болох хамгийн муу нөхцөл байдал дахь төлбөрийн чадварыг илэрхийлдэг.

Томъёо нь: Эргэлтийн хөрөнгөөс хасах нь бараа материал, хуваах нь богино хугацааны өр төлбөр

Энэ тооцоологчийг хэрхэн ашиглах вэ
Таны хамгийн сүүлчийн санхүүгийн тайлангийн тэнцэлд түргэн хөрвөх харьцааг тооцоолоход шаардлагатай тоонууд байгаа. Нийт эргэлтийн хөрөнгө, бараа материал, нийт эргэлтийн өр төлбөрийн тоонуудыг ол
  1. Нийт эргэлтийн хөрөнгийг нөхөж бич.
  2. Эргэлтийн бараа материалыг нөхөж бич.
  3. Нийт богино хугацааны өр төлбөрийг нөхөж бич.
  4. "Тооцоол" дээр дар

Одоо та ямар байдатай байгаагаа мэдэж байгаа бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулалт хийх үндэс суурьтай болсон. Түргэн хөрвөх харьцаа 1.0:1 гэдэг нь эргэлтийн өр төлбөрийн нэг доллар бүрт хялбар хөрвөх нэг долларын хөрөнгөтэй байна гэсэн үг. Харьцааны хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлт салбар салбараар өөр байх бөгөөд 1.0:1 нь ихэнх зээлдүүлэгч нарын шаардлагыг ерөнхийдөө хангах үзүүлэлт. Өмнөх санхүүгийн тайлангуудаас түргэн хөрвөх харьцааг тооцоолон харьцуулж үзэх нь танай компаний хөгжлийн хандлагыг харуулж чадна. Харьцаанууд дахь өөрчлөлт нь шууд л хүндрэлд ороод байна гэсэн үг биш боловч өөрчлөлтийн учир шалтгааныг олох нь үүсч болох бэрхшээлийг бага дээр нь шийдвэрлэхэд туслана.


Copyright © 2010 Bankrate, Inc. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх