Хэрхэн үр ашигтай сүлжээ тогтоох вэ?
Сүлжээ тогтооно гэдэг бол хэлхээ холбоо тогтоож түүнийг ашиглах урлаг мөн. Сүлжээ тогтоохын зорилго бол танай бүтээгдэхүүн ба үйлчилгээний чанарыг шууд сайжруулаж болох хүмүүс ба мэдээллийн санг бий болгох, худалдан авагчийн идэвхийг сэргээх, тэгээд хамгийн чухал нь тийм ажил байгааг ч мэдээгүй өрсөлдөгчөөсөө түрүүлж захиалга олж авах явдал мөн.
Сүлжээ тогтоохыг олон жижиг бизнесүүд хэн нэгэнд нэрийн хуудсаа чулуудан өгч өөрийн бизнесийнхаа тухай бардамнах явдал гэж үздэгт тул тэр болгон сонирхдоггүй байна. Хэрэг дээрээ сүлжээнд орно гэдэш бол та тус болж болох аль эсвэл танд тус болох хүнтэй танилцана гэсэн үг юм.
Network Associates, Hicksville-ын Ерөнхийлөгч бөгөөд сүлжээ тогтоох асуудлын мэрэгжилтэн Стевен М. Краусерын үзэж байгаагаар олонхи бизнес эрхлэгчид сүлжээнд орохыг бизнесийн үр ашигтай хэрэгсэл болохыг мэддэггүй байна. Тэрээр Таны ширээний чинь баруун дээд татуургаар дүүрэн бизнес карт цугларч шинэ бизнес нэмэгдээгүй бол та өөрийн сүлжээ тогтоох аргаа эргэн харах цаг болсон байж мэдэх юм гэж хэлжээ.
Жижиг бизнесийн эзэд аль болохоор олон хүнтэй танилцах ба өөрийгөө аль болох олон хүнд танилцуулах хоёр зорилгыг хангах нь зүйтэй гэж Kраузер ярьж байна. Сүлжээнд орох ажлыг амжилтанд хүргэх дараахи дөрвөн алхам хийхийг тэрээр санал болгож байна:
Мэдээлэл өгөх ба мэдээлэл авах
Сүлжээнд орно гэдэг бол хоёр тийшээ хөдөлгөөнтэй гудамж гэсэн үг
мөн. Та хэн нэгэнтэй уулзахдаа та түүнээс бизнесийн тухай асуух,
өөрийн бизнесийн тухай түүнд ярих хүсэлтэй байдаг. Яриагаа гол
зүйлээсээ-нэр, компани, охин компани, компаний байдал, бизнесийн
шинж чанар болон бусад асуудлаас эхэл. Та дараа нь та хоёр бие
биендээ хэрэгтэй байж болох эсэхийг мэдэхийг хүснэ. Дараахи
асуудлыг хөндөхийг хичээ:
- Танай компани юу хийдэг вэ?
- Танайх ямар үйлчлүүлэгчдэд үйлчилдэг вэ?
- Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах асуудлаар компани дотроо
хэн шийдвэр гаргадаг вэ?
- Танайх өрсөлдөгчөөсөө юугаараа ялгаатай вэ?
Хэлхээ холбоогоо үнэлж дүгнэж үз
Та хүн болгонтой сүлжээнд орж чадахгүй'. Та урьдчилсан мэдээлэл
авмагцаа тэр хүнтэй бизнес хийж харилцаа тогтоох нь зүйтэй юу
гэдгээ шидэх хэрэгтэй. Та тэдэнд тус хүргэж, тэд танд тус хүргэж
чадах уу? Үүний хариулт нь та хоёрын хувьд хоёуланд чинь
"тийм" гэсэн хариулт байх ёстой.
Бас нэг шалгуур бол төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн нөхцөл тавилгүй бусдад чин сэтгэлээсээ тус хүргэхийг хүсч байгаа хүнийг олох явдал мөн. Өөрөөр хэлвэл бол та өөрийгөө сүлжээ бий болгогч гэж бүү бод харин асуудлыг шийдвэрлэгч гэж бодоод харин өөртэй чинь адил зан чанартай өөрийн чинь хувийн сүлжээнд нэмэр болчих хүнийг хайж олоорой.
Стратегийн холбоотноо бүрэлдүүл
Сүлжээ гэдэг бол бизнес картны цуглуулга биш харин хүмүүсийн
нэгдэл. Сүлжээнд оролцож байгаа хүмүүсийн бизнесийг ойлгож мэдэхэд
цаг гарга. Та гишүүдээ ухаалаг сонгож авсан бол энэ нь танд
сэтгэлийн баяр баясгалан авчирах ёстой. Та өөрөө юу хийдэг, хэнтэй
ажилладаг зэргээ тэдэнд бүрэн мэдүүлсэн байхыг хатуу анхаар.иБие
биендээ шинэ юм мэдээлж урамшуулж бай. Үнэн хэрэг дээрээ та нар бие
биенийхээ борлуулагч нар болно.
Сүлжээнд орно гэдэг бол бизнэсийн харилцагч олж авна гэсэн үг биш; харин ч та тэр хүний мэддэг хүн бүрээс бизнес олж авахыг оролдож буй хэрэг юм.
Та сүлжээнд оролцож байгаа хүмүүсээс менежментийн талаархи санаа оноо, зөвлөгөө, санаачилга, тэр ч байтугай нийлүүлэгч компаний талаар саналыг нь авахаар тэдэнд хандаж болно. Та нар бие биенээсээ суралцаж бие биендээ үйл ажиллагаа, орлогын өсөлтөд нь хувь нэмэр оруулах болно.
Сайжруулалт
Та харилцагчдынхаа тог өсөх тусам мэдээллийнхээ санд орж байгаа
хүмүүсээ эргэж үнэлэх хэрэг гарна. Цагийг үр ашигтай зарцуулж дад,
харилцагчдаасаа нэн чухлыг нь тодорхойл.Танд хамгийн их тустай
хүмүүстэй холбоотой байхыг та хүсч байгаа. Тэд нар таны хамгийн ойр
дотнын хүмүүс болно.
Хүмүүстэй хэзээ ч бүү муудалцаж бай; танд хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт тус болохыг, хэн нэгэнд та өөрөө хэзээ нэгэн цагт хэрэгтэй болохыг урьдаас мэдэх аргагүй юм.Танд яг одоо хэн нэгэн нь хэрэггүй юм шиг санагдаж байвч алсдаа тэд хэзээ нэгэн цагт тустай байж болох тул тэднийг үе үе шалгах хүсэл танд төрнө. Өөрөөр хэлвэл, тэдний зан нь хэзээ хувирахыг та мэдэх аргагүй тул хүн бүртэй аятай харилцаж бай.
