Нябо бүртгэл ба мөнгөний урсгал
|
|
|||||||
Өрсөлдөгчдид эсвэл худалдан авахыг хүсч байгаа (эсвэл худалдах гэж буй) бизнест үнэлгээ өгөхийн тулд та нябо бүртгэлийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Компаниудын талаархи мэдээллийг хөрөнгийн брокерүүд буюу гүйцэтгэх ажилтнуудтай хийсэн ярилцлагаас авах боломжтой хэдий ч танай салбарт хамгийн амжилттай ажиллаж байгаа, улсын мэдлийн өрсөлдөгчдийн талаар судлах хамгийн сайн эх сурвалж нь тэдний жилийн тайлан. Мэдлэгтэй хүний байр сууринаас үнэлгээ, дүгнэлт өгөхийн тулд та нябо бүртгэлийг сайн ойлгох хэрэгтэй. Таны оршин суугаа газарт буй колледжээс явуулдаг нябо бүртгэлийн курсээр таны мэдэх шаардлагатай байгаа зүйлийн ихэнхийг нь зааж өгөх болно.
:Хоёрдугаар алхам:Нябог сонгоАжлаа эхлэхээс өмнө нябо бүртгэлийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Энэ мэргэжилтэн нь хувиараа ажилладаг Мэргэшсэн нягтлан бодогч (МН) буюу өргөн хүрээнд өндөр мэргэжлийн туслалцаа үзүүлдэг нябо бүртгэлийн томоохон пүүс(тэдгээрийн хөлс нь өндөр байх хандлагатай байдаг) байж болно. Өөр нэг төрлийн нябо бол "санхүүгийн зөвлөх "(СЗ)юм.Санхүүгийн зөвлөхүүд Дотоод Орлогын үйлчилгээний албанаас (Монголын нөхцөлд энэ нь татварын алба) зохион байгуулж авдаг татварын тестийн амжилттай өгсөн байх ёстой.
Одоогоор нябо нарын эсвэл санхүүгийн зөвлөхүүдтэй адил данс хөтлөгч нарын түвшинг тогтоож сертификат олгодог үндэсний стандарт байхгүй байна. Тиймээс данс хөтлөгчийг ажилд сонгож авахдаа тодорхойлолтыг үзэх нь хамгийн сайн арга байж болох юм. Бизнесийн нябо бүртгэлийг хийхэд танд тусалж чадна гэж үзэж байгаа хүмүүсээ олон МН нар болон СЗ-үүд тодорхойлолттой буюу цохолттойгоор тан руу явуулна. Данс хөтлөгч нар төлбөр тооцоог дагнан хариуцах эсвэл авлагыг дангаар нь хариуцдаг байхаас эхлээд МН эсвэл СЗ-д татварын тайлан гаргахад нь зориулж бүртгэлийн үйл ажиллагааг нэгтгэн гаргаж чадах "бүрэн хариуцлагатай " данс хөтлөгч ( монголын нөхцөлд ахлах нябо)гэм мэт түвшингээрээ ялгагддаг.
Нөгөө талаас та бизнесээ хэрхэн зохион байгуулах, орлогын болон цалингийн татварын тайлангаа гаргахад зөвлөгөө шаардлагатай байгаа бол танд туслах МН эсвэл СЗ авах хэрэгтэй бололтой."Өдөр тутмын quot; данс бүртгэлээ хэдийчнээ олныг өөрөө гардаж хөтөлнө төдийчнээ сайн.Ингэвээс мэргэжлийн илүү нарийн туслалцаа төлбөр төлөх чадвартай байх болно.
Бизнест тань хамгийн их тохирсон нябо бүртгэлийн программ хангамжийг тодорхойлох хэрэгтэй болно. Энэ шийдвэрийг гаргахад нябо тань танд тусалж чадна. Үүнийг тодорхойлох хэдэн сайн аргуудад дараах зүйл ордог:
- Програм хангамж ашиглаж ирсэн туршлагын хувьд танай салбарт илүү сайн мэдлэгтэй итгэж болно гэж та үзэж байгаа бусад хүмүүсээс асуу.
- Танай нябо зохион байгуулж программыг ашиглаж сурахад тань тусалж болох юм. Эсвэл үүнийг хийхэд тань туслах бизнесийн танилтай байж болох юм.
- Програм хангамжийн талаар арилжааны сэтгүүлүүдийн зарлалыг харж, санаа олохын тулд энэ салбарын үзэсгэлэнгүүдэд очиж үз.
Цалингийн бүртгэл, тайлан маш төвөгтэй,нарийн бүтэцтэй. Та ажиллагсад авч ажиллуулна гэж үзвэл бизнесийн тань чиглэлээр "Цалингийн бүртгэлийг үйлчилгээ " үзүүлдэг байгууллагыг хай. Нябо тань энэ талаар зөвлөж болох юм. Энэ төвөгтэй ажлыг боломжийн үнээр гадны байгууллагаар хийлгэж болно.
Банкны ажилтантай ажиллахад нябо тусламж үзүүлэх нь:
Бизнесээ эхлэх эх үүсвэрээс гадна удалгүй эсвэл хожим танд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй болно. Хэрэгцээ гарахаас ӨМНӨ банкныхантай холбоо тогтоох явдал чухал. Нябо тань дараах зүйлийг хийж чадна. Үүнд :
- Ирэх саруудад бизнест мөнгөний хэрэгцээ ямар байх вэ гэдгийг тооцох мөнгөний урсгалын тайланг бэлтгэхэд танд туслах.
- Сарын тутмын мөнгөний урсгал хэд байгааг харуулсан орлого, зарлагын тайлангийн хамт үндсэн хөрөнгө, өр төлбөр, тайлан тэнцэл орсон санхүүгийн хувийн тайлан бэлтгэхэд чинь туслах. Банкууд голдуу хувийн баталгаа шаарддаг.
- Банкны ажилтанд танилцуулах хүн болох. Банкныхан эхлээд няботой харьцаж, ажлаа ярьдаг учраас энэ их тустай зүйл байж болох юм.
- Банкинд зориулан хийсэн бизнес төлөвлөгөөг засаж сайжруулахад туслах.
- Аль болох их мэдээлэл түүний дотор санхүүгийн тайланг эмх цэгцтэй, нямбай, дараалал сайтай бүтэцтэй болгоход туслах.
Эхлэхийн өмнө таны базнестээ нябо бүртгэлийн ямар хэлбэрийг ашиглах вэ гэдгийг шийдэх шаардлагатай. 2 үндсэн төрөл байдаг :
- Мөнгөн суурьт арга: Нэрнээсээ утга нь илт байна; Мөнгө хүлээн авсан тохиодолд орлого дээр бүртгэнэ, төлбөрийн хуудас хүлээн авсан тохиолдолд зарлага дээр бүртгэнэ. Ихэнх үйлчилгээний бизнес мөнгөн суурьт аргыг хэрэглэдэг. Учир нь энэ нь ойлгох, тооцоход хавьгүй хялбар байдаг.
- Акруел суурьт арга: Энэ аргыг хэрэглэж байгаа бол та төлбөрөө хийлгэсэн эсвэл хийлгээгүй байхад орлого зарлагаа харгалзуулна. Хэрэглэгчид бүтээгдэхүүн борлуулж, тэрхүү хэрэглэгч 30 хоног төлбөрөө хийгээгүй байлаа гэхэд борлуулалт хийгдсэн тэр өдөр журнал дээр борлуулалтыг бүртгэсэн байна. Мөнгө "Өглөгийн данс "-анд орж, дараа нь бэлэн мөнгө болно. Зарлага ч үүнтэй адил: тухайн сард зардал гаргаад дараа сар хүртэл төлөөгүй бол зардал гаргасан сарын зарлага дээр бүртгэнэ.Та хэрэв үйлдвэрлэл эрхэлж байгаа эсвэл бараа материалын нөөцтэй байх тохиолдолд Дотоод орлогын үйлчилгээ (монголын нөхцөлд энэ нь татварын алба юм) танд акруел суурьт аргаар бүртгэлээ хөтлөх шаардлага тавина.
Бизнесийн тайланг тусад нь хөтөл.
Эхлэхээсээ өмнө та жижиг бизнес эрхэлдэг байлаа ч бизнесийн данс бий болго. Энэ нь хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүст хамаатай. Бизнесийн тайлангаа хувийнхаа хэрэгцээнд зориулж хийдэг тайлангаас тусад нь байлгах маш чухал. Энэ нь татварын орлогын тайлан гаргах болоход та болон нябо тань тайлангуудаа нэг голдиролд оруулахад хялбар болгож өгдөг. Нябо тань компанийхаа тайланг гаргаж, бүрдүүлэх, түүний дотор бизнесээ явуулахад хэрэглэж буй чекийн данс болон хуримтлалын дансыг зохицуулахад тусална.
Татварын өр өглөгийн асуудал:
Та болон танай нябо татварын өглөгтэй холбоотой нилээд хэдэн асуудалтай тулгарна. Үүнд:
- Орлогын татвар. Хэрэв та хувиараа эрхлэх аж ахуй эхлэж байгаа бол танд байгаа IRS маягт 1040-ийн хавсралт буюу График C дээр бизнесийн үйл ажиллагааныхаа тайланг гаргана. Хувиараа аж ахуй эрхэлж буй хүн зөвхөн бизнесийн орлогын татвар төлөөд зогсохгүй мөн энэ орлогод оногдох нийгмийн даатгалын татвар төлнө. Энэ нь татварын тайлан дээр тусдаа зүйл болж орно. Бизнесийн орлогын татвар дээрээ нэмж цэвэр орлогынхоо ойролцоогоор 15% -ийг нийгмийн даатгалд төлнө гэж бодоогүй явсан шинээр жижиг бизнес эрхлэх гэж байгаа хүнийг Нийгмийн даатгалын татвар цочирдуулж болох юм. Хувь нийлүүлэгч буюу ХХК байдлаар үйл ажиллагаа явуулахад түнш нь хувиараа хөдөлмөр эрхэлсэний татвараас чөлөөлөгдөхгүй.Нябо тань татварын эцсийн төлбөрийн дарамтыг бууруулах, мөн цаашдаа татвар төлөөгүйгээс торгууль төлөхөд хүрэхгүй байхаар тооцоолсон татвараа төлөх бичилтийг хийхэд тусална.
- Цалингийн татвар. Хэрэв та хүн ажиллуулж байгаа бол цалингийн татварын тайлан гаргахад шаардагддаг штатын болон холбооны улсын цалингийн татварын хувь хэмжээг тооцоход нябо тань туслана. Холбооны улсын бүртгэлийн дугаарыг " ажил олгогчийн холбооны бүртгэлийн дугаар"буюу FEIN, гэж нэрлэдэг ба энэ дугаарын SS-4 маягтыг бөглөж байж авдаг. Мөн,штат бүрт орон нутгийн буюу штатын татвар төлөхийг шаарддаг.Жишээ нь Калифорнид штатын бүртгэлийн дугаар авахад өргөдөл гаргах шаардлагатай болдог. Энэ дугаар нь та штатдаа төлөх ёстой татварын дансандаа танд ажил олгогчоос төлөх татвар төлөх татвар болон улсад төлөх ёстой хөдөлмөрийн чадвараа алдагчийн даатгалын мөнгийг төлөх дансыг тодорхой болгож өгнө. Мөн штатад төлөх ажилгүйдлийн татвар гэж байдаг. Мөн танай орон, бүс нутгийн нөхцөлд хэрэглэгддэг өвөрмөц татвар бас байж болох юм.
Тэтгэлэг
Жижиг бизнесийн хөгжлийг дэмжихийг хүсч байгаа төрөл бүрийн байгууллага болон агуентлагуудаас бизнес эхлэхэд олгодог санхүүгийн эх үүсвэрүүд олон байдаг. Нябо тань эдгээр тэтглэгийн талаар мэдэж ч болно, мэдэхгүй ч байж болно. Гэхдээ нябо авч ажиллуулахын өмнө авч ажиллуулж болно гэж үзэж байгаа нябогоосоо энэ талаар асуугаад үзэж болох юм. Тэтгэлэгийг дараах байгууллагуудаас олгодог:
- Жижиг Бизнесийн Удирдлага(ЖБУ).
- ЖБУ нь банкуудад бизнесүүдийн зээлийн баталгаа өгдөг. Энэ
- зээлийг холбооны Засгийн газраас орон нутгийн банкуудаар дамжуулан олгодог.
- Үндэсний цөөнх хүмүүсийг авч ажиллуулахад Холбооны Засгийн Газраас өгдөг тэтгэлэг
- Худалдааны байгууллагууд
- Service Corps of Retired Executives (SCORE). Энэ нь ашгийн бус байгууллага бөгөөд жижиг бизнесийг амжилттай хөгжүүлэхэд туслах зорилготой. SCORE нь бизнесийн төрөл бүрийн сэдвээр ярилцлага, сургалт зохион байгуулдаг бөгөөд таны одоо явж байгаа,эхлэх гэж байгаа замаар замнаад ирсэн хэн нэгтэй ярилцах боломж олгож болох юм.
Дотоод хяналт
" Дотоод хяналт " нь мөнгө бэлнээр, чекээр эсвэл кредит картаар эсвэл бараа буюу үйлчилгээгээр солилцсон хэлбэрээр байгаа сангуудыг удирдах,зохиуцуулахад шаардлагатай зүйлийг хэлж байгаа юм. Дотоод хяналтын зорилго нь Бизнес олж байгаа бүх орлогоо үрэгдэлгүй,хуурамч үйлдэл,шударга бус ажиллагсад эсвэл сул задгай, анхааралгүй байдлаас шалтгаалан алдахгүй байх явдал. Бусад бүх талаараа эрүүл саруул бизнес,дотоодын хяналт сулаас шалтгаалан бүр дампуурах хүртэл эмзэг байдалд орж болох юм. Нябо тань таны бизнест нийцсэн зохистой хяналтыг бйй болгоход танд тусалж чадна.
Та хэрэв үйлдвэрлэлийн буюу жижиглэнгийн худалдааны бизнес эрхэлж байгаа бол бараа матераилын нөөцийн бүртгэлтэй болох хэрэгтэй. Учир нь бараа материал бэлэн мөнгөний нэгэн адил хайрамжгүй, шударга бус ажиллагсадын гараар богино хугацаанд их хэмжээгээр үрэгдэж болно.Бараа, үйлчилгээнд хэн гарын үсэг зурж болох,боловсруулалт дууссаны дараа бараа үйлчилгээг үүдээр гаргахад хэн хяналт тавих вэ гэдэг хяналтыг тогтоож өгөх замаар бараа матераилын оролт гаралтыг газар дээр нь бүр эхэнд нь хяналттай болгох хэрэгтэй. .
Одоо та танай нябогоор ажиллуулах хүнээ сонгох явцад салбарын талаар туршлагатай хүнийг нябогоор ажиллуулах нь зүйтэй гэдгийг ойлгож байгаа байх.
Улирлын тайлан
Улирлын тайлан нь үндсэндээ цалингийн татвар болон борлуулалтын татварын тайлан юм. Эхэлж буй бизнес цалингийн татварын тайланг улирлаар гаргаж, ажил олгогчоос чекээр хийсэн мөнгө,Холбооны Засгийн Газарт ажил олгогчоос төлөх ёстой нийгмийн даатгалыг төлөх ёстой байдаг. Штатад төлөх ёстой орлогын татвар, ажил олгогчоос штатад төлөх ёстой штатын ажилгүйдлийн татварыг ч мөн тооцох ёстой. Энэ асуудлыг бүр эхнээс нь зөв хийж, татвараа зохих цаг хугацаанд нь төлж, хугацаа хоцорч төлсөн болон татварын үүргээ биелүүлж төлбөрөө төлөөгүйгээс торгууль хүлээхгүй байх нөхцлийг хангаж ажиллах.
Эхэлж байгаа бизнес бэлэн мөнгөөр гачигдах нь элбэг байдаг. Бэлэн мөнгөний нөөцтэй байхын тулд төлөх ёстой зарим төлбөрөө төлөхгүй байх явдал гардаг. Засгийн Газрын өмнө төлөх үүрэг хүлээсэн төлбөр дээр ийм тохиолдол бүү гаргаарай. Учир нь Засгийн Газар татварын өртэй татвар төлөгчдийг тэвчих нь маш ховор байдаг.
Борлуулалтын татвар авдаг штатуудад борлуулалтын хэмжээнээсээ хамаарч таны цуглуулсан борлуулалтын орлогын татварын мөнгийг сар буюу улирал бүр шилжүүлэх ёстой байдаг.Улирлын тайланд та хэдий хэмжээний мөнгө цуглуулсан, тэр мөнгөө штатдаа цаг хугацаанд нь төлсөн гэдгийг харуулсан байх шаардлага тавигддаг./p>
Банкны дансны тохируулга
Зардал ба бизнесийн орлогыг бүртгэж, хяналт тавихад бизнесийн дансыг тусдаа хөтлөх нь дөхөмтэй болгодог талаар дээр дурьдсан.Банкны тайлангийн хуулгыг аваад дансны тохируулгыг наад зах нь сар нэг удаа хийж байх ёстой. Үүнийг өөрөө хийгээд сурчихвал мөнгө хэмнэнэ. Яаж хийхийг нь мэдэхгүй байгаа бол танай нябо танд зааж өгч чадна.
Тохируулга хийнэ гэдэг нь чекийнхээ дэвтрийн тэнцэл дүнг банкны тэнцэлтэй тааруулан тохируулга буюу математик тэнцлийг тулгаж харахыг хэлж байгаа юм. Энэ хоёр тэнцлийн дүнг тулгахдаа биччихээд байгаа чек, банк клийринг хараахан хийгдээгүй байгаагаас үүдэн гарч байгаа зөрөөг бодолцох хэрэгтэй.Хэрэв ийм тохиолдол гарсан бол таны чекийн дэвтрийн тэнцлийн дүн банкны тэнцлийн дүнгээс доогуур байх ёстой. Учир нь таны бичсэн чекийн заримыг нь банк аваагүй байгаа. Иймээс эдгээр төлбөр хийгдээгүй чекүүдийн дүнг банкны тэнцлээс хасч, гарсан дүнг нь чекийн дэвтрийн дүнтэй тулгах хэрэгтэй. Энэ хоёр тэнцлийн дүн таарч байвал дансны тохируулга хийгдлээ гэж хэлнэ.
Ажиллагсдын тэтгэмж, тэтгэлэг
Бизнестээ ажиллаж буй ажиллагсдын тоог нэмэхдээ та дараах асуудлыг шийдэх хэрэгтэй:
- Хүмүүс хэдэн цаг ажиллах вэ.
- Ямар баяр ёслолын өдрийн амралтыг эдлэх.
- Ээлжийн амралтын талаар ямар бодлого байж болох вэ.
- Хэрэв ажиллагсдын эмчилгээний зардал эсвэл эмнэлэгийн даатгалыг төлнө гэж үзэж байгаа бол ямар нөхцөл заах вэ гэдгээ зарим талаар бодож үзэх хэрэгтэй.Энэ нь HMO, PPO,эсвэл өөрийнхөө эмчид үзүүлэх нөхцөл байж болох юм.
- Өвчтэй үед ямар нөхцөл санал болгох вэ.Ажилласан гэж тооцох уу?
Энэ асуудлаар шийдвэр гаргахад танд тусламж болох хэд хэдэн эх сурвалж бий. Үүнд:
- Нябо болон хуульчтайгаа эхэл.
- Тухайн салбарт таны өөрийн чинь туршлага энэ талаар ямар чиглэл барих вэ гэдгийг танд хэлж өгнө.Ажил төрлийн компаниудад өмнө нь хэрэгжиж болоод ирсэн зүйлийг танай компани дээр ч хэрэгжүүлэхэд сайн болох магад.Ингэснээр салбартаа байгаа бусад пүүсүүдтэй өрсөлдөгч болж байна.li>
- SCORE гэх зэрэг байгууллагууд чиглэл, журмуудыг тодорхйолоход тустай байж болох юм.
Та одоогоор нябогийн мэргэжилтнээс зөвлөгөө авч, нябо бүртгэлийн анхан шатны курсэд сурчихаад байна. Бизнесээ эхлэж байгаа таны хувьд дараагийн алхам бол нябо бүртгэл болон мөнгөний урсгалын тайланг яаж хийдгийг мэдэж авах явдал. Данс, бүртгэл хөтлөх явцад та хөтөлж байгаа бүртгэлээ ойлгож, хожим бизнесээ өргөжих явцад ажилтан авч ажиллуулан тэднийг сургахад хавьгүй эх зүйлийг мэдэж авсан байх учраас асар их ач холбогдолтой. Хэрэв та гэр бүлтэй буюу итгэлтэй сайн найзтай бол тэд данс, бүртгэл хийхэд олдошгүй нөөц юм. Данс тооцоотой холбоотой бусдаар хийлгэж болох талаар бодох нэг асуудал бол Цалингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар хямд хөлсөөр хийлгэх боломж юм.
Хэрэв та хувь нийлүүлэгч бол та нябо бүртгэлийн мэдлэгтэй байх, мөн бизнесийн бусад салбарт юу болж байгааг мэдэж байх нь чухал. Хувь нийлүүлэгч хэлбэрээр ажиллаж байгаа бол бүх хувь нийлүүлэгчид хамтын хариуцлага хүлээх эрхтэй байдаг. Нябо бүртгэл хариуцсан хувь нийлүүлэгч сайн ажиллахгүй бол тэр нь бүх хувь нийлүүлэгчдэд нөлөөлөх талтай.
Санхүүгийн гурван гол тайлан :
-
Тайлан тэнцэл
Тайлан тэнцэл нь "цагийг нь олж авсан зураг " тайлан. Үүнийг сонирхогчийн камераар авсан зураг гэж бод.Энэ нь таны бүх үндсэн хөрөнгө, түүчлэн өр төлбөрийн жагсаалт бөгөөд энэ хоёрын зөрөө нь бизнест байгаа таны хувьцаа. Жишээнээс энэ тайлан тэнцэл нь үндсэн 2 хэсэгт хуваагддаг болохыг харах болно. Эхний хэсэг нь " Үндсэн хөрөнгө " Хоёр дахь хэсэг нь "Өр төлбөр ба Эзэмшигчийн хувьцаа."
Тайлан тэнцлийн хамгийн түгээмэл дараалал бол хамгийн их хөрвөх чадвартайгаас хамгийн бага чадвартай руу дараалуулан жагсаах. Өөрөөр хэлбэл "Үндсэн хөрөнгө " дор та "эргэлтийн хөрөнгө" гэсэн гарчгийг олж харна.Эхний зүйл бол бэлэн мөнгө байна. Учир нь бэлэн мөнгө бол таны хөрөнгийн дотроос хамгийн сайн хөрвөх чадвартай нь. Бэлэн мөнгөний дараа танай хэрэглэгч нараас танд төлөх ёстой мөнгөн авлагыг бичсэн байна. Мөнгө хүлээн авахад л авлага мөнгө болж хувирна. Хөрөнгийн дараагийн зүйл бол "бараа материал." Бэлэн мөнгө болон авлагын алинтай адил хөрвөх чадваргүй учир тайлан тэнцлийн хамгийн доод хэсэгт бичигдсэн байна. Эргэлтийн хөрөнгийг дагуулж хавал голдуу зардал болж харагддаг Эд хогшил, тоног төхөөрөмж байна.
Мөн нябогийг гаргасан тайлан тэнцэл дээр "элэгдэл " гэсэн нэрийг олж үзнэ. Элэгдэл нь мөнгөн бус зардал бөгөөд эдгээр хөрөнгийн үнэ яваандаа буурна гэдгийг л харуулах гэсэн оролдлогооос цаашгүй зүйл юм.
Санхүүгийн энэ тайланг "тайлан тэнцэл "гэж нэрлэдгийн учир бол хөрөнгө нь таны өр төлбөр болон эзэмшигчийн хувьцаатай тэнцүү байх явдал. Үүнийг давхар бичилттэй данс гэж нэрлэдэг бөгөөд бараг бизнес бүрт ашигладаг хэлбэр юм. Давхар бичилттэй данс хөтлөдөгийн учир нь гүйлгээ бүрийг зүй ёсоор бүртгэсэн эсэхийг шалгах нябо бүртгэлийн алтан дүрэм юм. Жишээ нь хамгийн түрүүн таны худалдан авах зүйл чинь ширээ байлаа гэж бодьё. Та конторын зориулалттай эд хогшил гэсэн хөрөнгөтэй боллоо. Бэлэн мөнгөөр авсан бол өр төлбөр байхгүй учраас энэ ширээний хүү нь таны хувьцаа болно.( журналын нөгөө тал дээр).
Үүнтэй адил, бусад гүйлгээ нь хөрөнгө/эсвэл өр,төлбөр эсвэл хувьцааг өсгөнө.Жишээ нь, тайлан тэнцлийн эргэлтийн хөрөнгө ( мөн л хөрвөх чадвар хамгийн сайтай, хамгийн доогуур гэсэн чиглэлтэй)гэсэн гарчгийн доорхи зүйлийг харахад Дансны өглөг хамгийн түрүүн бичигдсэн байна. " Хуримтлагдсан өр төлбөр" гэдгийг дагуулж харах юм бол энд голдуу сарын дараа эсвэл 2 сарын дараа хүртэл хугацаа нь болоогүй байгаа цалингийн татвар, борлуулалтын татвар ордог.
Эргэлтийн хөрөнгө гэсэн гарчиг дор нэг жилийг доторхи өр бичигдэнэ. Тиймээс одоо үргэлжилж байгаа 12 сарын хугацаанд төлөх тоног төхөөрөмжийн төлбөрийг эргэлтийн хөрөнгө байдлаар тусгасан байна. Урт хугацааны өр гэдгийг дагуулж харвал одоо үргэлжилж байгаа жилээс хойш төлөгдөх ёстой зүйлүүд орсон байна.
Нийт өр төлбөр гэдгийг дагуулж харвал "эзэмшигчийн хувьцаа"гэсэн хэсгийг олж харна. Энэ нь эзэмшигчийн бизнес дэхь хүү юм. Бид хэрэв бизнесийн нийт хөрөнгийг харвал ₮37,000 байна. Үүнээс нийт өр төлбөрөө хасахд зөрөө нь ₮19,000 байна. Энэ ₮19,000-аас ₮13,000 нь өмнө олсон орлого, ₮6,000 нь одоо үргэлжилж байгаа тайлангийн хугацаанд олсон орлого,тиймээс ₮37,000 -аас хөрөнгө болон өр төлбөр болон эзэмшигчийн хувьцааны тэнцлийг бодно.
Банкныхан тайланг уншихдаа санхүүгийн төрөл бүрийн харьцааг сонирхдог.Тэдгээр харьцаа нь бизнесийн чадавхи, уг бизнес зээлийн буцаан төлөлтийг хэрхэн хийх вэ гэдгийг харуулдаг. Жишээ нь эргэлтийн төлбөрийн чадварын харьцааг олохдоо эргэлтийн хөрөнгийг эргэлтийн өр төлбөрт хувааж олдог. Хэрэв таны эргэлтийн хөрөнгө эргэлтийн өр төлбөрөөс бага бол улаан цэг хатгана. Энэ нь энэ жилийн хугацаанд төлбөрийн чадвар муу байх эрсдэлийг харуулах болно! Төрөл бүрийн салбаруудын хувьд харьцааны өөр өөр түвшин байдаг. Таны бизнес бусадтай харьцуулахад ямар байгааг харахын тулд өөрийнхөө харьцааг салбартаа ажиллаж буй бусад бизнесийн харьцааг судалж, хар.
-
Орлогын тайлан ( Мөн " Ашиг,Алдагдлын"тайлан
гэж нэрлэдэг)
Орлогын тайлан нь тодорхой үеийг голдуу сар, улирлаар гардагаараа тайлан тэнцлээсэрс ялгаатай. Нябо бүртгэлийн одоо үргэлжилж байгаа жилийн явцад бизнес ямар явагдаж байгааг харуулахын тулд энэ жилийн тухайн үеийн тоонуудыг оруулсан байдаг. Энд жишээ болгон авсан санхүүгийн тайлан 6 сарыг хамарч байгаа бөгөөд тухайн сарын үйл ажиллагааны сацуу өмнөх 5 сарын байдлаар энэ жилийн нийт дүн дээр тухайн сарыг нэмсэн буюу 6 сарын нийт дүнг харуулсан байна.
Орлогын татвар ба тайлан тэнцлийн тоонууд таардаг. Тайлан тэнцлээс харахад эргэлтийн орлого ₮6,000 байна. Орлогын тайлан дээр мөн л ₮6,000 нь өнгөрсөн 6 сарын ашиг гэж бичигдсэн байна.
Таны орлогын тайлан маш үнэтэй мэдээллийг өгнө. Борлуулалтыг харуулсан хэсэ болон зардлын бүх зүйлүүдийг харж болох ба энэ цаашлаад тухайн хугацааны цэвэр орлогыг харуулна. Санхүүгийн тайлан хэдийчнээ одоог тусгаж чадан вэ төдийчнээ үнэ цэнэтэй байх болно. Сөрөг хандлага гарч байгаа нь ажиглагдвал шууд арга хэмжээ авч болно.
Компьютерийн программаар бол санхүүгийн тайланг хэдэн товч дараад л гаргаж болно. Тийм болохоор таны бизнест тохиромжтой программтай болж, комьютер ажиллуулж чаддаг болох хэрэгтэй.
-
Мөнгөний урсгал тайлан
Бэлэн мөнгө нь онгоцны шатахуун онгоцыг агаарт тогтоож, хөвүүлж байдагтай адил танай бизнесийг хөдөлгөж байгаа шатахуун. Онгоцны нисгэгч шаардлагатай шатахууныхаа хэмжээг үнэн зөв, алдаагүй урьдчилан тооцон гаргахад маш их анхаардаг. Та ч мөн адил мөнгөний урсгалын хяналтыг үүнтэй адил анхаарч ажиллах хэрэгтэй. Учир нь ирээдүйд хэзээ нэг цагт шатахуун дуусах юм бол яг л нисэгчтэй адил НҮСЭР хүндрэлтэй тулгарна.
Мөнгөний урсгалын тайлан нь та ирээдүйн бэлэн мөнгөнийхөө хэрэгцээг төлөвлөх энгийн арга юм. Энэ нь бизнест орж ирж байгаа болон гарч байгаа мөнгө,тооцсон хугацааны эцэст таны бэлэн мөнгөний тэнцэл ямар байгааг харуулсан:зөвхөн бэлэн мөнгийг харуулах гэж ирээдүйн хугацаагаар хийсэн орлогын тайлан юм. Та ирээдүйн хэрэгцээгээ хэрэгцээ гарахаас нь өмнө урьдчилан гаргаж болох учраас энэ нь маш сайн арга.
Мөнгөний урсгалын тайланд ирээдүйнхээ мөнгөний эх үүсвэр(ОРЛОГО),ирээдүйн зардлын(ЗАРЛАГА)хэт өөдрөг байхаас болгоомжтой хандаж хийсэн тооцоог хугацааны хувьд хэд хэд тасалж хийнэ. Эхний хугацааг (нэг сар гэж үзье ) та өөртөө одоо байгаа мөнгөндөө бодож хий. Ингээд ОРЛОГО гэсэн багананд нэмээд явна.ЗАРЛАГА гэсэн багананд хасаад явна, дүн нь сарын эцэст байгаа бэлэн мөнгөний дүнгээр гарна. Сарын эцэст байгаа мөнгөний дүн дараа сарынхаа нээлтийн дүн дээр бичигдээд явах жишээтэй.
Хавсралтад байгаа мөнгөний урсгалын тайлангийн спрэдшийт дээр эхний хугацаанд байсан үлдэгдэл нь хоёр дахь хугацааныхаа бэлэн мөнгөний нээлт дээр бичигдэж байна. 2 дахь хугацааны хаалтын үлдэгдэл нь гурав дахь хугацааны нээлт дээр бичигдэж байна гэх мэт. Та төсөөллөө ирэх 12 сараар хийх нь зүйтэй. Төсөөллийг ингэж хийх нь санхүүгийн эх үүсвэр олох асуудлыг зохион байгуулахад банкиндаа хөрвөх чадвартай гэдгээ харуулахад маш хэрэгтэй арга юм.
Мөнгөний урсгалын энэхүү хялбар маягтыг санаандаа төсөөлж байгаа бизнесийнхээ мөнгөний урсгалын төсөөллийг хийхдээ ашиглаж болно. Энэ маягт маш хялбархан гэхдээ хэрэгтэй зүйл хараахан болоогүй байна!
- Санхүүгийн тайланг ойр ойрхон гаргаж бай;наад зах нь сараар эсвэл бүр долоо хоногоор.
- Гол гол орлогын тайланд ашигласан хувиудыг шалгаж бай.Та хэрэв үйлдвэр явуулж байгаа бол таны борлуулсан барааны зардал танай салбарын таны өрсөлдөгчийнхтэй нилээд дөхүү байх ёстой.
- Орлогынхоо тайланг өмнөх үеүүдтэй харьцуул.
- Эхний үед танд заавал шалгаж, батлагдсан санхүүгийн тайлан шаардлагагүй. Нябо нарт 3 янзын түвшинтэй тайлан байдаг: баталсан, шалгасан, эмхэтгэсэн. Эхлэн хийхэд эмхэтгэсэн тайланг хэрэглэж болно. Энэ нь нягтлан бодогч тань санхүүгийн тайланг гаргахдаа тэнд тавигдсан тоонууд нь таны өгсөн мэдээлэл дээр үндэслэсэн гэдгээ үсгээр тэмдэглэж харуулсан байна.
- Бүр эхнээс нь сайн дотоод хяналт тогтоо. Заль мэх хэрэглэх, дутаалтаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрийн салбартаа хэрэглэж ирсэн арга, туршлагаас суралц. Дутаалтад танай байгууллагын бараа, бүтээгдэхүүний нөөцөөс"хорогдол, дутахад" хүргэж байгаа дэлгүүрээс хулгайлах болон бусад хулгай орно.
- Чек болон худалдан авах бараа бүтээгдэхүүний захиалга дээр гарын үсэг зурах эрхийг бусдад бүү өгч бай.
- Цалингийн татвар эсвэл борлуулалтын татвар төлөхөөр хадгалж байгаа мөнгийг бусад зорилгоор бүү зарцуул. Та бол Дотоод Орлогын үйлчилгээ, Нийгмийн хамгааллыг явуулах,улсынхаа татварын байгууллагад төлөх борлуулалтын орлогод хамаарах мөнгийг барьж байгаа итгэмжлэгдсэн албан тушаалтан. " Цалингийн үйлчилгээ үзүүлж буй тал " эдгээр үүргийг биелүүлж ажиллаж болох юм.
- Төлбөрийн чадвартай байна гэдэг мөнгө олохоос өөр гэдгийг санаж яв. Та ашиг олж байгаа ч бэлэн мөнгөөр гачигдсан хэвээр байж болно. Мөнгөний урсгалд хяналт тавьж сур, хийж үз
- Төлөвлөж байгаа санхүүгийнхээ хэрэгцээг түүний дотор байр, байгууламж, тоног төхөөрөмж, ажилтан, эргэлтийн хөрөнгийг урьдчилан харж, жагсаалтыг гарга.
- Хэрэгцээ гарахаас нь өмнө санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг сайн зохицуулж, шийд
Бизнес төлөвлөгөөний загвар 7 гэсэн нэртэй энэ хичээл дээр бизнес төлөвлөгөөний нэг загварыг татаж аваад одоо бөглөхийг чин сэтгэлээсээ зөвлөж байна.
| 7дугаар хэсэг:Нябо бүртгэл ба мөнгөний бүртгэл | ||
|
Бизнес төлөвлөгөөний загварыг бөглөх заавар:
- Нүд бүр ТОМ ҮСГЭЭР бичигдсэн тогтсон гарчигтай.
- Дорхи гарчиг бүр "Энд............. бөглөж бич" гэсэн өгүүлбэр бүхий гарчигтай өгүүлбэрээр эхэлж байна. Энэ нь мэдээллийг оруул гэсэн үг юм. Өгөгдсөн нүдийг томруулан танд ямар хэмжээний зай хэрэгтэй байна төдийчнээг гаргаж болно.
- Нүднүүдийг бөглөсний дараа, "Энд............. бөглөж бич" гэсэн өгүүлбэрийг устгана Ингэсний дараа тухайн нүдний гарчиг, таны бөглөж бичсэн мэдээлэл тэнд үлдэнэ.
Хичээлийг үзэх явцад
бизнесийн төлөвлөгөөний бүх хэсгийгбөглөхийг бид зөвлөж байна.
1-12 дугаар хэсэгт бүгдэд нь орсон темплетийг(маягтыг) та комьютертээ нэг нэртэйгээр татаж авч болно:
| Хэсэг 1-12: Бүгд | ||
|
Судалгааны үр дүн болон өөрийн бизнесийн талаар хангалттай материал оруул. Өөрийнхөө мэргэжил, боловсролын талаархи мэдээлэл, намтар, хүснэгт гарфик,хүн ам зүй болон судалгааны мэдээллийг ашиглан сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө хийж дуусгаад, хэвлэн гаргаж, 12 хэсгийг нэгтгэ.
Бизнес төлөвлөгөөний бусад олон загварыг номын сан, номын дэлгүүр, ковмьютерийн программаас олж болно.
7 ДУГААР ХИЧЭЭЛ. Хяналтын асуулт: Нябо бүртгэл ба мөнгөний урсгал
RSS Feeds