Тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглах
Компьютерээс эхлээд телефоны систем, үндсэн тоног төхөөрөмж, бусад машин, механизм зэрэг шинэ тоног төхөөрөмжийн санхүүжилтийг гаргах нь жижиг бизнес эрхлэгчдийн хувьд гол асуудал байдаг. Худалдаж авахын оронд түрээслэх нь ялангуяа гар дээрээ бэлэн мөнгө байхгүй, гэхдээ тоног төхөөрөмж байгаа үед зардлын хувьд үр ашигтай байж болох юм.
Чухамдаа,танд хөрөнгө оруулалт хийх бэлэн мөнгө байхгүй байсан ч түрээсээр авч ашиглах нь нэг боломж байж болох юм. Тоног төхөөрөмжийг түрээсээр авч ашигласнаар мөнгөний урсгалыг илүү үр ашигтай зохиуцуулах боломж гарч болох юм. Учир нь бүх төлбөрийг нэг дор бүгдийг нь төлөх бус, харин сар бүр хийж ёстой төлбөрийн хэмжээ тодорхой урьдаас мэдэгдэж байгаа. Түүний дээр, тоног төхөөрөмжийг түрээсээр авч ашиглах нь авсан зээлийн тодорхой хэсгийг түгжихгүй байхад тустай байж болох эсвэл та тэр мөнгийг бизнесийнхээ өөр чиглэлд ашиглая гэж бодож байж болох юм.
- Тоног төхөөрөмжийн түрээс хэрхэн хийгдэх вэ?
- Тоног төхөөрөмжийн түрээсийн давуу болон сул тал
- Тоног төхөөрөмжийн түрээс хийхдээ харах зүйлүүд
- Түрээс түрээс биш болвол
Тоног төхөөрөмжийн түрээс хэрхэн хийгдэх вэ?
Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсанаар тоног төхөөрөмжийг эзэмших эрхийг түрээслэгчид шилжүүлнэ. Тухайн тоног төхөөрөмж түрээсийн эзэн буюу түрээслүүлэгч эзэмшлийнх бөгөөд түрээсийн төлбөрийг төлүүлж танд ашиглуулна.Тоног төхөөрөмжийг түрээсээр авч ашиглах хэд хэдэн арга зам байдгаас дараах хэлбэрүүд хамгийн түгээмэл:
- Тоног төхөөрөмжөө өөрөө сонгоод, үүний дараа түрээслүүлэгчээр дамжуулан санхүүгийн эх үүсвэр олно. Тоног төхөөрөмж худалдаж авах тал болон авах тоног төхөөрөмжөө сонгоод дараа нь тухайн тоног төхөөрөмжөө түрээсээр авах түрээсийн гэрээг түрээслүүлэгч компаниараа дамжуулан хийнэ. Энэ тохиолдолд танд тухайн тоног төхөөрөмж, системийг ажиллуулахад тань түрээслүүлэгч бус харин нийлүүлэгч тал туслалцаа, үйлчилгээг үзүүлнэ.
- Жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани эсвэл салбараараа дамжуулан тоног төхөөрөмжөөр түрээсээр өгдөг үйлдвэрлэгчтэй хамтран тоног төхөөрөмжөө сонго. Ямар үнээр худалдан авах нь тодорхой болсоны дараа нийлүүлэгч тал таны хүсэлт болгож буй нөхцлийн дагуу түрээсийн төлбөрт шилжүүлэх болно.
- Тоног төхөөрөмжөө түрээслүүлэгчээр дамжуулан хүлээж авна. Энэ арга замаар түрээс хийхээр болж байгаа бол танд юу хэрэгтэй байгаа, та өөрөө төлж чадах төлбөр юу байх вэ гэдгийг мэдэхийн тулд түрээслүүлэгчтэй ажиллах хэрэгтэй болно. Түрээслүүлэгчээс түрээсийн гэрээ болон тоног төхөөрөмжөө авна гэж үзэж байгаа бол түрээсийн асуудлыг эцэслэн шийдэхээс өмнө авах гэж байгаа тоног төхөөрөмжөө бусад газруудаар явж үзье гэсэн бодол танд төрж болох юм. Техникийн талын мэдээллийг заавал тоног төхөөрөмж түрээслүүлэгчээс авах албагүй.
Тоног төхөөрөмжийг түрээсээр ашиглахын давуу ба сул тал
Тоног төхөөрмөжийн түрээсийн талаар сонирхож байгаа бол дараах асуудлуудын заримыг нь бодолцох нь зүйтэй:
- Эзэмшил - Түрээсийн гэрээний хугацаа дуусахад үед та өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй болно гэдэг нь хамгийн илт байгаа сул тал. Гэхдээ энэ нь компьютер гэх мэт технологио богино хугацаанд солих шаардлага грдаг тоног төхөөрөмжийн хувьд давуу тал ч байж болох юм.
- Нийт зардал - Тоног төхөөрөмжөө та зээл авч авах гэж байгаа биш бол түрээс худалдан авахаас рай үнэтэй тусдаг. Жишээ нь, ₮5,00 үнэтэй компьтерийн системийг 3 жилийн хугацаагаар түрээслэнэ (₮1,000 тутмаас сард ₮40 авдаг ердийн жишгээр бодоход нийт зардал ₮7,200 болно.
- Эх үүсвэр олох - Түрээсийн талаар шийдвэр гаргах нь зээлийнхийг бодвол илүү чөлөөтэй. Банк зээлийг батлахын өмнө бизнесийн 2-3 жилийн мэдээ,тайланг шаарддаг бол түрээсийн олон компани танай компаний зээл, авч, төлбөр хийж ирсэн тухай мэдээллийг арай бага хугацаагаар(6 сар байх нь элбэг байдаг)авч үздэг. Эхэлж буй бизнесийн хувьд энэ нь ихээхэн давуу тал байж болох юм.
- Мөнгөний урсгал - Түрээсийн үндсэн давуу тал нь юм. Тоног төхөөрөмжийг түрээсээр авч ашигласнаар бэлэн мөнгийн урсгалыг шууд залгих нэг том зардлыг багасгаж, өдөр тутмын бусад хэрэгцээний эх үүсвэрийг чөлөөлж өгнө.
- Татвар -Тоног төхөөрөмжийнхээ түрээсийн төлбөрийн зардалд оруулж тооцох бололцоотой бөгөөд инэгснээр түрээсийн төлбөрийг бизнесийн зардалд оруулан хасаж болно гэсэн үг юм. Нөгөө талаар,тоног төхөөрөмжөө худалдан авсан бол худалдаж авсан зүйлээ авсан жилдээ тоног төхөөрөмжийн зардалд 19,000 хүртэлх долларыг хасах(эхний жилд гаргах зардал байдлаар) боломжтой; үүнээс давж байгаа бол нилээд хэдэн жилийн турш элэгдэл тооцно. Бизнес эхэлсэн анхын жилийн зардлыг хасвал ₮5,000 компьютерийн систем дөнгөж ₮3,400 болж болох юм.
- Технологийн хэрэгцээ-Технологийн дэвшил үсрэнгүй явагддаг. Комьютер болон бусад тоног төхөөрөмж даруй худалдаж авсан байлаа гэхэд 2-3 жилийн гэхэд тухайн тоног төхөөрөмж хэрэглээнээс шахагдаж,хоцрогдоод буцааж зарж борлуулах үнэ цэнэгүй болсон байж болох юм. Тоног төхөөрөмжөө түрээсээр ашигласнаар та шинэ тоног төхөөрөмжийн шинэ систем дээр ажиллаж үзэх, системээ байнга шинэчилж, ямагт технологийн дэвшлийн тэргүүн эгнээнд явж чадна. Нөгөө талаас,танай компани " шилжүүлэн хэрэглэх" бодлого барьж байгаа бол( хуучирсан техник, төхөөрөмжүүдийг тодорхой нэгжүүд ашиглах боломжтой),худалдан авах нь илүү ашигтай байж болох юм.
Түрээсийн гэрээний хувьд харгалзах нөхцлүүд
Түрээсийн гэрээ байгуулахаар ярилцах, хэлэлцэх явцад буюу түрээсийн гэрээтэй танилцах явцад анхаарах ёстой хэд хэдэн асуудлууд байдаг. Үүнд:
- Түрээсийн хугацаа - Түрээсийн хугацааг "term" гэж нэрлэдэг бөгөөд голдуу 12 ба 36 сар байдаг. Түрээсийн хугацаа хэдий чинээ богино байна, төлбөр төдий чинээ өндөр байна. Технологийн өөрчлөлтэй хөл нийлүүлж явахын тулд комюьтерийг 24 сар түрээслэхийг хүсч байгаа хэдий комьютерийг ихэнхдээ 36 сар түрээсээр өгдөг. Зөрүү 12 сарын төлбөр голдуу хэт өндөр байдаг ба өндөр мэргэжлийн олон хүмүүс танд онцгой шалтгаан байхгүй л бол энэ хувилбараа эргэн харахыг зөвлөх болно.
- Нийт өртөг -Түрээсээр эзэмших хугацаанд төлөх ёстой тооож болох бүх төлбөрт шинжилгээ хийж үз. Анх тоног төхөөрөмжөө авахдаа төлөх төлбөр, сарын төлбөр, баталгаа болгож төлөх урьдчилгаа төлбөр, даатгалтай холбоотой бүх шимтгэл, төлбөр, үйлчилгээ/засварын зардал гэх мэтийг бүгдийг нь оруулж тооцно.
- Түрээсийг хүчингүй болгох тухай нөхцөл -Нилээд хэмжээний торгууль төлөх хэдий ч энэ талаар орсон заалтын дагуу та түрээсээ зогсоох боломж олдоно. Энэ заалт нь та бизнесээ зогсоох, чиглэлээ өөрчлөх, эсвэл тухайн тоног төхөөрөмжийг цаашдаа ашиглахаа больсон үед гэрээний нийт төлбөрийг хариуцахгүй, түрээсээ зогсооход ач холбогдолтой.
- Бусдад шилжүүлэх - Та түрээсээр эзэмшиж буй тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэн ашиглуулж болох уу, хэрэв тэгвэл өртөг зардал нь ямар байх вэ гэдгийг олж мэд.
- Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр орлуулах - Хэрэв технологи богино хугацааны дотор огцом өөрчлөгдөж байгаа бол энэ боломжийг харж болох юм. Хэрэв энэ тухай заасан бол та тоног төхөөрөмжөө шинэчлэх эсвэл солих учраас хоцрогдсон тоног төхөөрөмжтэй хүлэгдэхгүй байх боломжийг олгоно.
- Үйлчилгээний графикт төлөвлөгөө -- Түрээсийн гэрээнд үйлчилгээ орж байгаа эсэхийг олж мэд, хэрэв орж байгаа бол хугацааг тодруул. Хэрэв гэрээнд үйлчилгээг зөвхөн нэг жилийн дотор хийхээр заасан бол түрээсийн хугацаатай адил хугацаа болгож сунгах хэрэг гарч болох юм. Тэгэхгүй бол эхний 12 сараас хойшхи бүх засварын зардлыг та өөрөө хариуцах болно. Мөн засварыг хэзээ хийсэн байхыг (ажлын өдрөөр дараагийн өдөр бол бүр сайн) заасан байхад анхаар.</
Түрээсийн аливаа гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө тод гарсан хувийг унш. Түрээс шиг мөртөө худалдан авсанд тооцогдог тохиолдол бас бий. Энэ нь та та сарын төлбөрөө хасах боломжгүй гэсэн үг. Хөрөнгө худалдан авсанд тооцоход та дараах шалгуурын аль нэгийг хангана гэсэн үг:
- Та түрээсийн хугацааны төгсгөлд тухайн машин, төхөөрөмжийг тасалбараар худалдан авах нөхцөл бүхий " тохиролцоогоор худалдан авах" эрхтэй байж болно.
- Та нэг машиныг элэгдлийн нийт хугацааны 75% хувьд нь түрээсээр эзэмшиж байна.
- Түрээсийн гэрээний дагуу хийсэн нийт төлбөр тухайн машины зах зээлийн үнийн 90% гаруй хувьтай тэнцэхээр болж байна. Санхүүгийн хураамж,шимтгэл, борлуулалтын татвар төлбөрт орж байгаа гэдгийг санаж яваарай. Тэдгээрийг тухайн машины түрээсэнд төлж байгаа жинхэнэ үнийг олохын тулд тэдгээрийг хасаж тооцох хэрэгтэй.

RSS Feeds