Өөрийн оюуны өмчийг хамгаалах
Нууц мэдээлэл ба худалдааны нууцын хулгай нь завшилт эсвэл ажиллагсдын бусад хууран мэхлэлтийн нэгэн адил таны бизнест хохиролтой байж болно. Дараах зөвлөмжүүдийн тусламжтайгаар өрсөлдөх давуу талуудаа хамгаал.
Цаас хэрчигчийг худалдан авч ашигла
Чухал эсвэл нууц бичиг баримтуудынхаа хувийг хаяхдаа болгоомжтой ханд. Эдгээрт санхүүгийн тайлангууд, саналууд, харилцагчийн мэдээлэл, тайлангууд, төлбөрийн баримт, тооцооны хуудсууд, нэхэмжлэлүүд зэрэг багтана. Эдгээр бичиг баримтуудыг зүгээр битгий хая. Эхлээд цаас хэрчигчээр хэрч. Уралгүйгээр хог руу хаях нь олон олон нууц зүйлсийг дэлгэх болно. Хэрэв та хогоо зохих ёсоор хаягүй бол эдгээр бичиг баримтууд буруу гарт орох эсвэл гудамжаар өрсөлдөгч нарын тань өмнүүр хийсч магадгүй юм. Түүнчлэн үйлдвэрлэлийн тагнуулчид хог хаягдлаас нууц мэдээлэл хайдаг гэгддэг. Цаасыг хэрчиж устгахыг компаний бодлого болгож өөрийн ажиллагсдаасаа бүх бичиг цаасаа ингэж устгахыг шаард.
Халагдсан ажиллагсдын талаар бодлоготой бай
Сэтгэл дундуур үлдсэн хуучин ажиллагсад тань таны хувьд нууцлалын аюул болохоос сэргийл. Нууц бичиг баримтуудыг компаниас авч гарах боломжгүй байх төлөвлөгөөтэй бай. Дараах алхамуудыг дагаж мөрд:
- Хөдөлмөрийн гэрээг цуцалмагц тэр ажилтныг компаниас гаргаж бай. Ажилтныг халагдахад өөрийнх нь зүйлсийг авахад нь зориулж хэдэн өдөр байлгах нь тэр хүнийг компанид тань үнэ цэнэтэй байж болох цааснууд болон бусад мэдээллүүдийг авч гарахад хүргэнэ. Ажилтан ширээнээсээ хувийн холбогдолтой зүйлсээ авах үед хянагчийг хажууд нь байлцуул.
- Үйлчлүүлэгчийн жагсаалт, үнийн жагсаалт зэрэг компаний нууц мэдээллүүдийг шууд буцааж өгөх арга хэмжээг ав. Эдгээр бичиг баримтуудыг цаг алдалгүй буцаан өгсөн тохиолдолд ажлаас гарсны төлбөр олгох нөхцөл тавь.
- Бизнесийн өрөө талбай, ширээ ба хавтасны шүүгээний түлхүүрийг эргүүлж өгөхийг шаард. Хэрэв эргүүлж өгөөгүй бол цоожоо соль.
- Компьютерийн сүлжээнээс тухайн хүний нууц үгийг шууд устга. Хэрэв хүн танай сүлжээ рүү гэрээсээ холбогдож, маш хялбархан нэвтэрч чухал мэдээллүүдийг татаж авч болдог бол ингэх нь онцгой чухал юм.
Компьютерийн нууц үгнүүдийг ашигла
Компьютерүүдэд эсвэл сүлжээнд нэвтрэхдээ нууц үг ашиглахыг ажилчдаасаа шаард. Ингэх нь зөвшөөрөлгүй хүмүүсийг чухал файлуудаас хол байлгахад туслана. Ажилчдаа өөрийн нууц үгэнд хойрго хандуулахгүй байлга, сар бүр нууц үгийг нь солиул. Нууц үгийг компьютер нь санадаг боломжийг ашиглахгүй байхыг хүмүүсээс шаард. Эс тэгвэл зөвшөөрөлгүй хүн системд нэвтрэхэд хялбар болно. Сүлжээ ашигладаг хүмүүс ширээнээс холдох тохиолдолд сүлжээнээсээ гарч байхыг шаард, ингэвээс зөвшөөрөлгүй хэрэглэгчид тэдний ажлын байрнаас сүлжээнд нэвтэрч чадахгүй болно.
Бүх ажиллагсдаа нууцлалын гэрээнд гарын үсэг зуруул
Бүх ажиллагсаддаа оюуны өмчийн хулгай нь эд хөрөнгийн хулгайн нэгэн адил ноцтой гэдгийг ойлгуул. Нууц эсвэл худалдааны нууц мэдээллийн талаар ажиллагсад хариуцлагтайг илэрхийлсэн нууцлалын гэрээ эсвэл хөдөлмөрийн гэрээндээ нууцлалын заалтыг тусгаж байгуул. Компаний хувьд юуг нууц гэж үзэхээ та тодорхойл. Ингэх нь ямар мэдээлэл танай компанийх, ямар мэдээлэл танай хуучин ажилтаных гэдгийг маш ойлгомжтой ялгаж салгаж өгч байгаа тул нэн чухал юм. Гэрээнд ажилтан нууцлалыг хэрхэн хамгаалах алхамуудыг тусгасан байх ёстой, тухайлбал компьютерийн нууц үгийг ашиглах, албан газраасаа борлуулалтын жагсаалтыг гаргахгүй байх, дискэнд баримтыг хуулахгүй байх гэх мэт.
Баримт бичгүүддээ хяналт тавь
Нууц эсвэл худалдааны нууц мэдээллийг авах хатуу журмыг тогтоож хэрэгжүүл. Нууц мэдээлэлд нэвтрэх шатлалыг ажиллагсдынхаа дунд тогтоо-зөвхөн харах шаардлагатай хүмүүсд л зөвшөөрөл олго. Жишээлбэл худалдааны төлөөлөгчид өөрийн нутаг дэвсгэрийн худалдан авагчийн холбоо барих мэдээлэл хэрэгтэй болж болох юм. Гэхдээ худалдааны төлөөлөгчид нийт үйлчлүүлэгчдийн жагсаалт шаардлагагүй ба тооцооны мэдээлэлд нэвтрэх шаардлагагүй юм. Гол цахим бичиг баримтуудаа (худалдан авагчийн мэдээллийн сан гэх мэт) "read only" болгон тэмдэглэ. Ингэснээр өөрчлөлт оруулах эсвэл дискэнд хуулбарлах боломжгүй болно.
Сониуч харцыг өөртөө бүү хандуул
Нууц мэдээллийг сонирхох гэж буй хүмүүст хялбар боломж бүү олго. Өөрийн ажилтан бүрийг хамгаалалтын анхан шатны тодорхой арга хэмжээ авахыг шаард. Бичиг баримтуудыг хэзээ ч бүү ил байлга. Хэрэглэж дууссан бол эсвэл ширээнээсээ хол байх үедээ бичиг баримтуудаа хавтсанд нь далд хийж бай. Өөрөө байхгүй үедээ хавтасны шүүгээ болон ширээгээ түгжиж бай. Хэрэглээгүй үедээ компьютерийн файлуудаа хааж бай. Мөн ширээнээсээ холдох үедээ файлаа дэлгэц дээрээ хэзээ ч бүү үлдээж бай.

RSS Feeds