SME Toolkit
www.smetoolkit.org
Үйлчлүүлэгчдийн илүү оролцоог бий болго
Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network
Судалгаа нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил, дэлгүүрийн бодлого болон ерин танай бизнест чухал ямар ч зүйлийн талаар үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг ойлгож авах маш сайн арга юм. Судалгаа нь худалдан авагч нар танай бүтээгдэхүүнээс болон танай компаниас юу хүсэн хүлээж байгааг харуулах бөгөөд тэдний хувьд та хэр сайн үйл ажиллагаа явуулж байгааг хэлж өгнө.
Зөв хийж чадсан судалгаагаар их мөнгө үрэхгүй ч маш сайн үр дүнд хүрч чадна. Өөрийн харилцагчийн төлөөлөх сегментийн загвар гаргахад ₮3,000 - ₮5,000 хэмжээний зардал гарна гэж харилцагчийн үйлчилгээний шинжээч нар үздэг.
Үр дүнтэй судалгаа хийхэд доорх зөвлөмжүүд туслана:
Зорилгоо тодорхойлохоос эхэл
Сайн судалгаанууд нь тодорхой зорилго эсвэл чиглэлтэй байдаг (Жишээ нь: төлөвлөж буй шинэ байршил эсвэл дэлгүүрийн зохион багуулалтын талаар худалдан авагчийн санал бодлыг олж авах; шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн хүлээж авч буйг ойлгох; өмнө нь манайд үнэнч харилцагч маань одоо яагаад өөр газраас худалдан авалт хийх болсныг мэдэх). Ямар учраас харилцагчийн судалгаа явуулж байгаагаа мэдэж байж та өөрийн бизнесээ илүү үр дүнтэй болгоно.
Үйлчлүүлэгчээ хариултал урамшуул
Рон Земке "Coaching Knock Your Socks Off Service "-ын зохиолч (Amacom) зөвлөхдөө судалгаандаа тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээний хямдруулалтын купон ашиглахыг зөвлөдөг. Эсвэл худалдан авагч өөрийн биеэр судалгааг тодорхой өдөр бөглөж өгвөл түнд 10 хувийн хөнгөлөлт эдлүүл. Шинэ худалдан авагчийг тодорхойлох судалгаа хийж байгаа бол энэ нь онцгой чухал байж болно. Үйлчлүүлэгч танай компаний үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байна гэдэгийг мэдрэхийг хүсдэг тул "Энэхүү судалгаагаар одоогийн бодлого/бүтээгдэхүүнийг үнэлж шинэ бүтээгдэхүүн бий болгох болно" гэсэн өгүүлбэрийг судалгааны хуудасны эхэнд бичихэд хангалттай байж ч магадгүй юм.
Худалдан авагчийн хувьд чухал зйүлсийг асуу
Үйлчлүүлэгч өөрт нь холбоогүй зүйлийг авч хэлэлцэхгүй (тухайлбал ажилд авах, идэвхижүүлэлт эсвэл дэлгүүрийн бодлого, тусламжийн хөтөлбөрүүд зэрэг.). Асуулт бүр танай дотоод удирдлагад бус танай үйлчлүүлэгчид чухал эсэхийг шалга. Үнээс гадна судалгааны асуулга нь бөглөхөд хөгжилтэй бөгөөд сонирхолтой байвал амжилттанд хүрнэ гэдгийн сана. Худалдан авагчийн цагийг дэмий үрэх байдалд өөрийгөө бүү оруул.
Судалгааг товч байлга
Хамгийн тохиромжтой судалгаа нь нэг хуудсанд багтсан 10-12 асуулттай судалгаа байна.
Хариултын хувийг нэмэгдүүлэхийн тулд нэргүй хариултуудыг ашигла
Хүмүүсийн хувьд хариу өгөхөд хэдий чинээ хялбар байх тусам хариу өгөх түвшин төдий чинээ өндөр байна. Урьдчилан бэлдсэн хариултын маягтууд нь цаас болон шуудангийн зардал бага шаарддаг учир тэдгээрийг ашиглахыг зөвлөх нь түгээмэл байдаг. Мөн хамгийн их зөвлөдөг зүйл бол урьдчилан хаяглаж марк наасан захидлын дугтуй. (Үйлчлүүлэгч өөрөөсөө шуудангийн зардал гаргана гэж хүлээх бол хэтэрхий гэнэн зүйл болно.) Түүнчлэн судалгааны нууц байдалыг анхаарна гэдгийг чухалчилвал нь хамгийн үнэн хариулт авах магадлалыг өндөрсгөнө.
Хариулахад хялбар асуултууд тавь
Асуултуудыг энгийн, товч тодорхой болго. Түвшин тогтоосон асуултууд (санал маш их нийлж байна, санал дунд зэрэг нийлж байна, санал нийлэхгүй байна, огт хамаагүй) ба тийм/үгүй гэсэн асуултууд хариулахад хамгийн хялбар. Урт, олон үгтэй асуултуудыг хасах хэрэгтэй. Сайн асуултын нэгэн жишээ: Татварын хэрэгцээг нягтлан бодогч тань хэр сайн хангаж байна вэ? Хариулт 1 (муу)-ээс 5 (маш сайн) хүртэл түвшинтэй байна.
Үйлчлүүлэгид өөрийн санал бодлоо илэхийлэхэд нь тусал
Асуулт болгоны доор "өөрийн саналаа" бичих зай гарга, эерэг ба сөрөг аль аль талын сэтгэгдлээ илэрхийлэхийг нь дэмж. "Хэрэв энэ таны бизнес байсан бол та юуг өөрчлөх байсан бэ?" гэх мэт асуулт асуусан үйлчилгээний олон бизнесүүд амжилт олсон. Хэрэв хариу өгөгч дэмжих эсвэл эсэргүйцэх хатуу итгэл үнэмшилтэй байгаа бол асуултад хариулах маш өндөр магадлалтай.
Судалгааны асуултаа илгээхээсээ өмнө турш
Худалдан авагчийн судалгаагаар мэргэшсэн Иллиной мужийн Organizational Research Forum, Inc., компани гол удирдагч Энди Моско судалгааг илгээхээс өмнө туршихыг зөвлөдөг. "Цөөн хэдэн сайн худалдан авагч дээрээ турш" гэж тэрээр хэлдэг. "Судалгааг сайжруулж болох нь гэдгийг та ойлгох болно."
Өөрийн хамгийн сайн худалдан авагчиддаа судалгаагаа чиглүүл
Энэ хүмүүс бол саналыг нь хамгийн их сонсох ёстой хүмүүс мөн. Үнэлэхүйц мэдээлэл авахын тулд олон судалгааны маягт илгээх шаардлага байхгүй. Хэрэв та 2,000 сайн худалдан авагчтай бол 500 гаас нь санал ав. 50 хувийн хариу (250 хариулт)г маш сайн гэж үзнэ; 30 хувь (150 хариу) бол сайн гэх ба 10 хувийг (50) бол муу гэж үзнэ. Хэрэв бизнесийн орлогын дийлэнхийг худалдан авагчдын зөвхөн 8-10 хувь бүрдүүлдэг бол (үйлчилгээний жижиг бизнесийн хувьд ч байж болох нөхцөл) судалгаагаа боловсруулахдаа тэдний хэрэгцээг бодолцож хий.
Судалгааны бага хэсгийг агуулсан сониуч занг хөдөлгөхүйц ил захидал урьдчилан илгээ
Судалгааг албан ёсоор явуулахаас долоо хоногийн өмнө анхаарал татах товч зарлал хүргэгдэх хэрэгтэй. Энэ нь судалгааг бөглөж буцааж илгээхийн үр ашгийг (шагнал, хөнгөлөлт эсвэл мөнгө хэмнэх онцгой купон) тодотгох сайхан боломж юм.
Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.

RSS Feeds