Гол нүүр  > Төлбөрийг шуурхай барагдуулах 10 алхам
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Төлбөрийг шуурхай барагдуулах 10 алхам

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Төлбөрийг шуурхай барагдуулах шаардлага тавьж ажиллахын тулд хугацаа хоцорч буй өрийг барагдуулах албан ёсны системтэй байх хэрэгтэй. Төлбөрийг хугацаа хоцорч хийх явдлыг газар авахуулвал мөнгөний эргэлтэд саад болж, танай компаний амжилт олох боломжид нөлөөлж болох юм.

Төлбөрийг сааталгүй барагдуулахын тулд үйлчлүүлэгчдээр төлбөрийг цаг хугацаанд нь хийлгүүлэх үүднээс хэд хэдэн удаа захиа бичих буюу утсаар ярих аргыг олон компани хэрэглэдэг. Энэ мэдээлэл солилцоо нөхөрсөг байдлаар эхэлж, төлбөр оройтож эхлэнгүүт эрчимтэйгээр илүү шаргуу, нэхэл хатуутай болдог. Өр барагдуулах системийг хэрхэн зохион байгуулах нь тухайн байгууллагын хэрэг - жишээлбэл танай компани үйлчлүүлэгчдээ захиа бичихийн оронд утсаар ярихыг илүүд үзэж болох юм. Хамгийн гол нь тогтсон системтэй байх явдал. Байгууллагадаа ийм системтэй байх нь чухал,өөрийн гэсэн системтэй болохоосоо өмнө энд танилцуулж буй алхмуудыг хийж болно.

1 дүгээр алхам : Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаар утсаар асуух

Сэтгэл дундуур байгаа хэрэглэгчид төлбөрөө хугацаанаас хоцорч хийх магадлал их байдаг. Сэтгэгдэл нь ямар байгааг асууж лавласан нөхөрсөг яриа танай байгууллага үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг мэдэхэд тустай. Тэдний гар дээр төлбөрийн хуудас удалгүй очих тухай дурьдан,эцсийн хугацаа хэзээ гэдгийг цохож ийм яриаг дуусгаарай.
Хугацаа: танай бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дараа, эцсийн хугацааг хэтрүүлэлгүй төлбөрөө хийсэн байна.

2 дугаар алхам : Хугацаа хоцорсон тухай анхны мэдэгдэл

Энэ мэдэгдэлд төлбөр хийгдэх ёстой эцсийн хугацаа өнгөрч байгааг нөхөрсөгөөр сануулсан байна.Хэрэглэгч мартсан,эс тоосон буюу төлбөрийн хуудсаа хаясан байж магадгүй гэж таамаглаж байгаа гэдгээ хэлж төлбөрөө хийхийг аятайхан шавдуул. Түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол " хугацаа хэтэрсэн" гэсэн тамга дарсан
нэхэмжлэлийн нэг хувийг явуулах. Хугацаа: Нэхэмжилсэнээс хойш 10 хоногоор хоцроход.

3 дугаар алхам: Хугацаа хоцорсон тухай хоёр дахь мэдэгдэл

Төлбөрийн талаар анхаарах хэрэгтэй байна гэдгийг дахин сануулсан дараагийн нэг хөнгөн маягийн анхааруулга. Энэ нь нэхэмжлэлийн хуулбарыг хавсаргасан цөөн үг бүхий захиа байж болно. Захиаг найрсаг, сүрдүүлсэн бус өнгө аястай бич. Жишээ нь :

[Огноо]
[Нэр/ Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгчийн хаяг]
Утга:Нэхэмжлэл # ____________
Төлбөрийн хэмжээ ____________
Төлбөр хийгдэх ёстой байсан хугацаа      ____________

Эрхэм ____________
Бид танай байгууллагаас хийгдэх ёстой төлбөр хугацаа хэтэрсэн тухай мэдэгдэж захидал явуулсан билээ. Тэр захиаг анзаараагүй өнгөрсөн байж болох юм. Энд тэр захианы хуулбарыг явууллаа. Харилцах дансаа хаалгахгүйн тулд төлбөрийг өнөөдөр хийнэ үү.
Баярлалаа.
Хугацаа: хугацаа хоцорсон тухай мэдэгдэл явуулсанаас хойш 10-15 өдрийн дараа / нэхэмжлэлийн төлбөр хийгдэх ёстой байсан хугацаанаас 20-иос илүү өдөр болсон үед

4 дүгээр алхам: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардаж эхний удаа утсаар ярих

Хугацаа хоцорч байгаа тухай анхааруулгын дараа төлбөр хийхгүй байгаа шалтгаан байгаа эсэхийг олж мэдэхийн тулд утсаар ярь. Жишээ нь үйлчлүүлэгч танай бүтээгдэхүүн буюу үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байж болно, эсвэл бэлэн мөнгөний саатал гарсан байж болох юм. Эелдэг харьц, гэхдээ төлбөр хийх амлалт ав. Жишээ нь, төлбөрөө хийгээгүй байгаа тал чек явуулсан гэж хэлж болох юм. Энэ тохиолдолд чек нь хэдний өдөр ирсэн байх ёстой гэдгийг мэдэхийн тулд хэзээ, хааш нь явуулсан гэдгийг асуу.
Хугацаа: төлбөр хоцорч байгаа талаар хоёр дахь удаагаа сануулж, мэдэгдсэнээс хойш 7-10 өдрийн дараа / нэхэмжлэлийг төлөх ёстой байсан хугацаанаас 27-оос дээш хоносон үед

5 дугаар алхам: Өрөө төлөхийг шаардсан анхны захиа

Утсаар сануулсан анхны яриатай ижил өнгө аясаар бич - эелдэг,гэхдээ шууд хэлнэ. Утсаар хэлсэн зүйлээ бичгээр давтаж,төлбөрөө хийхээр өгсөн амлалтыг нь сануул Жишээ нь :

[Огноо]
[Нэр/Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгчийн хаяг]
Утга:Нэхэмжлэл # ____________
Төлбөрийн хэмжээ ____________
Төлбөр хийгдэх ёстой байсан хугацаа      ____________

Эрхэм ____________
Энэ захидалд [он сар,өдөр] утсаар та бидний ярьсан зүйлийг давтаж байна. Та төлбөрөө бүрэн хийнэ гэж та бид ярьсан. Тэрхүү төлбөр тооцоог барагдуулж бидэнд мэдэгдэнэ үү. Чекээ өнөөдөр шуудангаар явуулна уу
Баярлалаа.
Хугацаа:анх удаа утсаар ярьсаны дараа шууд/ нэхэмжлэлийг төлөх ёстой байсан хугацаанаас 28-аас дээш хоносон үед

6 дугаар алхам: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардаж хоёр дахь удаагаа утсаар ярих

Төлбөр хийгдэх ёстой өдрөөс хойш одоо 30-40 хоног хэтрээд байна. Тийм их ширүүн бус эелдэг байдлаар төлбөрөө нэн даруй бүрэн хийхийг шаард. Энэ асуудлыг шийдэхийн төлөө ажилла. Хугацаа хэтэрсэн тооцоотой байгаа үйлчлүүлэгч даруй төлбөрөө хийж чадахгүй бол төлбөрөө хийх өдрийг нь хэлүүлж, амлалт ав.
Хугацаа: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардаж бичсэн анхны захидал явуулсанаас 10 хоногийн дараа/ нэхэмжлэлийн төлбөр хийгдэх ёстой байсан хугацаанаас 38-аас дээш хоносон үед

7 дугаар алхам: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардсан хоёр дахь захидал

Хугацаа хэтэрсэн тооцоо ноцтой асуудал болж байгааг ойлгуул. Энэ захидалд төлбөрөө нэн даруй хийхийг шаардсан байх ёстой бөгөөд төлбөрөө хийхгүй бол ойрын хугацаанд ямар үр дагаварт хүрэхийг хэлж сануул. Энэ захиаг хүлээн авсан тухай танд мэдэгдэл ирүүлдэг баталгаатай эсвэл яаралтай шуудангаар явуул. Жишээ нь:

[Огноо]
[Нэр/ Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгчийн хаяг]
Утга:Нэхэмжлэл # ____________
Төлбөрийн хэмжээ ____________
Төлбөр хийгдэх ёстой байсан хугацаа      ____________

Эрхэм: ____________
Танай байгууллага төлбөр хийх ёстой хугацааг ноцтойгоор хэтрүүлээд байна. Манай тал төлбөрийг 7 хоногийн дотор багтаж хүлээн авахгүй бол танай компанид зээлээр өгч байгаа хөнгөлөлтийг цуцлахаас аргагүйд хүрэх болно. Үйлчлүүлэгчийн хувьд танай байгууллагыг бид чухал гэж үздэг.Төлбөрөө нэн даруй хийж манай байгууллага танайд цаашид үйлчилгээ үзүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү. Чекээ өнөөдөр шуудангаар явуулна уу.
Баярлалаа.
Хугацаа: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг сануулж утсаар ярьсанаас хойш төлбөр хийгдэх ёстой байсан өдрөөс 10 хоногийн дараа/ нэхэмжлэлийг төлөх ёстой ёстой байсан хугацаанаас 50-иас дээш хоносон үед

8 дугаар алхам : Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардаж гурав дахь удаагаа утсаар ярих

Тайван байхын зэрэгцээ байдал ноцтой болж байгааг онцлон цох. Асуудлыг өр барагдуулах албанд өгч, хуулийн арга хэмжээ авахуулж болох хүртэл тавигдахаас өмнө төлбөрөө хийх эцсийн боломж олгож байна гэдгийг үйлчлүүлэгчид тайлбарлахад яриагаа зориул. Сайн харьцаатай хэвээр байх эсвэл зээлээр олгох сайн нөхцөл- гэх зэрэг асуудлыг шийдэхийн ач холбогдлыг ойлгуулахад анхаар. Өмнө нь утсаар ярьсантай адил,Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгчээс төлбөрөө хийсэн байх тодорхой өдөр хэлүүлж, амлалт ав.
Хугацаа: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг сануулсан хоёр дахь захидлыг явуулсанаас 15 хоногийн дараа/ нэхэмжлэлийг төлөх ёстой байсан хугацаанаас 65-аас дээш хоносон үед

9 дүгээр алхам: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардсан сүүлчийн захиа

Энэ удаа ширүүн,шаардангуй өнгө аясаар бичнэ. Энэ захианд сүүлийн удаа утсаар ярихад хэлсэн зүйлүүдээ давтаж, төлбөрөө хийхийг шаард. Тохиролцсон өдрөө төлбөрөө хийгээгүй тохиолдолд төлбөрийн асуудлыг өр барагдуулах албанд шилжүүлнэ гэдгээ мэдэгд. Жишээ нь:

[Огноо]
[Нэр/ Хугацаа хэтэрсэн тооцоотэй үйлчлүүлэгчийн хаяг]
Утга:Нэхэмжлэл # ____________
Төлбөрийн хэмжээ ____________
Төлбөр хийгдэх ёстой байсан хугацаа      ____________

Эрхэм ____________
Энэ захидалд [он сар,өдөр] утсаар ярьсан зүйлийг давтаж байна.
Дансаа хаалгахгүйн тулд танай тал яаралтай арга хэмжээ авах ёстой болж байна.Төлбөрийг манай байгууллагад 10 хоногийн дотор хийхгүй бол бид энэ асуудлыг өр барагдуулах албанд шилжүүлэхэд хүрэх болно.Ингэвэл цаашид танай байгууллагын зээлийн рейтингэд асар муугаар нөлөөлнө.
Чекээ бидэнд яаралтай явуул.
Хугацаа: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардаж гурав дахь удаагаа утсаар ярисанаас хойш 7 хоногийн дараа/ нэхэмжлэлийн төлбөр хийгдэх ёстой байсан хугацаанаас 72-оос дээш хоносон үед

10 дугаар алхам: Өр барагдуулах албанд хандах

Төлбөр хүлээгдсэнээс хойш одоо 90-ээс дээш хоноод байна. Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгч өр барагдуулах албанаас захидал хүлээж авах нь төлбөрөө хийе гэсэн бодолд хүргэдэг. Гэхдээ энэ үйлчилгээ зардал ихтэй. Учир нь эдгээр алба ерөнхийдөө хийлгэсэн төлбөрийнхөө дөрөвний нэгээс хагас хүртэл хувийг авдаг.Өглөгийн дансыг өр барагдуулах албанд шууд өгөхийн оронд хуулийн зөвлөхөөрөө Хугацаа хэтэрсэн тооцоотой үйлчлүүлэгч рүү утасдуулж болох юм. Энэ арга төлбөрөө хийе гэсэн бодолд хүргэх нь олонтаа байдаг.
Хугацаа: Хугацаа хэтэрсэн тооцоогоо барагдуулахыг шаардсан эцсийн захиаг хүлээн авсанаас хойш 10-15 хоносон/ Нэхэмжлэлийг төлөх ёстой байсан хугацаанаас 90-ээс дээш хоног


Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх