Гол нүүр  >  Хэвлэл мэдээллийн амжилттай кампанит ажлын элементүүд  > Ажлын байрны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын загвар
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Ажлын байрны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын загвар

Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit

Харамсалтай нь ажлын байрны хүчирхийлэл Америкийн бизнест ахин дахин гарч ирдэг сэдэв юм. Ажлын байрны хүчирхийллийн зарим төрлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаардаг боловч, хүчирхийлэл том бизнесээр хязгаарладаггүй. Хүмүүс хамт ажиллаж байгаа бүх газарт онцгой тохиолдолд хүчирхийлэлд хүрч болох зөрчил гарах бололцоотой байдаг. Мэдээж ажил олгогчийн хувиар та сайн ажиллана гэж бодсон хүнээ ажилд авахын тулд бүх хүч чармайлтаа гаргах болно. Хэрэв та ажилтнуудаа ажиглаж, зөрчлийг улам гүнзгийрэхээс өмнө шийдэхэд зарим талаар анхаарвал, та асуудлын аюулыг багасгана. Хүн бүр ажлаас гадуур амьдралтай бөгөөд энэхүү амьдралынхаа дарамтыг ажлын байрандаа эргүүлэн авчирч болдог.

Гэвч ажлын байрны хүчирхийллийн талаархи ил тод бодлого ажлын байрны аюулгүй байдлыг баталгаажуулах таны төлөвлөгөөний бас нэгэн томхон хэсэг байж болно. Нэгдүгээрт зөвхөн таны бодлоготой байгаа бодит байдал ажилтнуудад хүчтэй дохио өгдөг. Хоёрдугаарт хүч хэрэглэсэн ааш авирын шийтгэл хатуу байх нь (энэ нь хатуу байх ёстой!) энэ мэдээг улам бэхжүүлнэ. Гуравдугаарт яг ямар ааш авирыг хориглохоо ажилтнууддаа мэдэгдэх хэрэгтэй.

Энд хавсаргасан файлд та өөрийн бизнесийн тусгай хэрэгцээнд тохируулан өөрчилж болох ажлын байрны хүчирхийллийн бодлогын загвар орсон. Байгалийн гамшиг буюу гэнэтийн ослын адил хүчирхийллийн тохиолдол нь урьдчилан мэдээгүй үйл явдал болдог. Та тулгарч болох асуудлуудыг урьдчилан хянан үзэхэд цаг, хүч чармайлтаа зарцуулснаар асуудал гарсан тохиолдолд үүнийг шийдвэрлэхэд өөрийгөө сайн бэлдэнэ.

Энэ файл нь rich text format (RTF)-аар бичигдсэн бөгөөд Windows орчинд хэрэглэдэг бичиг баримт боловсруулах ихэнх програмд тохирно.


Attachments:
Ажлын байрны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын загвар
Copyright © 2010 Toolkit Media Group, a Wolters Kluwer business. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх