Гол нүүр  > Ажилчдад олгох тэтгэмжийн хүсэлтийг шалгах хуудас
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Ажилчдад олгох тэтгэмжийн хүсэлтийг шалгах хуудас

Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit

Аливаа бизнес эрхлэгч ажилчин нь ажлын байрандаа гэнэтийн осолд орж гэмтэж бэртэх өдөр ирэхэд бэлтгэлтэй байх ёстой. Ажлын байрны аюулгүй байдлыг хангах талаар та арга хэмжээ авсан ч гэсэн, та хүмүүсээ нарийн шалгаж элсүүлсэн ч гэсэн гэнэтийн осол заримдаа аяндаа гарчихдаг. Гэнэтийн осол гарсны дараа таний зүгээс ямар арга хэмжээ авснаас хамаарч бизнес эрхлэхэд тань чухал нөлөөлнө. Эмнэлгийн яаралтай тусламж авсан хүн таний бизнесийг хамгаалах талд байдаг. Таний авсан арга хэмжээ эсвэл авахаас татгалзсан арга хэмжээ нь ирээдүйн санхүүгийн байдалд чухал нөлөөтэй. Зохих арга хэмжээ авахад зарцуулсан цаг хугацаа, юу хийснээ баримтжуулж авах нь таньд хамгийн үр ашигтай даатгал болно.

Энд хавсаргасан файл нь ажилчин чинь гэмтэл авснас эхлээд санхүүгийн төлбөрийн асуудал шийдэгдэх хүртэл ямар үе шаттай арга хэмжээ авах ёстойг таньд заасан шалгах хуудсыг харуулна. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд баттай арга хэмжээ авах замаар хүсээгүй гомдол, зардлыг та аль болох бага байлгаж чадна.

Мөн түүнчлэн энэхүү хавсаргасан файлд гэмтэл авсан ажилчны асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан өөртөө байнга санаж явах хэд хэдэн хүчин зүйлсийг тусгасан байгаа. Энэ жагсаалтад ажилчны гаргасан гомдол худлаа байж болохыг илтгэсэн хэд хэдэн нийтлэг үзүүлэлтийг онцолж тусгасан. Хэдийгээр тэтгэмж авах ажилчдын маш цөөхөн нь хуурч мэхэлдэг боловч их өртөг зардалтай учир бизнесийн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж ажилчны тэтгэмжийн хэмжээг тэнгэрт тултал хөөргөддөг. Аливаа гомдол худлаа байх магадлалтай гэдэг мэдрэмжтэй байснаар та хуурамч гомдлын эрсдэлийг багасгаж чадах боловч энэ нь илрэх нь ховор байдаг.

Энэхүү файл нь том хэмжээний текстэн формат(RTF)-тай учраас Windows орчинд ашиглагддаг мэдээлэл боловсруулах ихэнх программын хүрээнд хэрэглэхэд тохиромжтой.


Attachments:
Ажилчдын цалин хөлсний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хэрэглэх шалгах жагсаалт
Copyright © 2010 Toolkit Media Group, a Wolters Kluwer business. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх