Гол нүүр  >  Муу зээлтэй боломжит үйлчлүүлэгчийг хэрхэх вэ  > Хуулийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, түүнтэй хэрхэн ажиллах вэ
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Хуулийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, түүнтэй хэрхэн ажиллах вэ

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Танд эрх зүйн зөвлөгөө авах шаардлага байнга гарахгүй байж болох боловч компанидаа хулийн төлөөлөгч дуудлагаар ажиллуулах нь зүйтэй байж болох юм. Ингэснээр танд эрх зүйн туслалцаа, зөвөлгөө хэрэг болсон цагт та өөртөө таалагдсан, таны бизнесийн хэрэгцээг ойлгодог хэн нэгэнтэй ажиллах болно.

Танд хуулийн зөвөлгөө хэзээ хэрэгтэй вэ? Энд хэдэн жирийн тохиолдлыг дурдая:

  • Корпораци байгуулахаар та шийдэж бичиг баримтаа бүрдүүлэх шаардлага гарах үед
  • Та нарийн төвөгтэй гэрээний төсөл зохиох буюу түүний тайлбар бичих гэж байгаа бол
  • Танд шүүхийн нэхэмжлэлийн аюул тулгарч байгаа бол
  • Танд зээлийн өрөө эргүүлж авахад тусламж хэрэгтэй бол
  • Танд өөрийн чинь бизнестэй холбогдолтой дүрэм журмын талаар мэдээлэл болон тэдгээрийг дагаж мөрдөхөд туслалцаа хэрэгтэй бол

Таны бизнесийг мэддэг хуулийн төлөөлөгч хөлслөх шаардлагатай бол

Таны хуулийн төлөөлөгч (аль эсвэл бусад мэрэгжлийн зөвлөх)таны бизнесийн өвөрмөц хэрэгцээг сайн мэддэг байлгахад анхаарах. Хуульчийг сонгож авахаар ярилцахдаа өөрийн чинь компанитай адил компанитай урьд өмнө ажиллаж байсан эсэхийн лавлаж асуух нь зүйтэй-та хуульчидаа юм сурахад мөнгө төлөх шардлага байхгүй. Танай компани ижил жижиг компанитай урд нь ажиллаж байсан уу? Тэгвэл ямар ажил хийж байсан бэ? Танай үйлдвэр мэрэгжлийн захирамжлалын болон эрх зүйн шаардлагын асуудлаар дагнан мэрэгжсэн эсэх, Танд'эдгээр асуудлыг мэддэг хуульч хэрэгтэй.

Лавлагааг ашиглах

Та өөрт хэрэгтэй байж болох аливаа үйлчилгээг эрж олоход лавлагааг хэрэглэх нь хамгийн сайн арга мөн бөгөөд үүнд хуулийн төлөөлөгч ч хамаарна. Жижиг бизнесийн бусад эзэд, банкны эзэн, нягтлан бодогч, болон бусад итгэмлэгдсэн зөвлөхүүдтэйгээ ярилц. Тэдний ихэнх нь хуулийн төлөөлөгчийн мэрэгжил, туршлагыг баталж чадахгүй ч гэсэн Өмгөөлөгчдийн холбоотой ярилцаж шалгаж болно. Өмгөөлөгчдийн холбооны лавлагаа нь мэдээж хэрэг хуулийн төлөөлөгч өмгөөлөгчийн шалгалтыг өгсөн гэдгийн баталгаа болж өгнө.

Мөнгөний нэхэмжлэл авахын өмнө үйлчилгээний хөлсний талаар ойлголттой бай

Хуулийн төлөөлөгчийн үнэ хөлс нь түүний ажлаа явуулж байгаа газрын байрлал, ажлын туршлага ялангуяа та хуулийн жижиг, том пүүсийн алинтай нь харилцаж байгаагаас хамаарна.

Хуулийн төлөөлөгч үнэ хөлсөө яаж тогтоож байгаад болгоомжтой ханд. Туслалцаа авахаар түүнд утсаар хандахад утсаар ярьсны үнэ хөлсийг тэр түүнд оруулж уу? Түүнийг орулсан бол үнэлгээг хэрхэн тогтоосон бэ? Таны төлөө хэн ажиллаж байгаад ялгавартай үнийн тариф байна уу --хуульч, судлаач, мэрэгжлийн бус хүн?

Анхны ярилцлагад үнэ хөлс авах эсэхийг мөн асууж авах хэрэгтэй.

Өөрийн хэрэгцээнд тааруулан нэхэмжлэлийн талаар хэлэлцээ хий

Ихэнх жижиг бизнес эрхлэгчид хулийн төлөөлөгчид тэдний хэрэгцээгээр үнэ хөлс төлдөг-хуулийн төлөөлөгч хоёр цагийн ажил хийвэл та тэр цагынх нь үнэ хөлс төлдөг. Та хуулийн төлөөлөгчтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэх гэж байгаа бол үзүүлсэн үйлчилгээний хөлсөнд сард нэг удаа мөнгөний нэхэмжлэл ирүүлж байхад болох юм.

Өөр нэг хувилбар бол хуулийн төлөөлөгчид урьдчилан төлбөр хийж ажиллуулах явдал юм, гэхдээ энэ нь жижиг бизнесийн хувьд бол маш ховор тохиолддог юм. Хөлсөө урьдчилан төлнө гэдэг бол өөрийн компаний тохиролцсон хэмжээний цаашид ч үргэлжлэх ажилд хүн хөлс төлнө гэсэн үг юм. Танд шүүхэд заргалдах хүнд хэрэг гарах буюу тусгай төсөл хэрэгжүүлэх хэрэг гарах аваас нэмэгдэл үнэ хөлсний талаар хэлэлцэн тохиролцох хэрэг гарна.

Зарим үед төрөл бүрийн үйлчилгээний хөлсийг жилд нэг удаа бөөнөөр нь төлөх урьдчилан бэлтгэсэн эрх зүйн ажлын төлөвлөгөө гардаж авах явдал гардаг.

Хуулийн үйлчилгээний үнэ хөлсийг төлөхдөө хэмнэлт гаргах олон арга зам бий. Энэ талаар зарим санал хэлэхэд:

Цаг хугацаа зогсолтгүй өнгөрч байгаа тул хуулийн төлөөлөгчтэй уулзалтанд очихдоо өөрийгөө сайн зохион байгуулаарай. Хуулийн бус асуудлаар утсаар ярьж бай. Үндсэн судалгаагаа өрөө хий. Хэлэлцээрийн төслөө өөрөө бэлтгэ тэгээд түүнийгээ хуулийн төлөөлөгчид түүнийг бэлэн болгохын тулд бус зүгээр л таницулахаар үзүүл.


Copyright © 1995-2009, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх