Гол нүүр  > Бэлэн мөнгөний урсгалыг төсөвлөх
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Бэлэн мөнгөний урсгалыг төсөвлөх

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Жижиг бизнес эрхлэгчдэд бэлэн мөнгөтэй холбоотой хүндрэл гэнэт гарч ирэх нь олонтаа тохиолддог. Бэлэн мөнгөний урсгалыг нягт нямбай төсөвлөж төлөвлөх нь бизнес эрхлэгчдийг энэхүү бэрхшээлээс хамгаалж чаддаг. Бэлэн мөнгөний урсгал нь 6 сар эсвэл 12 сараар эргэлдэх бизнесийн мөчлөг бүрт таны бизнесээсээ сар тутам олох мөнгө болон сар тутам төлөхөөр хүлээж буй мөнгийг тусгаж хуваарилдаг. Энэхүү урьдчилсан төлөвлөлт нь үйлчлүүлэгчдээ төлбөр ногдуулах болон төлбөрөө авах хоорондын хожимдлыг; аливаа нэгэн зардал гарвал түүнийг төлөх; засгийн газарт хугацаа хожимдуулалгүй төлөх татварыг хуримтлуулах зэргийг тусгадаг. Сайн төсөвлөсөн бэлэн мөнгөний урсгалын тооцоололт нь дараа дараагийн үе шатуудад хүлээгдэж буй бэлэн мөнгөний урсгалын нөхцөл байдлыг харуулна. Дутагдал гарах үеийг хугацаанаас өмнө урьдчилан харахад тусалдаг. Түүнчлэн, бэлэн мөнгөний урсгал нь борлуулалтын төлбөр шууд хийгдэж байгаа хандлага, үйлчлүүлэгчид төлбөрөө төлөхдөө хожимдож байгаа эсэх, болон чухал хөрөнгө худалдаж авахаа төлөвлөх зэрэгт тус болно. Үүний дээр хэрэв та зээл авах боломж хайж байгаа бол нэг жилийн хугацааны доторхи сар, гурав, таван сар, жилийн бэлэн мөнгөний урсгалын улирал тутмын төсөвлөлт гаргахыг банк шаардах болно. Дараахь шат дараалсан алхмууд таны бэлэн мөнгөний урсгалыг төсөвлөхөд зааварчлага болно:

1-р алхам: Гар дээрхи бэлэн мөнгө

Төсөвлөлт хийх үеийн нэгдүгээр сарын байдлаархи бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг бодож гарга. Энэ нь таны "гар дээрхи бэлэн мөнгө байна." Дараа дараагийн саруудад өмнөх сарын бэлэн мөнгөний эцсийн үлдэгдэл дараа сарын эхний үлдэгдэл болж өгдөг.

2-р алхам: Бэлэн мөнгөний төлбөрийн баримтууд

Бэлэн мөнгөөр төлөгдсөн борлуулалт, төлбөрийн картаар төлбөр хийгдсэн борлуулалт, зээлээр төлөгдөх дансны дүн болон хүүтэй төлбөр хийгдэх орлогууд зэргийн бүртгэлийг хөтөл. Энэ бүгдийг алдалгүй нягт нямбай хийх нь тухайн сард таны бодитоор авах мөнгөний баримтыг бүртгэж байгаа хэрэг бөгөөд борлуулалт хийсэн сарыг бүртгэж байгаа асуудал огт биш юм.

3-р алхам: Авлагын данс

Тухайн сард төлөгдөхөөр хүлээгдэж буй авлагыг бүртгэ. Хэрэв тухайн үйлчлүүлэгч хэдийд төлбөр хийдэг болохыг харуулах өмнөх бүртгэл байхгүй бол "төлбөрөө цуглуулах дундаж хугацааг" тооцоолох шаардлагатай болох бөгөөд энэ нь өмнөх оны нийт борлуулалтыг 365 хоногт хувааж гаргана. Энэ нь өдөр тутмын борлуулалтын дундаж хэмжээ юм. Дараа нь харилцах дансаархи авлагын дүнг өдөр тутмын борлуулалтын дүнд хуваана. Гарсан тоо нь ногдуулсан төлбөрөө цуглуулах өдрийн дундаж тоог харуулна. Энэ гарсан хоногийг дараагийн жилийн орлого хүлээн авах хоног болгон ашиглах загвар болгон бүртгэлдээ ашиглана.

4-р алхам: Бусад бэлэн мөнгө

Банкнаас эсвэл гэр бүлийн гишүүдээс авах гэж буй зээл эсвэл хөрөнгийн биржийн санал зэрэг бэлэн мөнгөний бусад урсгалуудыг тооцоол.

5-р алхам: Байгаа бэлэн мөнгөн хөрөнгө

Сар тутмын бэлэн мөнгөний төсөвлөлтийг хийхдээ дээр дурьдсан 1-ээс 4-р алхмуудад гүйцэтгэх явцад гарсан дүнг хооронд нь нэм. Гарсан тоо нь сар тутам танд байх бэлэн мөнгөний нийт дүн болно.

6-р алхам: Бэлнээр хийх төлбөр

Одоо таны төсөвлөлт хийж байгаа хугацааны туршид сар тутам хичнээн хэмжээний бэлэн мөнгөний зардал гарахыг тооцоолох хэрэгтэй болно.

Нэгдүгээрт, үйл ажиллагааны зардлын хэмжээг үнэл. Сард төлөгдөж байх ёстой зардлын төрлийг нэг бүрчлэн тэмдэглэх нь чухал болохоос биш уг зардлыг төлж барагдуулсан сарыг биш гэдгийг дахин сануулъя. Дараахь зардлын төрөл зүйлийг үйл ажиллагааны зардлын жагсаалтанд оруулсан болохын шалга:

  • Цалингийн бохир зардал, үүнд төлөхөөр хүлээгдэж буй илүү цагийн төлбөрийг орно
  • Эзэмшигчдийн сарын цалин
  • Цалинтай холбоотой татвар болон цалинтай амралт, өвчтэй боловч цалин олгогдох, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал зэрэг бусад нэмэгдэл
  • Гэрээний ажил ба ажлын хөлс болон материал зэрэг нэмэгдэл үйлчилгээ
  • Бүтээгдэхүүнээ борлуулах эсвэл дахин борлуулахын тулд хийсэн худалдан авалт
  • Бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээнд зориулсан хангамжийн зүйлсүүд
  • Засвар, үйлчилгээ (хуучин загварыг дахин шинэчлэх, засварлах зэрэг гэнэт гардаг томоохон зардлуудыг оруулсан эсэхээ шалга.)
  • Баглаа, тээвэрлэлт болон хүргэх үйлчилгээний зардал
  • Томилолт, аялал, машин болон авто зогсоолын төлбөрүүд
  • Зарлал ба сурталчилгаа, үүнд танилцуулгын хуудас, шууд маркетингийн шуудангийн зардал, хэвлэл телевизийн сурталчилгаа, шар хуудсанд гаргах сурталчилгааны зардал, веб хуудасны үйлчилгээ болон дезайн
  • Хуулийн зөвлөх, тооцооны нягтлан, нягтлан бодогч, зөвлөх гэх мэт мэргэжлийн хүмүүсээс үйлчилгээ авсаны төлбөр
  • Түрээс
  • Утас, факс, интернетийн үйлчилгээ, түүний холболт зэрэг холбооны зардал
  • Ус, дулаан, цахилгаан, хий зэрэг ашиглалтын зардал
  • Түймэр, үүрэг хариуцлага, ажилчдад олгох нөхөн төлбөрийн болон бусад даатгал
  • Татвар
  • Төлвөл зохих зээлийн хүү
  • Таны бизнесийн онцлогтой холбоотой гарч болох бусад зардал
  • Бусад (төрөл бүрийн жижиг зардлуудыг оруулах)
    Эдгээрийг бүртгэж оруулсаны дараа үйл ажиллагааны зардлын дүнг гарга.

7-р алхам: Бусад зардал

Бизнес үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад зардлуудыг тооцоол. Дараахь зүйлсийг заавал оруулаарай:

  • Үндсэн зээлийн төлбөр - тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах гэх мэт.
  • Эд хогшлын зардал - тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, шинэ барилга эсвэл хуучин барилгын засвар сайжруулалт болон түрээсийн хэрэгсэл, конторын зүйлсийн засвар зэрэг элэгдэл хорогдол гардаг зардал
  • Бизнесийн гарааны зардал - үйл ажиллагаа эхлэхийн өмнөх сард гардаг бөгөөд дараагийн жил(үүдэд)төлөгдөж гүйцдэг
  • Нөөцийн эсвэл нөхцөл нь бүрдсэн үед төлөх төлбөр - жилийн эцэст төлөгддөг татваруудыг төлөх зориулалтаар сар бүр хуримтлуулах мөнгө үүний дээр томоохон хэмжээний даатгал эсвэл тоног төхөөрөмжийн зэрэг төлбөр хийхэд тус болох нөхцөл нь бүрдсэн үед төлбөр хийх мөнгөн сан бий болгодог. Үүний жишээ нь,
  • Эзэмшигчийн зарлагын гүйлгээ - эзэмшигчийн орлогын татвар, эрүүл мэндийн болон гүйцэтгэлийн даатгал гэх мэт.

8-р алхам: Төлбөр хийгдэх нийт дүн

Бизнес хийхэд гарах бусад зардлыг бүгдийг оруулсан бол үйл ажиллагааны зардлын дүнг нэмээд дүнг нэгтгэ. Энд гарах тоо бол таны "төлбөр хийх нийт дүн, " бөгөөд сар тутам таны гаргах шаардлагатай зардлын хэмжээг харуулах болно.

Алхам 9: Сар тутмын бэлэн мөнгөний урсгалыг тодорхойл

Төлбөр хийгдэх нийт дүнг (8-р алхам) орлогын бэлэн мөнгөнөөс хас (5-р алхам). Энд гарах ялгаа нь таны бэлэн мөнгө буюу бэлэн мөнгөний урсгал юм. Бэлэн мөнгөний төсөвлөлтийн тооцоог гаргасны дараа сар бүрийн эцэс дэх бэлэн мөнгөний хэмжээ эерэг байгаа эсэхийг магадлан шалга. Хэрэв уг ялгаа сөрөг гарч байгаа тохиолдолдолд дутуу байх хэмжээг нөхөх арга хэмжээ авах хэрэгтэй болно.

Бэлэн мөнгөний урсгалын төсөвлөлтийг сар бүр шинэчлэн өөрчилж тохируулга хийж төсөвлөөгүй орлого, зардал гарах тохиолдол бүрийг бүртгэн оруулж байх хэрэгтэй. Харин борлуулалтын орлого орсон, зардлын төлбөр хийгдсэний дараа төсөвлөлттэй зэрэгцүүлэн жагсаа. Өөрийн урьдчилсан төсөвлөлт хэр зэрэг нягт нямбай хийгдсэнийг хянаж дараагийн саруудад гарч болох шаардлагын дагуу тохируулга хийгээрэй. Сар дуусах бүрт төсөвлөлт хийж байгаа хугацаандаа нэг сар нэмж оруулж байгаарай.


Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх