Хөрөнгийн өгөөжийн харьцааг тооцоологч
Хөрөнгийн өгөөжийн харьцаа нь компаний менежментийн баг ажлаа хэр зэрэг сайн хийж байгааг хэмждэг. Цэвэр орлого ба дундаж нийт хөрөнгийн харьцаа болох ROA нь компаний хөрөнгийн доллар бүрээс хичнээн орлогыг менежмент бий болгож чадсаныг харуулдаг. Хөрөнгө оруулагчид болон боломжит хөрөнгө оруулагчид энэхүү харьцааг компаний удирдлагыг үнэлэхэд ашигладаг.
Олон компаниуд, ялангуяа үйлдвэрлэлийн салбарын болон улирлын шинж чанартай бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд жилийн турш хөрөнгийн ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Эдгээр хэлбэлзлүүдийг зохицуулж харьцааг илүү нямбай гаргахын тулд хөрөнгийн өгөөжийг тооцоолоход ашиглах нийт хөрөнгийн дүн нь тайлант үеийн эхний ба эцсийн хөрөнгийн дундаж дүн байвал зохино.
Tомъёо нь:
Цэвэр орлогыг нийт хөрөнгөниын дундажаар хуваана
|
Энэ тооцоологчийг ашиглахын тулд: Хөрөнгийн өгөөжийн харьцааг тооцоолохын тулд ашиглах тоонуудыг хамгийн сүүлчийн хоёр тайлан тэнцлээс мөн хамгийн сүүлчийн орлогын тайлангаас олно. Хамгийн сүүлчийн хоёр тайлан тэнцлийн нийт хөрөнгүүдийн дундажийг гаргах шаардлагатай.
|
Хөрөнгийн өгөөжийн харьцаа 0.06:1 гэдэг нь хөрөнгийн доллар бүрээс 6 центийн ашиг олж байна гэсэн үг.
Ихэнхи бизнесийн харьцаануудын адил хөрөнгийн өгөөжийн харьцааг өмнөх жилүүдийнхтэй болон салбарын гүйцэтгэлтэй харьцуулж үзсэнээр илүү ихийг мэдэж авах болно.

RSS Feeds