Төдийлөн сайн мэддэггүй боловсон хүчин ажилд авах асуудал
Сайн ажиллагсад олно гэдэг бизнес эрхлэгчийн хувьд ямагт төвөгтэй байдаг асуудлын нэг. Сонинд зар гаргах, одоо танай компанид ажиллаж буй хүмүүсийн зөвлөгөө гэх мэт уламжлалт аргууд заримдаа хангалттай байдаг гэхдээ та эдгээр уламжлалт аргыг бүгдийг нь шавхан ашигласан бол дараах бусад арга замуудыг туршиж үзэх хэрэгтэй:
Колледж болон дипломын сургалттай сургуулиудын сонингууд
Олон сургуулиуд төгсөгчдөдөө ажлын байрны жагсаалтыг мэдээллийн сонин болон он-лайн зар самбаруудаар дамжуулан хүргэдэг. Та MBA эсвэл техникийн талын гэх зэрэг тодорхой мэргэжлээр төгссөн хүнийг хайж байгаа бол зөв сургуулиа сонгосноор эрж хайж байгаа олон төгсөгчидтэй холбогдох боломжтой болно. Төгсөгсдийн байгууллагатай холбогдож, зар, мэдээнд ямар шаардлага тавьдагийг нь асуу. Тийм зарыг голдуу үнэгүй тавьдаг.
Мэргэжлийн холбоод
Зраим нэг мэргэжлийн холбоод ажлын зарыг гишүүддээ хүргэдэг. Бизнесийн тань салбарын талаар мэдлэгтэй хүмүүсийг холбох хямд төсөр зам юм.
Коллежийн профессор багш нар
Идэвхтэй бизнес эрхлэгчид удахгүй сургууль төгсөх гэж буй сайн оюутнуудын нэрийг асууж коллежийн профессоруудад ханддагийг нууц биш. Энэ нь сайн хүмүүс олж авахад их ажиллагаа шаарддаг арга боловч чадварлаг хүмүүсийг олж авахад хөтлөн хүргэх арга байж болох юм.
Ажилчин элсүүлэх ажилтнууд
Жижиг бизнес эрхлэгчид ажилчин элсүүлэх ажилтнуудыг зардал их гарч байна хэмээн халдаг тал бий. Гэхдээ ажилчин элсүүлэх ажилтнууд ажилд орсон хүмүүсийн эхний жилийн цалингаас хувь авдаг хэдий ч ажилчин элсүүлэхэд зарцуулах цагийг хэмнэдэгээрээ түүнийг үр ашигтай болгож болох юм. Ажиллагсдыг авч ажиллуулах зардлыг тооцохдоо тэднийг элсүүлэхэд зарцуулсан цагаа тооцоорой.

RSS Feeds