Гол нүүр  > Шинэ бизнес эрхлэх ба маркетинг
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Шинэ бизнес эрхлэх ба маркетинг

Provided by My Own Business, Content Partner for the SME Toolkit

 

[Дээр өгүүлснийг үз]

Бизнесийн нээлт

Эхэлж хийх зүйлсийг эхэнд нь

Шалгаж үзэх зүйлсийн жагсаалт гаргах нь хамгийн эхэлж хийх зүйл. Нислэг эхлэхээс өмнө хяналтын хуудас ашиглахыг нисгэгчдээс шаарддагийг сана!

Дараахи зүйлс нь шинээр бизнес эхлэхийн өмнөх хяналтын хуудсанд тусгагдсан байх ёстой. Өөрийн тань бизнест тохирох зүйлсийг нэмж тусга.

Сэтгэгдлээ хуваалцах
Шарлин МакНэйл
"Холидэй" нэг цагийн хими цэвэрлэгээ
"Худалдан авагчдын сэтгэлд нийцэж байвал тэд таны бизнесийг бусад хүмүүст санал болгоно"
Транскрипц- html

Хяналтын хуудас ашиглаж эхлэхийн өмнө

  • Тодорхой бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээнд чиглэсэн эсэх? Ерөнхийдөө, мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс илүү байдаг. Ямар ч салбар, тухайлбал жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө болон хүнсний үйлдвэрлэл (хамгийн сүүлд гэртээ авч очсон пицца эсвэл тахиаг хаанаас худалдан авсан бэ?)-ийг авч үзэхдээ энэ тухай санах хэрэгтэй. Жишээ нь, пончинкны дэлгүүр нээчихээд зуны улиралд борлуулалт муу байх үед мөхөөлдөс худалдах нь тийм ч сайхан санаа биш. Хэрэв та хоёуланг нь худалдвал аль нэгийг нь дагнаж байх үед хамгийн сайнд тооцогдож байсан тэр үнэлгээгээ алдах болно.
     
  • Цаашид тодорхой чиглэлээр дагнах буюу түүнд гол анхаарлаа хандуулах нь бизнесийн ирээдүйн амжилтад сайнаар нөлөөлөх үү? Илүү мэргэших тусам сайн.
     
  • Гэрээсээ хийх бизнес үү? Онлайн байх уу? Үйлчилгээний газартай байх уу? Франчайз худалдан авах уу?
     
  • Өрсөлдөөн болон хязгаарлалтыг мэдэрсэн эсэх? Wal-Mart эсвэл Home Depot-той өрсөлдөнө гэдэг хүнд байж мэднэ. Эдгээр "категори устгагчид" гэгдэх хөнгөлөлтийн сүлжээний худалдан авах чадвар маш сайн бөгөөд хэмжээ дагасан үр ашиг ихтэй. Та зах зээлийн онцгой хэсгээ олж чадсан уу?
     
  • Зах зээлийн "онцгой хэсгийг" олох болон нийтийн жишгээр явахгүй байхын ялгааг ойлгож байна уу? (Жишээ нь, худалдах зорилгоор байшин барьдаг бол онцгойрон ялгарч байснаас ихэнх худалдан авагчийн сонирхдог өрөөний зохион байгуулалтыг дагах нь зүйтэй.
Сэтгэгдлээ хуваалцах
Диана Жонсон
"Тюдор Коттеж" Бэлэг дурсгалын дэлгүүрийн эзэн
"Зөвхөн зарж чадна гэсэн бараагаа л худалдан авах" гэдэг худалдан авалтын үндсэн зарчим
Транскрипц- html
  • Төлбөрийн чадварыг байнга хангаж байх үүднээс мөнгөн гүйлгээний нэг жилийн төлөвлөгөө бэлтгэсэн эсэх?( 6-р хичээлийг үз).
     
  • Интернэт худалдаанд шаардагдах хэрэгсэл байгаа эсэх( 9-р хичээлийг үз).
     
  • Бүх даатгалууд маань хүчинтэй байгаа эсэх?
     
  • Хэрэв зээлээр бараагаа худалдахаар төлөвлөж байгаа бол зээлийн үнэлгээ муутай худалдан авагчдыг оролцуулахаас зайлсхийхэд туслах бодлого мөрдөж байгаа эсэх? (Төлбөрөө хугацаанд нь хийдэггүй худалдан авагчдыг сонгохгүй байх хэрэгтэй ба сайн худалдан авагчид дээрх бодлогыг тань хүндэтгэх болно)
     
  • Бизнес төлөвлөгөө тань бүрэн, бичиж бэлдсэн эсэх? Энд бизнес нээхийн өмнөх, эхний жилийн болон урт хугацааны төлөвлөгөөг тусгасан уу? Бизнес төлөвлөгөө нь хөрөнгө оруулагчдыг олж авахад гол үүрэг гүйцэтгэх ба төлөвлөлтийн процесс дахь аливаа сул, дутагдалтай талыг илрүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
     
  • Ажлын практик туршлага эзэмшихэд хугацаа зарцуулсан, хэн нэгний бизнест эхэлж ажиллах замаар өөрийн бизнесийн үндсийг мэдэж авсан эсэх? (энэ нь зөвхөн амжилт гаргах боломж төдийгүй бас сэтгэлд нийцсэн сонголт хийсэн эсэхээ мэдэх хамгийн сайн арга зам байж магадгүй)
     
  • Прототип, судалгаа шинжилгээ явуулах, дээж авах болон туршилт хийхэд зохих хөрөнгө төсөвлөсөн эсэх?
     
  • Өөрийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний зах зээлийн туршилтыг амжилттай хийсэн эсэх? Үр дүн нь эерэг байсан эсэх? (Үгүй бол, дизайныг нь өөрчлөх, дахин боловсруулах болон дахин туршилт хийх шаардлагатай)
     
  • Дунд зэргийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр зарахын оронд гайхалтай сайн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдахыг анхаарч байна уу? ("гайхалтай сайн бүтээгдэхүүн" нь үнэ тогтоох хүчтэй бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ байх ба "дунд зэргийн бүтээгдэхүүн" нь өрсөлдөөнд илүү мэдрэмтгий бизнес)
     
  • Бүх харилцаа холбоо, компьютер болон бизнесийн бусад хэрэгсэл байгаа эсэх? Эдгээрийг ашиглах ур чадвар байгаа эсэх?
     
  • Хөндлөнгийн бие даасан гэрээт гүйцэтгэгч болон орон тооны ажиллагсад ажиллуулахын ялгаа, Дотоод орлогын үйлчилгээний газар (IRS)-ын дүрэм журамд нийцүүлэхийн чухлыг нягтлан бодогч тань бүрэн хэмжээгээр тайлбарлаж өгсөн эсэх? (гадна зүлэг арчилдаг хүн тань хөндлөнгийн бие даасан гэрээт гүйцэтгэгч байж болох ба худалдагч нь ихэнх тохиолдолд өөрийн орон тооны ажилтан байна. Тайлагнах болон орлогын татварын шаардлагад нийцэж ажиллах ёстой
     
  • Бизнесийн бүтэц бүрэлдэхүүний дараахи элемент байгаа эсэх:
    • Нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээний зохих систем байгаа эсэх? Нягтлан бодогчийг сонгож авсан эсэх?
       
    • Ажлын байр бэлэн болсон эсэх? Энэ нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурагдсан байх болон түрээслэх байрны сайжруулалтыг дуусгасан байхыг хэлнэ.
       
    • Бүх зөвшөөрөл, лицензийг авсан эсэх?
       
    • Бизнесээ бүртгүүлсэн эсэх? Хуулийн зөвлөхөөсөө асууж тодруулах
       
    • Компьютер, телефон утас, гар утас, факс болон бусад хангамжийн зүйлс зохих ёсоор ажиллаж байгаа эсэх?
       
    • Реклам, зар сурталчилгаа болон урамшууллын материалын график бэлэн болсон эсэх?
       
    • Вэб хуудасны нэрээ бүртгүүлж түүнийг онлайн байрлуулсан эсэх
       
    • Интернэт бизнесэд шаардагдах дэд бүтэц байгаа эсэх?
       
    • Бүх аюулгүйн систем, тухайлбал барилга байгууламжийн хамгаалалт, хорогдолтын хяналт болон дотоод хамгаалалт зэрэг бүрдсэн эсэх?
       
  • Хэрэгцээт тооны ажиллагсдыг сонгон авч сургалтад хамруулсан эсэх?
     
  • Өөрийнхөө ажлын хуваарийг тодорхойлсон эсэх?
     
  • Менежер, зөвлөхүүд, хөндлөнгийн бие даасан гэрээт гүйцэтгэгч, төлөөлөгч болон худалдааны төлөөлөгчдөд тавих шаардлагуудыг тусгасан эсэх?
     

[Дээр өгүүлснийг үз]

Маркетинг

Сэтгэгдлээ хуваалцах
Жон Филлиги
"Виттиэр" Машин угаалгын газар
"Бизнесээ мэдэхгүй байгаа бол энэ талын судалгаа хийдэг компанийг хөлсөөр ажиллуул"
Транскрипц- html

Борлуулалтыг урамшуулахад таньд юу хэрэгтэй вэ?

Бизнесийн төрөл бүрт тохирсон, таны хамгийн амжилттай өрсөлдөгчийн үйл ажиллагаагаар нотлогдсон маркетингийн тодорхой стратегитай байдаг. Тэдгээрийн туршлагаар амжилттай хэрэгжсэн маркетингийн төлөвлөгөө, тухайлбал борлуулалтын арга, үнэ тогтоолт болон реклам, зар сурталчилгааг хуулбарлан авснаар үр дүнд хүрч болно. Таны сонирхож буй хүрээнд багтах хамгийн их амжилт гаргасан бизнес эрхлэгчдийн жагсаалт гаргаж судла (цаашилбал, тэдний компанид ажилла). Эдгээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж таны хувьд хамгийн чухал асуултыг тэдэнд тавихад бэлэн бай.

Худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээ болон тэдгээрээс мэдээлэл хэрхэн авах талаар аль болох их зүйл сур. Жишээ нь, та ресторан нээн ажиллуулж байна гэж бодъё. Танай үйлчилгээнд сэтгэл дундуур байсан ч үйлчлүүлэгч гомдол гаргахгүй байж мэднэ. Гомдол мэдүүлэх нь тийм ч таатай зүйл биш тул тэр зүгээр л дахиж ирэхгүй (Тиймээс гал тогоо руу буцаасан хоолтой тавгануудыг шалгаж үзэж байх хэрэгтэй.)

Худалдан авагч тань таатай үйлчилгээ, боломжийн үнэ, чанарыг эрхэмлэдэг үү?. Худалдан авагчид үнэндээ юу хүсч байгаа, тэдэнд юу хэрэгтэй талаар мэдээлэл байхгүй бол маркетингийн болон урамшууллын сайн шийдвэр гаргахад хэцүү болдог. Хэрэв газарзүйн тодорхой нутаг дэвсгэр танай бизнесийн зах зээлийг тодорхойлдог бол хүн амыг яс үндэс, орлого, эзэмшлээр нь ангилан харуулсан өртөг багатай хүн ам зүйн тайланг олж авч болно. Ийм мэдээллийн эх үүсвэрийг интернэтээс "хүн ам зүйн тоо баримт" гэж олж авна.

Ажиллагсдыг сонгон авах, тэднийг маркетингийн ур чадварт нэг бүрчлэн сургахад цаг гарга.

Сайн ажилтан олох нь. Ихэнх ажил олгогчид дараахтай санал нийлдэг: Ажил олгогчийн хувьд хамгийн хэцүү ажил бол сайн ажилтныг олж түүнийг тогтвортой ажиллуулах явдал. Аж ахуй эрхлэх шийдвэр гаргамагцаа л сайн ажилтан хайж эхлэх ёстой.

  • Тухайн ажилтнаас таньд юу хэрэгтэйг тодорхойл.
     
  • Таньд шаардагдах шинж чанаруудыг жагсаан бич.
     
  • Танилын хүрээ: туслалцаа хэрэгтэй байгаагаа мэдэгд.
     
  • Ажиллах хүчнийг бүрдүүлэх мэдээллийн эх үүсвэрийг боловсруулж шинэчилж байх.
     
  • Гэр бүлийн гишүүд, тэтгэвэрт гарсан ажилтан болон оюутнуудыг авч үз.
     
Таны худалдан авагчид мэдлэг чадвартай, дэмжлэг үзүүлэх хүмүүстэй харьцаж байна гэдэгт итгэлтэй байх ёстой. Худалдан авагчид нь худалдагч эсвэл үйлчилгээний ажилтантай харьцахдаа дараахи таван шинж чанарт илүү дуртай байдаг. Үүнд:
  1. Бүтээгдэхүүн буюу үйлчилгээний тухай зохих мэдлэгтэй байх
     
  2. Гадаад төрх аятайхан байх
     
  3. Эелдэг, найрсаг байдалтай байх
     
  4. Үнэнч шударга байх
     
  5. Үнэн сэтгэлээсээ ханддаг байх
     

Эдгээрийг бий болгох үүднээс дараахи шинж чанартай маркетингийн ажилтанг олж авах хэрэгтэй. Үүнд:

  • Хийж байгаа ажилдаа дуртай
     
  • Өөрийн мэдлэгээ тэлэх үнэнхүү сонирхолтой, юмыг хурдан сурах чадвартай
     
  • Тааламжтай, эерэг имижтэй
     
  • Хүмүүстэй ажиллах дуртай тэдэнтэй сайхан харьцдаг
     
  • Худалдан авагчидад төдийгүй шинэ ажилтнууддаа дэмжлэг үзүүлдэг
     
  • Санасандаа хүрэхээр тэмүүлдэг, хэзээ нэгэн цагт таны оронд ажиллахыг эрмэлзэлтэй
     

Маркетингийн багийг хөлслөн авах, сургах хяналтын хуудсыг доор харуулав. Үүнд:

  • Хэнийг авч ажиллуулах шаардлагатайгаа мэдэж байх
     
  • Ажилд элсүүлэн авах бодлоготой байх, түүнд цалин хөлсний бүтэц, урамшуулал болон нэмэлт хөнгөлөлтийн тухай тусгах.
     
  • Ажилтан бүрийн ажлын байрны тодорхойлолтыг гаргах (өөрийнхөө ажлын байрны тодорхойлолотыг ч бас). Ажилтан бүрээс шаардах онцлог ур чадварыг үүнд тусгасан байна.
     
  • Бүтээгдэхүүн, борлуулалтын арга техник болон худалдан авагчийн үйлчилгээний талаар ажилтнууд тогтмол хэлэлцдэг уулзалтын хуваарь гарган мөрдөх
     
  • Худалдан авагчдаас ирсэн санал гомдлыг хэлэлцэх бодлого, процедурыг боловсруулах. Гомдол гаргасан худалдан авагчдаасаа өөрийн маркетингийн талаар хамгийн хэрэгтэй мэдээлэл авдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.
     
  • Телефон утас, факс эсвэл и-мэйлээр хандсан худалдан авагчидтай харьцах тодорхой журамтай болох
     
  • Шинэ ажилтнуудаас шаардах ур чадвар, хэрэгцээг байнга шинэчилдэг байх.
     

Юуг, яаж худалдан авах

Сэтгэгдлээ хуваалцах
Рей Ковар
Усан бассейны засвар үйлчилгээ
"Би өөрийнхөө хуваарийн өөрөө гаргаж түүнийхээ дагуу цаг хугацаанд нь ажлаа гүйцэтгэдэг".
Транскрипц- html

Бүтээгдэхүүн маш хурдтайгаар өөрчлөгдөн сайжирч байгаа учраас агуулах дахь бараа моралийн элэгдэлд орж бизнест томоохон эрсдэл учруулдаг байна. Компьютер мэтийн олон бүтээгдэхүүнийг худалдан авахад тэр өдрөө л моралийн элэгдэлд орчихсон байдаг.

Буухиа шуудангийн компаниуд (UPS, FedEx) болон зөвхөн хугацаанд нь (just-in-time) угсралт гүйцэтгэдэг систем нь агуулах дахь бараа таваарын үлдэгдлийг хамгийн бага хэмжээнд байлгах гайхамшигтай арга хэрэгсэл болдог. Өргөнөөр хэрэглэгдэж байгаа эдгээр технологи нь агуулахын хэрэгцээг багасгах төдийгүй моралийн элэгдлийн эрсдэлийг бууруулдаг. Ингэснээр сул чөлөөтэй бэлэн мөнгийг өөр илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж болох юм.

Хэрэв бүтээгдэхүүн худалдаж байгаа бол түүний үйлдвэрлэлийг гэрээт үйлдэрлэгчид хариуцуулж болох юм. Шинээр бизнес эрхэлж буй олонхи хүмүүс зах зээлд гол анхаарлаа хандуулах үүднээс борлуулах бүтээгдэхүүнээ бусдаас авдаг. Бусад газар адилхан бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэх боломжтой учраас өртөг зардлын тухай та бас бодолцох шаардлагатай байж болох юм.

Худалдан авалт хэрхэн хийх хяналтын хуудас

  • Борлуулж чадна гэж бодсон бүтээгдэхүүнээ л худалдан ав.
     
  • Үнэ, нөхцөлийг нь мэдэхгүй байж захиалга хэзээ ч бүү хий.
     
  • Худалдан авах захиалгыг бичгээр хийсэн байх ёстой.
     
  • Бүтээгдэхүүний иж бүрэн техникийн тодорхойлолт ав.
     
  • Болзошгүй алдагдлыг тооцож худалдан авалтаа хий.
     
  • Орлуулах эх үүсвэртэй байх.
     
  • Сайн бэлтгэн нийлүүлэгчиддээ үнэнч бай.
     
  • Амлалт, онцгой нөхцөлийг баримтжуулж ав.
     
  • Үнийн баталгаа ав.
     
  • Хамгийн бага үнийн санал ирүүлсэн бэлтгэн нийлүүлэгчийг шагнахыг хичээ.
     
  • Хэрэгцээтэй бараагаа хаана явааг нийлүүлэгчээс дахин дахин лавлахаасаа цаараглах хэрэггүй. "Хяхатнадаг дугуйг тослох хэрэгтэй".;
     
  • Санал, гомдлын дагуу холбоо барь.
     
  • Захиалга өгөх болон бараа хүлээн авахад дотоод хяналтыг ашигла.
     
  • Хүлээн авсан бараа болгоныг шалгаж тооллого хий.
     
  • Агуулахын бараа таваарын үлдэгдэлд хийх хяналтын системийг ашигла.
     
  • Хугацааны хөнгөлөлт үзүүлэх хүсэлт тавьж түүнийг эдлэ.
     
  • Төлбөрөө хугацаанд нь гүйцэтгэ.
     
  • Нягталж үзсэний дараа л төлбөрөө хийж бай.
     
  • Мөнгөний урсгалаа хянаж үз.
     
  • Бэлтгэн нийлүүлэгчдийг санхүүжилтийн эх үүсвэр гэж ойлго.
     
  • Бэлтгэн нийлүүлэгчдийг түлхэх биш өөртөө тат. Аятайхан харьцаж бай.
     

Маркетингийн хэрэгсэл

Бизнесийн нэр нь таныг хэн болох, юу хийдгийг чинь илтгэнэ. Хүний ой тойнд амархан тогтоогддог эмблем нь зах зээлд байр сууриа олоход чинь нэмэр болно. Энэ нь бусдад таны нэр болон барааны тэмдэгтийг таниулдаг. Эмблемийг компаний бүх материал, тухайлбал бичгийн хэрэглэл, нэрийн хуудас, товхимол, вэб хуудас, бэлэг, дурсгалын зүйлийн сав баглаа болон тээврийн чингэлэг дээр байрлуулж ашиглана. Сайн нэр нь дараахи шинж чанарыг агуулах ёстой. Үүнд:

  • Санахад амархан
     
  • Үсэглэх болон дуудахад хялбар
     
  • Юу хийдгийг чинь тодорхой илтгэх
     
  • Худалдан авагчдын сонирхлыг төрүүлэх
     
  • Адил төстэй бизнестэй андуурахааргүй байх
     
  • Эерэг хүрээлэлтэй байх
     
  • Визуаль дүрслэлийг өдөөх
     
  • Тодорхой бүтээгдэхүүн эсвэл газарзүйн байршлаар хязгаарлагдахгүй байх
     
Хүний ойн тойнд амархан тогтоогддог эмблем нь зах зээлд байр сууриа олоход чинь нэмэр болно. Энэ нь бусдад таны нэр болон барааны тэмдэгтийг таниулдаг. Эмблемийг компаний бүх материал, тухайлбал бичгийн хэрэглэл, нэрийн хуудас, товхимол, вэб хуудас, бэлэг, дурсгалын зүйлийн сав баглаа, тээврийн чингэлэг болон баримт бичиг дээр байрлуулж ашиглана.

Интернэт худалдаа

Маркетингийн төлөвлөгөөндөө интернэтийн тухай тусгаж болно. 9-р хичээл: Интернэт худалдааг үз

Реклам, зар сурталчилгаа: Зөв мэдээллийн хэрэгслээр зөв мэдээлэлийг зөв худалдан авагчиддаа хүргэх

Сэтгэгдлээ хуваалцах
Терри Хани
Зөвлөх, Гамшгийн удирдлага
"Хэрэв би бизнэсээ шинээр дахин хийх боломжтой болвол аль болох хурдан эхлэхийг хүсэх байх".
Транскрипц- html

Реклам, зар сурталчилгааны төлөвлөгөө тань таны маркетингийн дэлгэрэнгүй хөтөлбөр болдог. Энэхүү төлөвлөгөөнд бизнесийн зорилт, төсөв, мэдээллийн хэрэгсэл болон уран сэтгэлгээ багтана. Урамшуулал, реклам, зар сурталчилгааны үндсэн үүрэг нь "сайн хийж чадах юмаа хийж чадахгүй зүйлээ худалдан авах" явдал юм.

Бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ өөрийн реклам, зар сурталчилгааны төлөвлөгөөгөө хэлэлц. Хэрэв бэлтгэн нийлүүлэгчдийн дүрэм журмын дагуу мөнгө хүссэн өргөдлөө гаргасан бол тэдний зүгээс мөнгөөр дэмжлэг үзүүлж болох юм. Хамгийн жижиг зар сурталчилгаа ч гэсэн зардлынхаа хагасыг нөхүүлж болдог.

Таны илэрхийлэх санааг олон нийтэд хүргэх олон төрлийн төлбөрт мэдээллийн хэрэгсэл байдаг. Тэдгээрээс нийтлэг хэрэглэгддэг хэдийг дурьдвал:

  • Хэвлэл (сонин, сэтгүүл болон мэдээллийн товхимол)
     
  • Радио
     
  • Кабелийн телевизийг оролцуулаад бүх телевиз
     
  • Интернэт
     
  • Бизнесийн лавлахууд
     
  • Шууд шуудан
     
  • Худалдааны яармаг
     

Аж ахуй эрхлэгч болгон реклам, зар сурталчилгаанд мөнгөө хамгийн их үр ашигтайгаар зарцуулах арга замаа бизнесийн туршлагаасаа олж мэддэг. Харин шинээр бизнес эрхлэгчид алдаж онох, хэт их зардал гаргах талтай байдаг. Иймд, өөрийн өрсөлдөгчдийн өмнөх алдаанаас суралцах хэрэгтэй. Хамгийн их амжилт гаргаж буй өрсөлдөгчид тань реклам, зар сурталчилгаагаа хэрхэн хийдэг, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний урамшууллаа хэрхэн явуулдаг тухай олж мэдэн түүнээс суралц.

Реклам, зар сурталчилгааны ямар ч мэдээллийн хэрэгсэл ашиглах шийдвэр гаргасан тухайн мэдээллийн хэрэгслээр юуг сурталчилдаг, юуг болдоггүйг мэдэж авах нь зүйтэй. Жишээ нь, шууд шуудан таньд хамгийн тохиромжтой бол энэ тухай номнуудыг ашиглаж байх хэрэгтэй. Эдгээр ном нь зар сурталчилгаанд үргүй зарцуулах байсан долларыг чинь хэмнэх маш их хэмжээний мэдээлэл өгч чадна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа хийх нь үнэгүй байх ба өөрийн чинь бизнесийн талаар эерэг имиж бүрдүүлэхэд туслалцаа үзүүлнэ. Бизнес самбаачлалын тухай нийтээр сонирхож байгаа, мөн таны бизнесийн гараа амжилттай байгаа бол өөрийн чинь тухай онцгой намтар түүх бичихийг сонинууд сонирхож болох юм. Орон нутгийн сонинууд, үнэ төлбөргүй нь ч тэр, маш үр ашигтай мэдээллийн хэрэгсэл ббаж болдог. Таны "хэвлэлийн мэдэгдэл" тань зар мэдээг бодвол онцлог түүх агуулсан байх ёстой. Ингэснээр уншигчид илүү сонирхон унших ба энэ нь тэдний санаанд ч нийцдэг. Редакцаас олгосон зай нь витрины зайг бодвол илүү ач холбогдолтой. Тэгээд ч энэ нь үнэ төлбөргүй байдаг!

Шуудангийн хаягийн жагсаалт

Бизнес шинээр эхлэхийн өмнө ирээдүйн зорилтот худалдан авагчдын талаархи мэдээллийг боловсруулж эхлэх нь зөв юм. Уг жагсаалтыг шууд шуудан, урилга болон мэдээллийн товхимолд ашиглаж болно. Мэдээллийн баазад тодорхой хувь хүмүүс, компани болон группыг газар зүйн байршлаар ангилж болно. Дараахи арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Үүнд:

  • Худалдааны танхимын гишүүнд элсэх.
     
  • Нэрийн хуудас цуглуулах.
     
  • Сүм, сургууль, байгууллага болон нийгэмлэгүүдээс хүмүүсийн нэр буюу шуудангийн хаягийн жагсаалт цуглуулж авах.
     
  • Өөрийн бизнесийн салбар, нийгэмлэгийн ажилд оролцох.
     

[Дээр өгүүлснийг үз]

Шинээр бизнес эрхлэхэд гардаг нийтлэг алдаанууд: Алдаа гаргахаас зайлсхийх хяналтын хуудас.

  • Яарах
     
  • Нэг зүйлд төвлөр: мэргэш, мэргэш, мэргэш
     
  • Ажлын дадлага туршлага дутагдах
     
  • Судалгаа, шинжилгээ болон туршилт хангалтгүй байх: зах зээлээ эхэлж турших
     
  • Сайн бодож боловсруулсан бизнес төлөвлөгөө дутагдах
     
  • Эргэлтийн хөрөнгө дутагдах
     
  • Чимэглэл, сэдэв, эмблем, бичгийн хэрэглэл, чимэг, сав баглаа боодол, зар сурталчилгаа болон вэб хуудас нь мэргэжлийн түвшинд хийгдээгүй байх
     
  • Дутагдлаа засах талаар алгуурлах
     
  • Таних тэмдэг муу хийгдсэн байх: таних тэмдэг нь том, ойлгомжтой байх ёстойь энгийн тусмаа сайн.
     
  • Сургалтад хамрагдаагүй ажилтнууд
     
  • Бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцаа холбоо муу байх
     
  • Маркетингийн тарамдсан төлөвлөгөө
     
  • Тухайн бизнест хамгийн илүү тохирох мэдээллийн хэрэгслийг сонгож чадаагүй
     
  • Даатгал дээр хэмнэх гэж оролдох
     
  • Гарч болох хүндрэлийг оошоож үзэхгүй байх
     
  • Дутагдлаа ухаарахгүй байх
     

[Дээр өгүүлснийг үз]

Санал болгож буй арга хэмжээнүүд

  • Шуудангийн хаягийн жагсаалтаа Яг ОДОО боловсруул.
  • Өсөлт бий болох боломжуудыг тодорхойлж өсөлтийн чиглэлийг төлөвлө.
  • Салбарынхаа нийгэмлэгт гишүүнээр элсэж салбарын тухай сэтгүүл байнга захиал.
  • Бизнес төлөвлөгөөнд бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ зах зээлд хэрхэн борлуулах тухай тусгаж түүнийг байнга хянан үзэх, хөгжүүлэх ба шинэчил.
  • Самбар, таних тэмдэг, реклам, зар сурталчилгаа, урамшуулал болон Интэрнээтээр сурталчилгаа хийх зардлын төсөвөө байнга боловсронгуй болго.
  • Бараа таваарын арилжаа болон маркетингийн тухай санааг агуулсан файл нээ.
  • Семинар, хичээлд суу.
  • Салбарынхаа сэтгүүл, сонин хэвлэл, ном унших, өөрийнхтэй адил бизнесийн нээлт, сурталчилгааны ажиллагаанд оролц.
  • Ажилтны гарын авлага бэлтгэж байнга боловсронгуй болгож шинэчилж бай.
  • Өөрийн салбарын хүмүүстэй ярилцаж нэрийн хуудсыг нь цуглуулж бай.
  • Өсөлт бий болгох боломжуудын талаархи төлөвлөгөө бэлтгэ.
  • Гарч болох хүндрэлүүд ба шийдлүүдийг жагсаа.
  • Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээ борлуулахад өөрийн биеэр оролц.
  • Өөрийн ур чадвар, мэдлэгээ байнга дээшлүүл.
  • Өөрийн бизнестэй болох хүсэл мөрөөдлөө багтаасан тэмдэглэл хөтлө.

[Дээр өгүүлснийг үз]

11-р хичээл. Бизнес төлөвлөгөө: Шинээр бизнес эрхлэх ба маркетинг

Энэ хичээлд зориулсан Бизнес төлөвлөгөөний 11-р загвар маягтыг татан авч бөглөхийг бид чин сэтгэлээсээ зөвлөж байна.

11-р хичээл: Маркетинг
Microsoft Word файл MS Word

Бизнес төлөвлөгөөний загвар маягтыг бөглөх заавар:

  1. Дөрвөлжин нүд бүр нь ТОМ ҮСГЭЭР бичсэн тогтмол гарчигтай байна
  2. Нэр бүрийн доор "Энд†оруулах" гэж эхэлсэн өгүүлбэр байна. Энэ нь оруулах мэдээллийг санал болгодог. Дөрвөлжин нүдний хэмжээ томрох боломжтой учраас шаардлагатай бүх мэдээллээ оруул.
  3. Дөрвөлжин нүд тус бүрд бичсэний дараа "Энд оруулах" гэсэн өгүүлбэрийг устгана. Үүний дараа дөрвөлжин нүдний тогтмол гарчиг болон өөрийн тань оруулсан мэдээлэл үлдэнэ.

Энэхүү хичээлийн явцад бизнес төлөвлөгөөний хэсэг болгоныг бөглөж явах хэрэгтэй.

1-12 дугаар хичээлүүдэд зориулсан загвар маягтуудыг нэг баримт болгон өөрийн компьютерт бас хуулан авч болно:

Copyright © 1993, 1997-2014, My Own Business, Inc. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (1) Ерөнхий  
  • Одоогоор 5.0/5 Одууд.
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion