Ажилтны утсаар ярьсан бүртгэл
Дийлэнх бизнес утаснаас маш их хамааралтай ба зарим нь нэг эсвэл олон тооны утасгүй бол орших аргагүй. Тиймээс утас ашиглалтын зардал маш чухал. Ажил олгогчийн гол асуудал бол ажиллагсад зөвшөөрөлгүйгээр утсыг хувийнхаа ажилд ашиглах. Цөөн тооны хот доторх яриа асуудал биш боловч хот болон улс хоорондын хувийн ярианы зардал маш их болно. Энэ асуудлыг хянах нэг арга бол сар бүр утасны төлбөрийг шалгаж, бизнесийн биш дуудлагуудыг илрүүлэх.
Холын дуудлагыг бүртгэхэд ашиглаж болох утасны бүртгэлийн маягтыг файл болгон хавсаргав. Ажилтан тус бүр өөрсдөө бүртгэл хөтлөх ба тэдгээрийг утасны төлбөртэй харьцуулна. Зөвшөөрөлгүй дуудлагууд даруй илрэх бөгөөд хэрэв хувийн дуудлага үлэмжхэн бол түүнийг залруулах арга хэмжээ авах эсэхээ шийднэ.
Уг файл нь rich text(RTF) форматтай ба Windows орчинд ажиллаж байгаа дийлэнх үгийн программд зохицоно.
| Attachments: | |
| Ажилтны утасны хэрэглээг хянах хүснэгт | |

RSS Feeds