Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл
Харилцаа холбооны төрлүүд
Харилцаа холбоо нь аливаа бизнесийн амжилтын түлхүүр! Чадавхитай үйлчлүүлэгч, худалдан авагч нар таны бизнесийн тухай мэдэхгүй бол, тэд тантай холбоо барих буюу бүтээгдхүүнийг тань худалдан авах мэдээлэлгүй байна. Тэд таны бизнесийн тухай мэдэж байгаа бол тантай амархан холбоо барих боломжтой байх ёстой. Харилцаа холбооны хоёр төрөл тухайлбал - гадаад, дотоод харилцаа холбоо зайлшгүй байна.
Үр дүнтэй харилцаа холбоонд багаж хэрэгсэл, төлөвлөлт шаардлагатай. Энэ бүлэгт таны бизнесийн гол элемент болох харилцаа холбоог хялбар дөхөмтэй болгох эдгээр хэрэгсэл, мөн төлөвлөлтийн удирдамжийг авч үзэх болно. Дараах хэлэлцүүлгийг 1) харилцаа холбооны үндсэн хэрэгсэл; 2) компьютер; 3) интернет гэсэн бүлэгт хуваана. Харилцаа холбооны үндсэн хэрэгсэл
Харилцаа холбоонд хэрэглэж болох тусгай хэрэгсэлд утас, пейжер, факсын машин, гарт багтах хэмжээтэй компьютер (PDA) орно. Эдгээр төхөөрөмжийн хоорондох ялгаа улам бүр багасч байна. Жишээлбэл гарт багтах хэмжээтэй компьютерийн бүх функц утсанд байдаг болсон бөгөөд мөн имэйл, интернет рүү орох боломжтой болжээ. Гэхдээ энд төхөөрөмж бүрийг тусад нь авч үзнэ.
Компьютер
Компьютер нь үнэ хямдтай наад захын хэрэглээ болсон тул цаашид бизнестээ хэрэглэхийн тулд сонгож болох нэг хувилбар гэж үзэх нь утгагүй болсон! Дараах ярианд ширээний компьютер, зөөврийн компьютер, гарт багтах хэмжээтэй компьютер зэрэг гурван үндсэн загвар, тэдгээрийг ажиллуулдаг программ хангамж дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Ширээний компьютер - Энэ бол офистоо ажиллуулахаар суурилуулдаг хамгийн түгээмэл төрлийн компьютер юм. Энэхүү компьютерийн системд үндсэн процессор, дэлгэц, модем, компакт дискний драйв, уян дискний драйв, принтер орох ёстой. Зип драйв, компакт диск уншиж бичдэг төхөөрөмж зэрэг хуулбар хадгалах зарим төрлийн хэрэгсэл авах талаар бодвол зүгээр. Компьютерийн системийг худалдан авах үнэ янз бүр байдаг. Зүй зохистой санагдах цорын ганц зөвлөлгөө бол чадах чинээгээрээ аль болох үнэтэй, хурдан компьютер худалдан авах хэрэгтэй. Технологийн түргэн дэвшлийн үр дүнд таны өнөөдөр худалдан авсан юм бүхэн түргэн хоцрогдож болно. Аз болоход энэ нь таны худалдан авах компьютер таны бизнесийн шаардлагыг үүнээс урт хугацаанд хангаж чадахгүй гэсэн үг биш. Зөөврийн компьютер - Зөөврийн компьютерийг авч явж болдог. Ширээний компьютерт байдаг чадварууд нэг нэгжид хосолсон байдаг. Ийм компьютерттай принтер хамт ирдэггүй тул нэмэлт зүйл болгон худалдан авах хэрэгтэй болдог. Өөр нэг сонголт нь офис дахь компьютертаа зөөврийн компьютераа залгаж, түүнийг үндсэн процессор болгон ашиглаж, том дэлгэц, бүтэн хэмжээний гар хэрэглэх боломж өгдөг залгах станц юм. Зөөврийн компьютер ширээний компьютераас бага зэрэг үнэтэй байх хандлагатай байна. Гэхдээ хэрвээ та аялдаг бөгөөд компьютер хэрэг болдог бол ийм илүү үнэ төлөхөөс татгалзах хэрэггүй. Дахиад хэлэхэд чадах чинээгээрээ хүчтэй компьютер авах хэрэгтэй. Гарт багтах хэмжээтэй компьютер - Гарт багтах хэмжээтэй компьютер буюу PDA улам бүр түгээмэл болж байна. Ийм компьютерийн дараах үндсэн хоёр хувилбар байдаг. Үүнд: 1) Palm Pilot системийг ашигладаг компьютер 2) Microsoft Pocket PC системийг ашигладаг компьютер. Эдгээр нэгж танд зохион байгуулалтын гол элементүүдээ компьютертэйгээ зэрэг ажиллуулах боломж өгнө. Маш жижигхэн багцанд та холбоо барих утасны жагсаалт, цагийн хуваарь, хийх зүйлсийн жагсаалтаа бүтнээр нь багтааж болно. Эдгээрийн ихэнх нь утасгүй дамжуулалт эсвэл модемоор дамжуулан имэйл хүлээн авч, хариулах боломжтой байдаг. Та холбоогоо хэзээ ч таслахгүй болно! Программ хангамж - Таны компьютерийн бүтээмжийг дээшлүүлэхэд таны худалдан авах программ гол үүрэгтэй. Персонал ч бай, Макинтош ч бай ажиллах системийг системдээ татаж авах хэрэгтэй. Ихэнх программ хангамжийн багцыг худалдан авах үед системд багцалсан байдаг. Хамгийн багаар бодоход та бичиг боловсруулах, spreadsheet программууд суулгасан байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ та өөрийн бизнест тохирох санхүү, нягтлан бодох бүртгэлийн программын талаар бодох хэрэгтэй. Нягтлан бодох бүртгэлийн олон программ давхар бичилттэй систем биш байдгийг санаж, бичилтээ зөв хийхэд анхаарах ёстой. Нэмэлт бүтээгдхүүн - Бизнесийнхээ үйл ажиллагаа, имижийг сайжруулахын тулд компьютертайгаа холбоотой хэрэглэж болох олон бүтээгдхүүн байдаг. Эднийг хэрэглэхэд хялбар дөхөм болгохын тулд тусгайлан зохион бүтээсэн программ хангамж мөн шаардлагатай болдог.
Интернет
Интернет бизнесийн маш чухал хэрэгсэл болжээ! Үүнийг зөвхөн имэйл, судалгааны зориулалтаар энгийн түвшинд ашиглаж болохоос гадна бүтээгдхүүн, үйлчилгээгээ борлуулах суваг байдлаар илүү өндөр түвшинд ашиглаж болно. Интернетэд орохын тулд та хайлтын системтэй байх хэрэгтэй. Энэ нь нэг төрлийн программ юм. Microsoft Internet Explorer, Netscape Navigator нь хамгийн их хэрэглэгддэг хоёр хайлтын систем юм. Та хайлтын системтэй болсон бол одоо танд интернетэд орох эрх хэрэгтэй. Үүнийг интернетийн үйлчилгээ үзүүлдэг газраас авж болно. Эдгээр газрууд үзүүлдэг үйлчилгээнийхээ нэр төрлөөр өөр өөр байж болох ч, бүгд танд имэйл ашиглах боломж өгнө. Хэрэв та маш олон нэр төрлийн үйлчилгээ авахыг хүсэж байгаа бол America Online, MSN танд хэрэг болно. Хэрэв та интернетэд орж, нэг их мэдлэг шаардахгүй орчинд ажиллахад болж байвал AT&T, Earthlink зэрэг интернет үйлчилгээ үзүүлдэг газрууд таны хэрэгцээг хангаж чадна. Харилцаа холбооны бусад хэлбэрийн тухайд сонгож болох олон төлөвлөгөө, үнэ байдаг. Интернетийг бизнестээ яаж ашиглах нь таны хэрэг. Та интернетээр бүтээгдхүүнээ борлуулахад бэлэн биш байгаа ч гэсэн, юу хийдгээ бусад хүмүүст таниулах вэбсайт буюу вэб хуудас хийх сонирхолтой байж болно. Та бүр интернетийг борлуулах гол сувгаа болгон ашиглахыг хүсч болно. Хамгийн гол нь дараах зүйлс дээр үндэслэсэн гэдгийг л санаж байх хэрэгтэй. Үүнд: Та хүмүүст хэрэгтэй бүтээгдхүүн, үйлчилгээтэй байх хэрэгтэй, хүмүүст эдгээр бүтээгдхүүн, үйлчилгээг танаас худалдан авах сонголт өгөхийн тулд хүмүүсийг өөрийн интернет сайт руу татах хэрэгтэй, тэднийг худалдан авахыг ятгах хэрэгтэй, бүтээгдхүүнээ хадгалах газартай байх хэрэгтэй, бүтээгдхүүнээ худалдан авагчид хүргэх арга замтай байх хэрэгтэй. Энэ хичээлийн 9 дүгээр бүлэгт интернет, интернет худалдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Технологи төлөвлөлт Эхлэхээсээ өмнө танд хэрэг болох технологийг төлөвлө. Нэмэлт утасны шугам ав; компьютер худалдан авч, яаж хэрэглэх талаар суралц; интернетийг юунд ашиглах, ашиглахгүй байхаа шийд. Ажил дээр ажилтнуудынхаа интернет ашиглалтыг хянах нь тэдний нууцын эрхийг зөрчсөн хэрэг биш гэдгийг санаж бай. Бодлогоо бичгээр гаргаж ажилтнуудынхаа гарын үсгийг авсан байх хэрэгтэй. Технологийг зүй зохистой ашигласнаар та бизнесээ бүр эхнээсээ тогтсон, амжилттай харагдуулж чадна гэдгийг сана! 3 дугаар бүлгийн бизнес төлөвлөгөө: Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл Бид танд одоо энэ бүлгийн бизнес төлөвлөгөөний загвар - Бизнесийн төлөвлөгөөний загварын файл 3-ыг татан авч бөглөхийг чин сэтгэлээсээ зөвлөж байна.
Бизнесийн төлөвлөгөөний загварыг бөглөх заавар:
Хичээлийг
цааш үргэлжлүүлэнгээ бизнес төлөвлөгөөний 1-12 дугаар бүх бүлгүүдэд зориулсан загварыг нэг файлаар компьютертаа татан авч болно:
Судалгааны үр дүн, урьдах түүх намтрын материалыг хангалттай оруул. Урьдах түүх намтрын мэдээлэл, өөрийн намтар, график, хүн ам зүй, судалгааны мэдээ зэргийг хэрэглэж, сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө хийж дуусаад хэвлэж, 12 хэсгийг цуглуулан эмхэл. Бизнес төлөвлөгөөний өөр олон загварыг номын сан, номын дэлгүүр, программ хангамжаас олж авч болно. 3 ДУГААР БҮЛЭГ Асуулт хариулт: Компьютер, харилцаа холбооны үндсэн хэрэгсэл |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
