Гол нүүр  > Ажиллагаа  > Үнэ буурахаас зайлсхийх тактикууд
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Үнэ буурахаас зайлсхийх тактикууд

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Олонхи жижиг бизнес эрхлэгчид үнийг нь бууруулах дарамтыг мэдэрдэг. Энэ нь үнээ доогуур тогтоодог өрсөлдөгчид зах зээлд орж ирэх эсвэл эдийн засгийн хямрал тухайн салбарт нөлөөлөх үед илэрнэ. Үнийн дайнд цөөн тооны жижиг бизнес эрхлэгчид л өөрсдийгөө авч гарах чадвартай байдаг.

Үнээ буулгах нь цөөхөн тохиолдолд л ач холбогдолтой байдаг. Жишээ нь, бизнесийн зардал буурах үед түүнээс хэмнэсэн мөнгийг эргэлтэд оруулахыг хүссэн тохиолдолд. Гэхдээ та одоогийн үнээ гаргасан зардал болон шаардлагатай ашгаа нөхөх түвшинд л тогтоосон бол үнэ бууруулах нь түүний үр ашгийг багасгана. Тэгэхлээр яаж болох вэ? Алдагдалд орохгүйн тулд үйлчлүүлэгчдийг өөртөө татах эдгээр тактикийг авч үзэх хэрэгтэй.

Худалдан авагчийн үйлчилгээнд онцгой ач холбогдол өгөх

Үйлчлүүлэгчдэд бий болгосон илүү үр ашгийг харуулах замаар гарцаагүй өрсөлдөөнд илүү өндөр үнээ зөвтгөж болох юм. Бараа буцаах сайн нөхцөл, баталгаат хугацаа нь дунджаас илүү, үнэ төлбөргүй хүргэж өгөх, байнгын үйлчлүүлэгчдийн захиалгыг шуурхай гүйцэтгэх, эсвэл үйлчлүүлэгчид анхаарал хандуулах бусад арга техникийг ашиглаж худалдан авагчид дээд зэргийн үйлчилгээ үзүүлж болно. Энэ тактик нь үйлчлүүлэгчтэй урт хугацааны туршид харилцаатай байхыг дэмждэг учраас өрсөлдөгчидтэй үнийн дайн хийхээс ч илүү стратегийн ач холбогдолтой. Үнийн өрсөлдөөн нь компаниудыг ирээдүйд дахин үйлчлүүлэх эсэх нь тодорхойгүй тогтворгүй худалдан авагчидад үйлчлэх байдалд оруулж болзошгүй.

Бараа болон үйлчилгээг хамтад нь нэг багц болгох

Хоорондоо хамааралтай барааг нэг групп болгож дангаар нь зарснаас илүү үнээр, гэхдээ бараа тус бүрийг дангаар нь авснаас бага өртөг зардлаар худалдах замаар худалдан авагчдад илүү үр ашиг бий болгож чадна. Жишээ нь, номын дэлгүүрийн худалдагч нь гоё чамин хийцтэй үзгийг сэтгүүлтэй эсвэл толь бичгийг газрын зураг болон тайлбар тольтой нэг багц болгож болох юм. Энэ тактик нь борлуулалтын нийт хэмжээг нэмэгдүүлэхийн хамт аливаа барааны үнийг байнга буулгахаас зайлсхийх боломжийг танд олгодог.

Үнээ дагаад хэмжээг бууруулах

Үнээ бууруулахыг зах зээл өөрөө шаардаж байгаа нөхцөлд бараа эсвэл үйлчилгээний хэмжээг урьд өмнөхөөс багасгах арга зам байгаа эсэхийг авч үзэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв та вэб хуудас зохиодог бол арай доогуур өртөг зардалтай үйлчилгээг санал болгодог төсөл боловсруулах процесст үр ашигтай байж чадах эсэх? Хэрэв та гоо сайхны бараа худалдаж байгаа бол 8 унцийн оронд 6.5 унцийн саванд савлаж болно. Ийм тактик нь өртөг зардлаа зохих түвшинд байлгахад тань туслахын зэрэгцээ барааны үнээ хямдруулсан байна гэдэг ойлголтыг худалдан авагчдад өгнө.

Нэмэлт үйлчилгээ

Үнээ буулгахын оронд хэвээр хадгалж адил хэмжээний бараанд нэмэлт үйлчилгээ үзүүлэх. Жишээ нь, номын дэлгүүрийн худалдагч номын захиалга тус бүрд бэлэг ороох гурван цаас санал болгох эсвэл ганцаарчилсан сургалт явуулах сургагч 10 хичээлийн үнэ төлөхөд хоол тэжээлийн талаар нэг цагийн зөвлөгөө өгөхийг санал болгодог.


Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх