Зардал хэмнэх хялбар аргууд
Жижиг бизнесийг амжилтанд хүргэх түлхүүрүүдийн нэг нь зардлаа хянаж сурах явдал юм. Анхаарахгүй орхигдуулсан хамгийн жижиг боловч зардлууд богино хугацаанд нэмэгдсээр ашгийг бууруулж бизнесийн тань эдийн засгийн байдлыг муутгаж зогсонги байдалд оруулна.
Олон жижиг бизнесийн эзэд хаанаас мөнгө орж ирж буйг мэддэг ч хаашаа гарч буйг сайн мэддэггүй. Энэ байдал нь бизнесийн мөнгөн урсгалд том нөлөө үзүүлэх юм. Зардлуудаа байнга, боломжтой бол улирал бүр шалгаж байх нь чухал. Ингэснээр гарч буй зардлуудаа эмх цэгцтэй зохицуулж хэмнэх арга замуудыг хайх боломжтой болно.
Дараах үндсэн зарчмуудыг зардлын ямар ч төрөлд хамааруулан баримталж болно:
Харьцуулж байж худалдан авалт хийхБал худалдан авахаас эхлүүлээд даатгалын зардал хүртэлхи бизнесийн алхам бүртээ үнийн харьцуулалтыг хийж болно.
Гэрээ болон бэлтгэн нийлүүлэгчдээ тогтмол эргэн үнэлНэхэмжлэхийн төлбөрийг хийхдээ эсвэл төлбөрийн чек бичиж байх үедээ хамгийн сүүлд хэзээ илүү хямд үнэтэй газар хайсан билээ гэж бодож бай.
Үнэ хаялцахаас бүү айШинэ гэрээ хийгдэх үед нөгөө талын саналыг тэр чигт нь битгий хүлээж ав. Таны бизнестэй түншийн харилцаатай байхыг хүсч буй бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ та хэлэлцээр хийх эрхтэй.
Хөнгөлөлтүүдийг ашиглаМэргэжлийн болон худалдааны нийгэмлэгүүд өөрсдийн гишүүддээ даатгал, унаа, тээвэр, болон бусад нийтлэг зардлууд дээр хөнгөлөлт санал болгодог. Жижиг бизнесийн эзэд хэтрүүлдэг зардлын төрлүүдийг доор харууллаа. Сонирхсон зардлын нэр дээр дарж хэрхэн бууруулах вэ гэдэгт суралц:
Утас/ус, дулаан- Утасны тооцоогоо дахин дахин шалга. Алдаа гарч болзошгүй ба гардаг.
- Утасны компанийхаа Харилцагчийн үйлчилгээний төлөөлөгчөөс өөрийн бизнесдээ дотоодын болон гадаадын хамгийн хямд төлбөрийн нөхцлийг авч байгаа эсэхийг тодруулж ярилц. Зарлагдсан үнэнээс доогуур үнийн нөхцөл авч болно гэдэг ойлголттой бай. Үүнийг лавлаж шаардах хэрэгтэй.
- Өрсөлдөгчдийн үнийн саналуудыг харьцуулан шалгаж өөрийн сонголтоо жилд нэг эсвэл хоёр удаа эргэн харж байхаасаа бүү ай. Хэрэв утасны гадаад эрхийн нэгэн компани илүү хямд үнэ санал болговол өөрийн харилцдаг компаниас тийм үнэ санал болгож чадах эсэхийг асуу. Ихэнхи тохиолдолд утасны компаниудад өөрийн харилцагчийг өөр компанид алдсанаас үнэ тохирсон нь илүү хямд байдаг.
- Хэрэв та үйл ажиллагаагаа гэрээсээ явуулдаг бол утасны төлбөрийг 6 секунтийн интервалаар тооцуул. Гэрийн утасны төлбөрийг ихэвчлэн 1 минутаар тооцож бутархай минутыг бүхэлчилж тооцдог. Тэгэхээр 1 минут 1 секунтийг 2 минут гэж тооцож төлбөр авдаг. 6 секунтийн тооцоог ашигласнаар төлбөр хэдийгээр өндөр байсан ч хэмнэлт хийж болох юм.
- Улирал бүр утасны компаний төлөөлөгчтэйгээ уулзаж дуудлага хийх сонголт тань өсч буй бизнесийн хувьд хамгийн тохиромжтой сонголт мөн эсэхийг тодруулж бай. Утасны компаниуд үйлчилгээндээ хэмнэлт гаргаж болох "жижиг бизнес"-д зориулсан шинэ бүтээгдэхүүнийг тогтмол нэмж байдгийг сана.
- Дулаан, усны тооцоон дээр төлбөр илүү гарах нь ховор. Хамгийн тохиромжтой төлбөрийн хувилбар авч байгаагаа нягтал. Тоолуурын үзүүлэлт болон "үржвэр" хэмээх зардлын үржүүлэгч зэргийг давхар шалга. Ингэх нь сар бүрийн ашиглалтыг тодорхойлоход туслана.
- Компанийхаа үнийн бодлого болон урамшууллыг жилд хамгийн багадаа хоёр удаа шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж бай. Даатгалын өрсөлдөгч компаниуд ямар үйлчилгээ, үнэ санал болгосныг судал. Ганцхан компаний саналыг битгий шууд хүлээж ав. Хамгийн багадаа гурван компаний саналыг авч бай.
- Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, мэргэжлийн болон худалдааны нийгэмлэгүүдийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлтүүдээс ашигла.
- Компанийхаа төлбөрийн нэхэмжлэлд дүгнэлт хий. Даатгалын компанид илүү даатгалын төлбөр төлсөн эсэхийг шалга, ялангуяа өндөр төлбөртэй ховор тохиолдох даатгалын төлбөрийг шалга (эмнэлгийн өндөр төлбөртэй хугацаанаас өмнөх төрөлт гэх мэт).
- Ажиллах хүчний хүн амын байдалд тулгуурлан бодит төлбөрийн нэхэмжлэлүүдийг хэтийн төлөвтэй харьцуул. Жишээлбэл залуу бөгөөд ганц бие ажиллагсадтай байх үед эхийн тэтгэлгийг бага хэрэглэнэ.
- Худалдан авч буй бүх тэтгэлгүүдийг бүрэн ашигласан эсэхийг тодруул. Бага ашиглагдсан тэтгэлгүүдийн заримыг багасгаж эсвэл хассанаар хичнээнийг хэмнэж болох талаар даатгагчтайгаа зөвлөлд.
- Тээвэрлэлт ба түгээлтийн компанитайгаа хөнгөлөлт эдлэх талаар ярилцаж үз. Ихэнхи түгээлтийн үйлчилгээнүүд илгээмжийг дараагийн өдөрт нь багтаан хүргэх үнээ уян хатан байлгадаг. Хэрэв та тоо долоо хоногтоо долоогоос илүүгүй илгээмж явуулдаг бол түгээлтийн үнийг буулгах боломжтой байж болох юм. Түгээлтийн компанитайгаа ярилц.
- Илгээмжийнхээ цагийг түгээгчээс эсвэл онлайн программ ашиглаж хяна. Түгээгч нар гол төлөв хүргэгдэх хугацаандаа баталгаа өгдөг. Хугацаа хоцорч хүргэгдсэн илгээмж байвал нөхөн олговор өгөхийг шаард.
- Илгээмж очих газартаа шөнийн дотор хүргэгдсэн байх үнэхээр шаардлагатай юу? Танай хугацаа худалдан авагчийн хэрэгцээг хангах эсэхийг тодруул. Дараа өдөр нь эсвэл хоёр өдрийн дотор хүргэгдэхэд хангалттай зүйлд маргааш өглөөнийх нь 10 цагт хүргэгдэх төлбөр зарцуулж байж болох юм.
- Тохиромжтой хүргэлтийн цэгийг сонго. Таны санаанд ороогүй ч байж болно. Гэхдээ хаягаар хүргэж өгөхөд илүү төлбөр төлдөг шүү дээ. Ихэнхи түгээлтийн компаниуд орон нутгийн үйлчилгээний төвтэй эсвэл өөрөө хүлээн авах хайрцагтай байдаг. Энэхүү түгээлтийн аргыг ашигласнаар та илгээмж бүрт 5 доллар хэмнэж болно.

RSS Feeds