Гол нүүр  >  Урамшуулал: Хэрхэн зөв шударга тогтоох вэ  > Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Та ирээдүйн худалдан авагчиддаа танилцуулга биечлэн хийхэд тэдэнд өөрийгөө маш олон талаас харуулах боломж олдож байгаа юм. Таны гадаад байдал, биеэ авч яваа байдал, өөртөө хэрхэн итгэлтэй байгаа зэрэг чинь нийлээд таны амжилт олох эсэхэд нөлөөлнө. Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга болгон хоорондоо адилхан байх ёсгүй бөгөөд боломж ч үгүй. Гэхдээ аливаа танилцуулганд зарим нийтлэг зүйлс ямагт байх хэрэгтэй байдаг. Ойрын үед хийх танилцуулгаа амжилттай болгохын тулд дараах зөвлөмжийг дагана уу:

Урам дүүрэн бай

Өөрөө итгэлгүй байвал бусдыг итгүүлж чадахгүй. Өөрийнхөө санал болгож байгаа зүйлд өөрөө итгэлтэй байж түүнийгээ урамтайгаар илэрхийл. Энэ нь заавал түргэн эсвэл чанга ярь гэсэн үг биш юм. Учир нь сонсогчид хүрэх амьд ярилцлага өрнүүлж асуултууд тавихад байгаа юм.

Энгийн бай

Сонсогчдоо хэцүү нэр томъёогоор битгий дар. Өөрсдийнхөө шууд ойлгохгүй байгаа үг хэллэгэнд хүн тэр болгон дуртай байдаггүй. Ихэвчлэн тэд залхуу нь эсвэл дургуй нь хүрнэ. Санаагаа хамгийн товч тодорхой байдлаар илэрхийлэхийг хичээ. Өөрийнхөө байдгаар байж хэвшсэн үг хэллэгээрээ ярь.

Өөртөө хяналт тавь

Хүчтэй бөгөөд амжилттай танилцуулга нь хоёр талын харилцаа байдгийг сана. Танилцуулгынхаа туршид харилцаа явагдаж байна уу үгүй юу гэдгийг байнга хяна, "Ойгомжтой юу?" "Таны хувьд хамгийн чухал зүйл энэ мөн үү?"

Харцаараа холбоо тогтоо

Та хэн нэгний нүд рүү харвал итгэлийг нь олох, үнэмшүүлэх илүү магадлалтай. Танилцуулга бол харилцан ярилцлагатай адил. Өрөөнд байгаа өөрийнхөө чухал гэсэн ганц нэг хүн рүү харах биш хүн бүхэнтэй харцаараа холбоо тогтоохыг хичээ. Хамгийн гол хүн нь хэн бэ эсвэл шийдвэр гаргахад хэн хэн нь гол нөлөө үзүүлэх вэ гэдгийг та тэр болгон мэдэхгүй шүү дээ. Сонсогчдийнхоо хэнийг нь ч өөрийнхөө эсрэг болгож хэзээ ч болохгүй.

Өөрийхөө сонсогчдын нүдээр өөрийгөө хар

Өөрийнхөө танилцуулгыг аль болох мэдээлэл агуулсан сонирхолтой байлгахыг хичээж хэр удаан үргэлжилж байгааг анхаар. Өөрийгөө ширээний нөгөө талд байгаагаар төсөөл "би яг энэ үед юу сонсож юу үзэж суумаар байна?" Таны соносгчдод та болон таны бүтээгдэхүүн уг нь нэг их сонин биш гэдгийг сана, тэдний хандлага бол: "Тэгээд?" "Надад ямар хамаатай юм бэ?" мөн "Надад юугаараа ашигтай вэ?"

Бэлтгэл сайтар хий

Явцын дунд сайхан танилцуулга хийчихнэ гэж бүү бод. Танилцуулгаа төлөвлөөд хэд дахин сургуулилсанаар өөртөө итгэл олж ав. Цагаа барьж байгаагаа шалга. Үзүүлэнгүүд хэрэглэх бол тэдгээр чинь зөв дарааллаараа байгаа эсэхийг шалга. Ирээдүйн худалдан авагч чинь ямар асуултууд асууж болзошгүйг бодож хариултуудаа урьдчилан бэлд.

Амжилт олохоор хувцасла

Ажлын байранд ч энгийн хувцас давамгайлж байгаа үед юу өмсөж яаж хувцаслах вэ гэдэг асуулт танд гарч ирнэ. Сонсогчид тань хэр зэрэг албаны байдлаар хувцаслана уу та дор хаяж тэр хэрээр албан ёсны байдалтай оч. Муу хувцасласанаас илүү гоёсон нь ямагт дээр байдаг. Эргэлзэж байвал сонгодог бизнес загвараар хувцасла.

Сайхан төгсгө

Амжилттай болсон эсэхийг үл харгалзан танилцуулгаа боловсон төгсгөж ямагт дараагийн боломжинд үүдээ нээлттэй үлдээ. Сонсогчид тань цаг гаргасанд талархалаа илэрхийлж төгсөж бай.


Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх