Гол нүүр  > Интернет худалдаа
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Интернет худалдаа

Provided by My Own Business, Content Partner for the SME Toolkit


 

[Буцаад эхэнд нь]

Имэйл-худалдааы тойм

Имэйл-худалдаа гэж юу вэ?
Имэйл-худалдаа нь Интернетээр бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдаална. Энэ бол манай эдийн засгийн хамгийн хурдан өсөж буй салбар юм.Энэ нь хамгийн жижиг бизнест хүртэл маш бага өртгөөр өөрийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээг глобал олон нийтэд хүргэх боломж олгодог юм. Өнөөдөр 250 сая гаруй хүн олон улсын хэмжээнд Интернет ашиглаж байна.

Сүүлийн 90 хоногт интернет ашиглагч хүн амын жаран есөн хувь нь доод тал нь гэхэд нэг удаа худалдаа хийсэн байна. 2004 он гэхэд 3.2 тэрбум долларын худалдаа интернетээр хийгдэнэ гэж судлаачид тооцоолж байна. Интернет ашиглагчийн гэр бүлийн дундаж орлого 59 000 ам. доллар байгаа бөгөөд энэ нь та бизнесээ үүнд зориулах хүн ам зүйн маш их татах зорилт болж байна.

Имэйл худалдааны вэбсайт таны бизнест таарах уу?

Ярилцлага
Брайн Кернз
Компьюторын програм зохиогч, Вэб хөгжүүлэгч/Зохиогч
"Төсөл нь авьяас билиг ба цаг хугацааг наад зах нь цагийн өртөгийн хэмжээнд агуулсан байх ёстой."
html-ийг хуулбарлах

Магадгүй. Таны бизнесийн мөн чанараас их юм хамаарна. Танд өөрийн гэсэн жижиг номын дэлгүүр байгаа бол та номоо онлайнаар худалдаад баяжиж чадна гэж үү? Бараг л үгүй биз ээ. Amazon.com ба Barnes & Noble энэ зах зээлийг гартаа авсан, түүний жижиг хэмжээ, нэрийг нь хүлээн зөвшөөрөх,худалдан авагчидтай тогтоосон итгэлийн харилцаа нь тэдэнд энэ зах зээл дээр үнэ[цар хүрээт эдийн засгийн ачаар сайн тогтоон давамгайлах боломж олгож худалдан авагчийн гайхмаар үнэнч шудрага байдлыг бий болгосон юм.

Тэхдээ, та номын жижиг дэлгүүр эзэмшдэг бол худалдан авагчид хүрч ажиллах, өөрийгөө тэдэнд сайн таниулах, тэднийг олн дахин ирүүлэх хэд хэдэн арга зам байж болно. Зохиогчдын ном буюу тусгай урамшуулал санал болгохыг та хүсч байж болох юм. Танд өөрийн е-бизнесийг бий болгоход итгэл үндсэн тулгуур нь болно. Уоррен Бафетын хэлсэнчлэн " Та үнэт эдлэл мэдэхгүй бол , та өөрийн үнэт эдлэлийн худалдагчаа мэд."

Вэбсайт нь зөвхөн интернетеер бүтээгдэхүүнээ худалдахын тулд байх хэрэггүй. Энэ нь хэд хэдэн үүрэг гүйцэтгэхэд үйлчилнэ. Энэ нь таны аль хэдийний бий болгосон жижиглэн худалдааны дэлгүүрийг орлож чадна. Та улаан буудайн үр аль эсвэл онцгой шоколад гэх мэт өвөрмөц бүтээгдэхүүн худалдаж байгаа бол улс орон дотроо (үнэн хэрэг дээрээ дэлхий дахинд ч) ийм бүтээгдэхүүн хот дотроо олох боломжгүй бусад худалдан авагчдад хүрч ажиллахад амжилт олж магадгүй юм.

Интернет худалдааг хийхдээ Интернет ашиглах нь том хэмжээний өрсөлдөгчтэй амжилттай өрсөлдөөнийг хангаж чадахгүй юм. Тэд бараа материалаа, газар дээрээ нийлүүлэлт, Маркетингийн систем аль хэдийний байгуулчихсан ба хүнсний бараа тантай адил хямд үнээр (эсвэл илүү хямд үнээр ч) зарж чадна. Тэхдээ Интернетийн гайхамшиг нь ирээдүйн глобал худалдан авагчдыг би болгодог ба хэзээ ч хаагддаггүй юм.

Таны худалдан авагч нь өдөрт 24 цаг танай бизнесийн талаар мэдээлэлтэй байх болно.Дэлгүүрийн тухай мэдээлэл авахыг та хичнээн их хүсч бизнесийн лавлах сөхөж ням гаригт тэдэн рүү утасдахад дэлгүүр ньхаалттай байлаа? Мэдээж хэрэг, ихэнх компани дэлгүүр хаалттай тухай, ажиллах цагийн хуваариа мэдэгдсэн магнитефонд бичсэн бичлэгтэй байдаг л даа.

Ирээдүйн худалдан авагчиддаа дэлгүүр 24 цагт, долоо хоногт ажиллах цагийн талаар мэдээлэл өгөөд зогсохгүй бүх бүтээгдэхүүнийхээ шугамын талаар мэдээлэл өгөх нь хамаагүй илүү сайн хэрэг мөн. Тэхлээр вэбсайтынхаа хаягаар газар бүр түүний дотор бичиг захидлын бланк, худалдааны маягт болон зарлалаа хүртэл сурталчлах хэрэгтэй.

[Буцах]

Вэбсайтаа ажиллуулах

Домэйн нэрээ бүртгэлд оруулах

Вэбсайт бүр Аmаzon.com буюу Pets.Com мэт өөрийн өвөрмөц нэртэй байна. Энэ бол таны " Домэйн нэр." Энэ бол өвөрмөц нэр бөгөөд Интернет дахь бусад компьюторт таныг гэрчлэх нэр юм. Та вэбсайтынхаа нэрийг Internic гэдгээр дамжуулан бүртгүүлэх ёстой, ингэснээр Интернет дахь бусад компьюторууд ийм вэбсайт байдаг гэдгийг мэдэж байх болно. Та нэгэнт л бүртгүүлчихээр, www.танайкомпанынэр.com -ыг цохиход хайлтын систем түүнийг танай вэбсайтад шууд аваачина.

Танай вэбсайтын нэр болон Network Solutions, Register.com, worldwidedomains.com, domainit.com Болон бусад олон нэрийг бүртгүүлэхэд туслалцаа үзүүлэх хэд хэдэн компани бий.Гэхдээ олонхи жирийн, мэдээжийн нэр [20 сая гаруй нэр бүртгэгдээд байгаа] -ийг авчихсан гэдгийг санах нь зүйтэй , таны авах гэж буй нэрийг чинь аль хэдийний авчихаж уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд "Хэн нь хэн бэ" гэдэг ашигтай номыг үзэхийг хүсч таарна. Register.com-д "Хэн нь хэн бэ" гэсэн цонх бий бөгөөд энэ нь эл зорилгод хэрэгтэй сайт юм.

Эдгээрээс гадна бусад нэмэлтүүд байдаг чWhile there are other extensions beyond ".com," -аас гадна бусад нэмэлтүүд байдаг ч гэсэн энэ нь санахад хамгийн хялбар нь юм. Зарим нэмэлтүүд ".org" нь ашгийн бус байгууллага гэсэн үг, "edu" ба ".gov" нь боловсрол ба засгийн газрын байгууллага гэсэн үг болно. Өргөн олонд сайн тархаагүй нэмэлтүүд бий ".ro," ".gs," ".cc,", ".vg." Эдгээр нь ихэвчлэн олон улсын нэмэлтүүд болно.mufflershop.cc-ыг бүртгүүлж болох боловч (mufflershop.com-ыг 1999 оны 8 сард бүртгүүлсэн байна) хүмүүс энэ вэбсайтын хаягыг санахад төвөгтэй байгаа юм. Хүмүүс mufflershop гэдгийг хайлтын системд цохиход тэднийг магадгүй танай өрсөлдөгчийн ".com" -ын хаягт аваачиж болох талтай.

Юуны өмнө санахад хялбар ".com" Сайтын нэр олохыг хичээ. Нэгэнт та жинхэнэ амархан бүртгүүлчихсэн та түүнийгээ хадгалах л үлдлээ. Өнөөдрийн байдлаар гол төлөв хоёр жилийн хугацаатай нэрээ бүртгүүлэхэд 35 орчим ам. доллар төлж байгаа.

Сайтадаа хэрэглэсэн компаны нэр, худалдааны тэмдэг, эмблем болон урлагын бүтээл нь оюуны өмчийн хуулийн дагуу зохих журмаар авсан худалдааны тэмдэг ба зохиогчын эрх шаардагдана гэдгийг санаж байх нь зүйтэй. Эвгүй байдалд орооцолдчихгүйн тул эдгээр асуудлаар хуульчтайгаа зөвлөлдөх хэрэгтэй.(жишээ нь,танай компаны лозунг өөр хүнийх байна гэсэн үг дуулахгүйн тулд.)

Хост олох

Үүний түрүүн бизнесээ байршуулах ба бизнес явуулах байр түрээслэх талаар мэдэж авсан билээ. Үүний нэгэн адил онлайн бизнес ч бас хаа нэгэн газар байрлах ёстой. Таны сонголт хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Та худалдан авч болно (өөрийн серверийн сүлжээтэй бол) аль эсвэл түрээслэлж (вэб хостинг үйлчилгээнд сайтаа байршуулж) болно.

Өөрийн Сервер бүтээх ба ажиллуулах

Өөрийн хувийн сервер зохион байгуулна гэдэг бол өөрийн хувийн дэлгүүртэй болохтой адил юм. Та Интернеттэй холбогдмогц танай сайт руу хүмүүс орох компьютор (сервер) зохион байгуулж ажиллуулна. Та өөрийн бараа материал ба худалдан авагчдынхаа араас хөөцөлдөхөд ихээхэн мэдээллийн сан хэрэглэх болох бөгөөд мөн илүү дэвшилттэй программын онцлогодд өөрийн хувийн сервертэй байх нь бараг хэрэгцээ болно гэсэн үг юм. Асуудалд ингэж хандах нь техникийн ихээхэн мэдлэг ба мэрэгжлийн ур чадвар шаардана. Өөрийн хувийн сервер худалдан авч түүнийг зохион байгуулах нь ойрын хугацаанд их өртөгтэй байх болно. Сервер нь залгаатай, хоногын 24 цагийн турш Интернеттэй холбогдсон байх шаардлагатай. Энэ нь ажиллахгүй бол вэбээр эрж байгаа олон нийт ашиглаж чадахгүй болно.

Шугам их завгүй байхад өөрийн сайтад түргэн орохыг хангахын тулд та Интернэтэд өндөр хурдаар холбогдохыг хүсэх болно, харин энэ нь сард хэдэн зуу буюу түүнээс их үнэтэй байх болно. Та Victoria's Secret хувцасны загварын үзэсгэлэнг Superbowl тэмцээний үеэр гаргасныг та лав санаж байгаа байх. Хөл бөмбөгт хорхойтой хэдэн арван мянган эмэгтэй хүний хувцас худалдан авагчид сайтыг дүүргэж түүний ажиллагааг бараг зогсоож билээ.

Тун саявтархан weddingchannel.com Миний Бүх Хүүхдүүд гэдэг савангийн дуурьтай холбогдож сурталчилгаа хийсэн билээ. Үзэгчдийг сайттай холбогдож дуурийн гол дүрүүд хуримандаа ямар хувцас өмсөх талаар санал хураахыг уриалсан юм. Үүний хариу маш их байсан бөгөөд хэт олон хэрэглэгчид нэгэн зэрэг сайтад орох гэсэн тул сайт ажиллагаагүй болсон байна. Таны серверийн хэмжээ ба хурд хамгийн ачаалалтай өдрийн шаардлагыг хангахад хүрэлцээтэй байх ёстой бөгөөд эс тэгвээс таны ирээдүйн худалдан авагчид буруу харах болно./p>

Хостинг үйлчилгээ эрхлэгчид

Өөрийн хувийн вэб ажиллуулах техникийн дарамтанд орохыг хүсэхгүй байгаа бизнесийнхэнд үүнийг хялбар шийдвэрлэх нь вэб хостинг эрхлэх үйлчилгээгээр вэбсайтаа ажиллуулах явдал мөн. Вэб хостинг үйлчилгээг ашиглах нь өөрийн дэлгүүрт үл хөдлөх хөрөнгө түрээслэхтэй нэг адил юм. Жижиг ба багахан хэмжээтэй бизнест сарын хөлс нь 10-200 ам. доллар бөгөөд вэб эрхлэгч серверийн засварын техникийн нарийн ширийн асуудлыг хариуцах тул та өөрийн цагийг вэбсайтад оруулах ухаан санаагаа хөгжүүлэхэд чөлөөтэй зарцуулах болно./p>

Хостинг үйлчилгээ эрхлэгч нь "хэргэлэгчийн тоо бүртгэлийг гаргана," энэ нь сайтад орогсдын тоог тооцоолно. Олонхи жижиг бизнесийн хувьд танай сайтын хэмжээ, цогцолбор байдлаас шалтгаалан үйлчилгээ эрхлэлтийг ашиглах нь ихэнх тохиолдолд өртөг илүү хэмнэх шийдэл юм. Дараахи нөөцүүд "thelist.com" and "Cnet.com" нь үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг санал болгож байгаа ба та харьцуулж үзэж болно.

Өөрийн вэбсайтыг бүтээх

Танай компани вэбсайт бүтээхдээ мэрэгжлийг вэбсайт бүтээгчийг хөлслөх үү аль эсвэл өөрсдөө вэбсайтаа "байрандаа" гэдгээ шийдэх ёстой. Энэ хоёр сонголт аль аль нь сайн талтай өртөг шаардсан байна.

Мэрэгжлийн вэбсайт зохиогчийг хөлслөх:

Вэбсайт зохиогчийг хөлслөхийн өмнө бэлтгэл ажлыг хийх нь ач холбгдолтой юм.Таны вэбсайтын зоилго юу вэ? Энэ нь бүтээгдэхүүний тухай товхимол онлайнаар Гаргана гэсэн үг үү аль эсвэд бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ жинхэнээр Интернетээр худалдана гэсэн үг үү? Төсөв ямар билээ? Сайтын онлайны засварыг хэн хариуцах вэ? Сайтын утга санаа ба урлагын талын асуудлыг хэн хариуцах вэ? Эдгээрийн зохиогчийн эрхийг хэн эзэмших вэ? Вэбсайи бүтээгч нь дизайн ба маркетингийн асуудлыг хоёулангий нь хариуцах уу?

Та эдгээр асуултад хариу өгч чадах болмогцоо бүтээгчидтэй ярилцаж үз.Тэдний бүтээсэн бусад вэбсайттай заавал танилц тэдний хамтарч ажилласан бусад худалдан авагчдаас лавлагаа ав.Ирээдүйн бүтээгчтэй ажилласан туршлагы нь тэдгээрээс лавлагаа хий. Тэд тогтсон үнийн дагуу бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлсэн үү? Тэд танай саналыг сайн хүлээн авч компаны чинь бодож байсанд тохирох бүтээгдэхүүн хийж чадсан уу?

Та бүтээгчийг олмогцоо түүнтэй бүтээгчийн тодорхой хариуцлага, төслийг хийж дуусгах хугацаа болон бүх төлийн бүрэн төсвийг тусгасан гэрээг бичгээр байгуулах нь зүйтэй. Үүнд сайтын урсгал засвар хийх тухай тохиролцоог оруулах ёстой.

Вэбсайтын талаар саналаа ирүүлэгчидтэй гэрээ байгуулах нь хэд хэдэн давуу талтай юм. Мэрэгжлийн бүтээгч нь бүх төрлийн хайлтын системтэй ажиллах техникийн мэдлэгтэй ба орчин үеийн бүх технологи- тухайлвал Flash animation, Javascript-ын хэрэгсэл, дуу гаргагч ба видео-болон онлайны худалдааны шийдвэрлэл streaming audio-ыг сайн мэддэг байр ёстой.Та мэрэгжлийн бүтээгчид хөрөнгө зарсанаар амжилттай бизнес бий болгоход цаг завтай ба өөрийн хувийн вэбсайт бүтээх гэж шинэ мэрэгжил сурчцаг заваа үрэхгүй болно.

Өөрийн хувийн вэбсайтын дизайн хийх

Гадны хүнтэй гэрээ байгуулахын давуу талыг ашиглахаас гадна олон бизнесүүд өөрсдийн вэбсайтыг өөрсдөө бүтээдэг байна. Та өөрөө буюу таны ажилтан чинь вэбсайи буюу компьютор ба вэбсайиын дизайн их сонирхдог бол энэ нь хамгийн ашигтай шидэл мөн.Таны вэб дизайн ердийн бус буюу онцгой фонд оруулах ёсгүй. Файлд амархан хадгалж болох буюу хэвлэхэд амархан стандартын ба өргөн хэрэглэгддэг фонт ашиглах нь зүйтэй.

Microsoft Frontpage and Macromedia Dreamweaver гэх зэрэг хэрэгслээр HTML-ын талаар мэдлэг багатай гэсэн вэбсайтын дизайн хийж болно. Эдгээр нь "харж байгаа юм аа л та авна" Microsoft Word програмын хяагчидтай адил бөгөөд та сэдэв ба зургаа хуудсандаа зохих холбоог онцгойлон авах хэрэгтэй. Дараа нь програм HTML-ын кодыг өөрөө бичнэ. Урдаас тодорхойлсон загварууд нь тууштай дүр өгч сайтыг бүхэлд нь удирдан өөрчлөх боломж олгоно.

Сүүлийн жилүүдэд эдгээр програмыг ихээхэн сайжруулсан боловч тэдгээр нь мэрэгжлийн вэб бүтээгчдийн гараар кодыг бичсэн сайтуудыг бүрэн дүүрэн орлож чадахгүй юм. Харилцан ажилладаг г.м. тусгай үйлдлүүд ба Интернет худалдааны чадварыг хэрэгжүүлэхэд амаргүй юм. Вэбсайтад гарч буй бэрхшээл бүрийг арилгах гэж үрсэн цаг бүр нь бизнесээ эрхлэх цагаа алдаж байна гэсэн үг юм.

Мэрэгжилтэн хөлслөхөд төсөв чинь хүрэлцээгүй тэгсэн мөртлөө та өөрийн хувийн сайт бүтээхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол вэбсайт бүтээх тухай онлайны олон хичээлийг үзэхэд цагаа зарцуулаарай. Харин нэг юмыг анхаараарай: Мэрэгжлийн бус сайт үзэнгүүт таны худалдан авагч түүнийг хэрэглэхгүй шүү. Тэгээд ч таны сайт үзэхэд төвөгтэй, холбоо, имэж нь тасарсан, агуулга нь хоцрогдсон бол та худалдан авагчдынхаа итгэлийг алдах болно.

[Буцаад эхэндээ очих]

Амжилттай сайт зохион бүтээх зөвлөмжүүд /p>

Сайтаа ашиглахад хялбар болго. Та бүх аргаар вэбсайтаа хамгийн орчин үеийн боломжуудаар дүүргэх гэж хорхой чинь хүрч байж магадгүй юм - тэгэх хэрэггүй, үндсэн юмаа бүү март. Танай сайтад орсон хүн сайтын дотор амжилттай жолоодлого хийж чадахгүй бол таны ажил нурлаа гэсэн үг. Сайтынхаа хуудас тус бүр дээр жолоолдлогын хэрэгслийг тодорхой ойлгоход хялбар хий. Дан зурган холболтын точинд бүү тулгуурла. Бүх вэб эрэгчдэд зураг гаргах чадвартай хайлтын систем байхгүй, тэгээд ч тэдний зарим нь татаж авах хугацааг хурдлуулахын тулд зурагыг зориуд хаадаг юм. Бичгээр холболт бас өг.

Ашигтай агуулгаар ханга. Зөвхөн худалдаа бүү хий! Одоо бүтээгдэхүүний жагсаалт ба дэлгүүрийн тэрэгтэй вэбхуудас байх нь хангалтгүй. Та хүмүүсийг дахиад ирүүлэхийг хүсч байвал утга учиртай агуулгаар хангах хэрэгтэй. Та цанын хэрэгсэл зарж байгаа бол таны сайт орон нутаг дахь цанаар гулгах нөхцөл, сүүлийн үеийн цанын загварын тухай өгүүлэл, цанаар гулгах амралтын газар буюу хүмүүс танай сайтыг дахин үзэх сонирхлыг татах бусад мэдээлэлийг агуулсан байх ёстой. Энэ нь татварын тухай мэдээлэл ба IRS маягтыг санал болгож болно. Хэрхэн сайхан хүлээн авалт хийх тухай хоолны үйлчилгээний алба өгүүлэл бичиж ч болно.

Худалдан авагчдад онлайны маягт ба имэйл өгч тантай холбогдохыг урамшуул. Худалдан авагчдаас юу хүсч байгаагий нь асуу. Тэд хүсч байгаа юмаа олж уу? Хэрхэн манай сайт улам ашигтай, хэрэглэхэд хялбар байж болох вэ? Худалдан авагчдынхаа үгийг сонсож юу юунд сэтгэл дундуур байгаа талаар ойлголттой бол. Тэд таны хийж байгаа зүйлийн юу нь зөв, юу нь бурууг хэлээд өгнө.

Шуудангаар харилцах жагсаалт гарга. Ихэнх хэрэглэгчид quotлаазалсан гахайн мах" ч гэж нэрлэдэг хэрэггүй имэйл, хүлээн авахыг тэвчдэггүй юм. Үүнээс илүү сайн стратеги бол шуудангын жагсаалт хийх явдал юм. Худалдан авагчдаа өөрийн бизнесийн тусгай үйлчилгээ мэдээллийг хүлээн авахыг "зөвшөөрөх" боломж олгож урих нь зүйтэй. Энэ мэдээллээ өөрийн худалдан авагчдад сонирхолтой, ашигтай болго. Тэдэнд дараагийн удаа наймаа хийхэд нь үнийн хямдрал үзүүлэх "купон" өг. Мөн ямагт хүлээн авагчдад имэйл хүлээн авахаас "татгалзах" боломжийг бас олгоорой.

[Буцаад эхэнд очих]

Онлайн маркетинг ба зар сурталчилгаа

Онлайнаар зарлал явуулах

Та бий болговол тэд ирэх үү? Заавал албагүй. Та нэгэнт л онлайн орчинд өөрийгөө оруулсан бол таны дараагийн зорилт нь өөрийн сайт руу хөдөлгөөн үүсгэх явдал юм. Таны сайт бол сая сая вэбсайтын нэгэн адил тэрэг өвсөн дотор хаясан зүү гэсэн үг. Танай худалдан авагчид таныг яаж олох вэ? Боломжит худалдан авагчдыг сайтдаа авчирах хэд хэдэн стратеги байна.

Хайгч

Та лав Yahoo-г мэднэ биз дээ. Энэ бол жинхэнэ хайгч биш ээ. Энэ нь Интернетэд байгаа вэбсайтын хязгааргүй их цуглуулгын лавлах юм. Үүнд оруулсан сайт бүрийг Yahoo-гийн аль нэг хянагч шалгаж баталсан юм. Танай сайтыг Yahoo-гийн жагсаалтад оруулах нь үнэгүй гэхдээ баталгаа гаргахгүй. Таны сайт мэрэгжлийн стандартын төвшингийн шаардлага хангасан эвдэрсэн холбоо, имэж байхгүй, Yahoo хэрэглэгчдэд өвөрмөц зүйл санал болгосон байх ёстой.

Yahoo-гийн жагсаалтад орохыг хүссэн вэбсайт бүр амжилт олдоггүй юм. Сайтаа жагсаалтад оруулахын өмнө түүний өргөдөл өгөх удирдамжтай сайн танилцаарай.

Yahoo бол Интернетэд байгаа эрлийн олон хэрэгслийн зөвхөн нэг нь. Танай сайт бүх томоохон хайгч ба лавлахад бүртгэгдсэн байх ёстой. Эдгээр сайт нь дараахийг хамрах боловч үүгээр хязгаарлагдахгүй:

  • AOL эрэл
  • AltaVista
  • Ask Jeeves
  • Direct Hit
  • Excite
  • FAST Search
  • Go / Infoseek
  • Google
  • HotBot
  • LookSmart
  • Lycos
  • MSN эрэл
  • Netscape эрэл
  • Northern Light
  • Snap
  • WebCrawler
  • Yahoo

Хэдийгээр ихээхэн хэмжээний төлбөр хийж олон хайгчт арай сайн байрлал олж болох боловч сайтаа бүртгүүлэх нь төлбөргүй. Танд их макетингийн төсөв байхгүй бол энэ нь ихэнх онлайны бизнест боломжгүй юм. Үүний оронд хайгч нээгээд &quotURL-д өргөдөлөө өг" эсвэл " сайтаа оруул" гэсэн товчлуур эрж ол

Хэдэн зуун хайгчд танай сайтыг бүртгүүлэхэд хураамж авдаг үйлчилгээ Интернетэд бий. Сайтыг бүртгүүлэх нь хэдийгээр цаг их авдаг боловч төвөггүй хийж болох тул энэ нь шаардлага байхгүй.

Хайгч нь хоногийн 24 цагийн турш зогсолтгүй хайгуул хийж Вэб-д маш олон тооны хуудас товьёглож танай сайтын агуулга дээр үндэслэсэн индекс бий болгодог. Гэхдээ та өөрийн вэбсайтыг бий болгохын тулд "хайгчид тохиромжтой" болгох зарим зүйлийг хийх хэрэгтэй

Вэбсайтаа хайгчт оруулахын өмнө та html-ын баримт бичигт meta tag оруулахыг хүсэх болно. Хэрэглэгчид танай бүтээгдэхүүн ба үйлчилгээг эрж байхдаа хайгчд оруулах түлхүүр үгийн жагсаалт бол meta tag болно.Олон хайгчүүд эдгээр түлхүүр үгэн дээр үндэслэн таны сайт болон сайтын доторхи сэдвийн агуулгыг индекслэнэ.

Хувцасны дэлгүүрийн дизайнерын meta tag ийм байж болох юм:

<meta http-equiv="түлхүүр үг" агуулга=" загвар, хувцас, наймаа, загвар зохиогчr, pasadena, Valentino, Moschino, Calvin Klein, Jil Sander, Lagerfeld, Giorgio Armani, Prada, St. John, Ralph Lauren, Anne Klein II, DKNY, Escada, Emmanuel Ungaro, Celine, Gianni Versace, France, Catherine Leroy, гадуур хувцас, энгийн, ёслолын, худардаа,жижиглэн худалдаа, бөөний худалдаачин, жижиглэн худалдаачид, жижиглэн худалдаалах, дагнах, дээд загварын хувцас, бэлэн хувцас хүргэх, өмсөхөд бэлэн хувцас,дээд зэргийн загвар, мэдээлэл, улирал, хавар, өвөл, зун, намар, намар, хэв маягтай, мэрэгжлийн, хэлбэр маяг,">

Онлайн бизнес ба үйлчилгээг зөв тодорхойлсон ганц өгүүлбэрийг meta tag-ийн тайлбар өгөх ёстой. Эрлийн үр дүнд сайтыг жагсаалтад оруулмагц энэ тайлбарыг хайгч танай URL-ыг доод талд гаргаж үзүүлнэ.

Жишээ нь, хувцасны дэлгүүрийн хямдралтай загвар зохион бүтээгчийн meta tag иймэрхүү байж болно:

<meta http-equiv=" тодорхойлолт" агуулга=" Таны дуртай хувцас зохион бүтээгчийн бүтээсэн хувцасны хамгийн гоё загварууд, тэдгээрийн дотор Gucci, Prada, and Versace, жижиглэн худалдааны маш бага үнээр.">

Бүх хайгчд онилсон түлхүүр үгээ үе үе цохиж хайгчаар гарч ирж байхаа заавал хянаж байх хэрэгтэй. Аль хайгч нь танай сайт руу хөдөлгөөнийг оруулж байна вэ, танай сайтыг олохын тулд ямар түлхүүр үгийг хамгийн олон ашиглаж байна вэ гэдгийг мэдэхийн тулд сайтын тоо бүртгэлийн эмблемийг шалгаж бай.

Онилсон имэйл

Имэйл нь худалдан авагчтай шууд харилцах боломжийг танд олгоно. Энэ нь мөн Интернетийн онлайн зар сурталчилгааны хамгийн буруу хэлбэрийн нэг юм. Хэн ч бизнес ба үйлчилгээ авахыг тулгасан имэйл хүлээж авахад таатай байхгүй. Та имэйлийн хаяг бүхий маш их шуудангийн хаягийн жагсаалт худалдаж авч болох боловч та магад үүнээс ирээдүйн олон худалдан авагчтай ажиллахгүй.

Үүний оронд танай бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэхээр сонирхож буй худалдан авагчдын жагсаалтаас сонголт хийсэн жагсаалт гаргах аргыг илүүд үзэх болсон байна. Ирээдүйн урамшуулал ба мэдээлэлийн талаар имэйл тогтмол хүлээн авахаар гарын үсгээ зурах боломжийг худалдан авагчдад олго.

Бүтээгдэхүүнээ тулган өгөхөөс арай чухал зүйл болох -онлайны мэдээллийн сэтгүүл гаргахыг бодож үзээрэй. Үүнийгээ мэдээлэл сайиай, үр ашигтай, уншихад зохимжтой болгоорой. Жишээ нь, танай дэлгүүр халуун орны загас зардаг бол түүнд зориулсан усан санг арчилах талаар дэлгэрэнгүй тайлбарласан товч өгүүлэл бичих нь зүйтэй. Түүндээ зохих холбоос дээр дарж улам их мэдээлэл авах боломжийг уншигчдад олгохын тулд имэйлийнхээ дотор холбогдох холбоосыг оруулна уу.

Цагийн хязгаартай онлайн өгөхийг бодож үз "купон" Үүнийг сайтдаа сэргээж болно. Барнз ба Нобле нар өөрсдийн онлайн дэлгүүрт байнга худалдаа хийгчдийг шагнах стратеги болгон үр ашигтай хэрэглэсэн юм.

Эцсийн бүлэгт имэйлийн жагсаалтаас хүлээн авагчийг хэрхэн хасах тухай зааврыг имэйл ту бүрт орулсан байх ёстойг санаж байх хэрэгтэй.

eBay

Үнэ хаялцуулан худалдаалах хамгийн том онлайн худалдааны газрууд болох eBay нь бүтээгдэхүүн худалдаалах болон танай онлайны дэлгүүрт нэмэгдэл хөдөлгөөн бий болгох хэрэгслийг хангах болно.Үнэ хаялцуулан худалдаалах юмны тайлбарын жагсаалт дотор вэбсайтад улам олон бүтээгдэхүүн худалдаалахад байгаа гэдгээ мэдээлэж вэбсайтын холбоосыг өгөх нь зүйтэй .

Баннерын зар сурталчилгаа

Баннерын зар сурталчилгаа нь Интернет дахь онлайн зар сурталчилгааны хамгийн нийтлэг нь юм. Эдгээр нь ихэнх худалдааны ба олон сонирхогчдын вэбсайтын гялалзсан тэгш өнцөгт зар сурталчилгааны дээд ба хажуу талд харагддаг юм. DoubleClick ба LinkExchange нар нь баннерийн онлайн зар сурталчилгааг хамгийн том түгээгчид болно. Баннерын зар сурталчилгаа нь маркетингийн кампаниар ирээдүйн мянга мянган худалдан авагчдад хүрэх арга хэрэгсэл болдог юм.

Эдгээр кампанит ажлын үр ашгийг "click-throughs" үнэлгээгээр тооцоолдог юм. Энэ үнэлгээ нь зар сурталчилгаан дээр хэдэн удаа дарсны хувь бөгөөд хэдэн удаа дүрс гаргасан дээр үндэслэсэн болно. Баннерын зар сурталчилгааг 200 сайт үзэгчид харсан бол тэдгээрийн 10 нь үнэхээр зар сурталчилгаан дээр дарсан ба баннерт click-though-ын үнэлгээний 5% ногдож байна. Гэхдээ click-through үнэлгээ бүх юмны тайлбар болж чадахгүй.

Та зар сурталчилгааныхаа үр ашгийг алдаагүй тодорхойлохын тулд click-through-ыг альныг нь дарахад танай сайтаас худалдан авсан байна гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Одоо энэ нь дээр дурдсан томоохон онлайн маркетингийн түгээгчдийн өгсөн маркетингийн хэрэгслээр хийж болдог болсон. Өөрийн хамгийн сайн ирээдүйн худалдан авагчдад хүрэх маркетингийн кампаниа сайн зохион байгуулахад энэ мэдээллийн санд дүн шинжилгээ хийж байж хүрч чадах юм.

Маркетингийн долларыг хамгийн үр дүнтэй ашиглахын тулд таны онилсон хүн амын хэсэгт зар сурталчилгаа тань зориулагдсан сайттай байхыг заавал хангах хэрэгтэй. Та шаазан эдлэл худалддаг бол залуучуудад зориулсан вэбсайтад энэ кампани явагдах юм бол та мэдээж хэрэг урамгүй байх болно. Танай бүтээгдэхүүн ба үйлчилгээг харуулдаг өөр сайттай баннерын зар сурталчилгааг солилцоод үз. Аквариум онлайнаар худалдагч нь халуун орны загасны вэбсайтад байрлуулсан зар сурталчилгааны click-through үнэлгээ хамаагүй илүү байна.

Баннерын зар сурталчилгааг вэбсайтдаа оруулснаар та сайтдаа нэмэлт орлого бий болгох арга хэрэгсэлтэй болно. Хэдийгээр энэ нь хэдхэн мөнгө боловч ивээн тэтгэч зар сурталчилгааг дарах хүн бүрт мөнгө төлөх болно. Танай сайтын хөдөлгөөн их байвал энэ задгай мөнгө хуримтлагдаад байна.

Сайтад зар сурталчилгаа оруулсаны муу тал гэж бас бий. Баннерын зар сурталчилгаа том байдаг тул танай хуудсыг татаж авах хугацаа удаан байдаг. Сайтад агуулгыг үзэх гэсэн худалдан авагч хуудсыг гарч ирэхийг удаан хүлээхэд хүрдэг байна.Энэ нь иэднийг өөр дэлгүүрт наймаа хийх болмжийг өсгөж байна. Зар сурталчилгаа нь гоо зүйн үүднээс гол төлөв сэтгэлд нийцдэггүй тул энэ нь сайтын агуулгыг алдагдуулдаг байна.

Эцсийн дүнд сайтад байгаа зар сурталчилгаан дээр сайтад орогч дарах бүрт тэрээр танай сайтаас ямар нэг юм авч явна гэсэн үг. Өөр нөхцөл тавиагүй гэрээг ивээн тэтгэгчтэйгээ байгуулаагүй л бол зар сурталчилгааг дарах хайлтын шинэ системд оруулах хэрэгтэй. Ийм аргаар хэрэглэгч хайлтын системийн шинэ цонхыг хаахад тэрээр буцаад танай сайтад орнр.

[Буцаад эхлэлдээ очих]

9-р сесси Бизнес төлөвлөгөө: Интернет худалдаа

Хувийн бизнес төлөвлөгөөний загвар баримт бичиг 9-ыг бид чин сэтгэлээсээ санал болгож байгаа ба түнийг одоо бөглөнө үү.

9-р сесси: Интернет худалдаа/b>
Microsoft Word File MS Word

Бизнес төлөвлөгөөний загварыг бөглөх журам:

1-12-р хэсэг: Бүгд
Microsoft Word File MS Word
  1. Хайрцаг тус бүр нь том үсгээр бичсэн гарчигтай
  2. Гарчиг бүрийн дор дараах үгээр эхэлсэн өгүүлбэр байна " Энд үүнийг орулах..." өгүүлбэр. Энэ нь мэдээллийг оруул гэсэн үг. Танд бүх зай хэрэгтэй болох үед энэ хайрцагууд томрох болно.
  3. Бүх хайрцагийг бөглөсний дараа " Энд үүнийг орулах..." гэснийг арилга инэгснээр энэ нь зөвхөн хайрцагийн байнгын гарчиг, таны бөглөсөн мэдээллийг үлдээнэ.

Танилцах явцад бизнес төлөвлөгөөний хэсэг тус бүрийг бөглөхийг бид санал болгож байна

1-12 хуралдааны загварыг нэг баримт бичиг болгон таны компьютерт татаж авч болно.

Хангалттай судалгааны болон үндсэн материалыг оруул. Үндсэн тоо баримт, намтар, бүдүүвч, хүн ам зүйн тоо баримт болон судалгааны тоо баримт оруулаж үүнийгээ сонирхолтой болго. Бизнес төлөвлөгөөгөө бэлэн болмогц хэвлэж гаргаад 12 хэсэг болгож үд.

Бусад олон бизнесийн төлөвлөгөөний формат номын сан, номын мухлаг,програм хангаминд бий.

[Буцаад эхэндээ оч]

9-р сессиАсуулга: Интернет худалдаа

  1. Интернет худалдааг ашиглахад амжилтанд хүрэх хамгийн ач холбогдолтой цорын ганц бүрэлдүүн хэсэг бол:
    1. Хүмүүсийг сайтдаа авчирах.
    2. Зам хайх ба ашиглахад хялбар вэбсайт зохион бүтээх.
    3. Худалдан авагчдын итгэл найдварыг хүлээхийн хамт миний бие шудрага ба ёс суртахуунтай байна гэдэгт итгэж болно.
    4. Санахад болон хэрэглэхэд амархан вэб хаяг зохиох.
    5. Хүрэлцээтэй дэд бүтэц түүний дотор агуулах ба түгээлтийн системтэй болсон.
  1. Вэбсайтад оруулсан мэдээлэл нь аяндаа оюуны өмчийн хуулиар хамгаалагдах ба бусад хүн хэрэглэж болохгүй.
Copyright © 1993, 1997-2014, My Own Business, Inc. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (2) Ерөнхий  
  • Одоогоор 4.5/5 Одууд.
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion