Гол нүүр  >  Бизнес эсвэл онцгой эрх худалдаж авах  > Зээлийн нэр томъёоны тойм
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Зээлийн нэр томъёоны тойм

Adapted from content excerpted from the American Express® OPEN Small Business Network

Зээлийн тайлангийн үнэ цэнийг ихэсгэхийн тулд агуулж буй мэдээллийг нь сайн ойлгох шаардлагатай билээ. Та бусдын зээлийг шалгах эсвэл тайландаа бизнесээ үнэн зөв тусгаж байгаа эсэхээ баталгаажуулахдаа мэдлэгээ ахиулахын тулд энэхүү гарын авлагыг ашигла.

Компанийн танилцуулга Компанийн нэр, хаяг, нас, бизнесийн бүтэц, ажилтнууд, салбар зэрэг бизнесийн дэлгэрэнгүй мэдээлэл.
Зээлийн хавтаст хэрэг Компанийн зээлдүүлэгчдээс зээл бүртгэх агентлагт өгсөн мэдээлэл дээр үндэслэсэн компанийн зээлийн түүхийн үргэлжлэн, хөгжиж буй бүртгэл.
Зээлийн үнэлгээ Олон хүчин зүйл, үүний дотор урьд өмнөх төлбөрийн гүйцэтгэл, хуулийн мэдээлэл зэрэг дээр үндэслэн бизнесийн төлбөрөө хожимдуулах эрсдлийг үнэлсэн үнэлгээ.
Зээл бүртгэх агентлаг Бизнес ба хэрэглэгчдийн зээлийн ажил гүйлгээний тухай мэдээлэл цуглуулж, зээлдүүлэгч болон бусад зээл олгогчдод эрсдлийг үнэлэх мэдээлэл өгдөг бие даасан компани. Мөн зээлийн товчоо ч гэдэг.
Зээлийн оноо Таны зээл авах чадварыг тодорхойлдог, компьютерээр гаргаж ирсэн тоо. Орлого, зээлийн түүх, төлбөрийн түүх, барагдуулаагүй өр, бусад хүчин зүйл дээр үндэслэж болно.
Dun & Bradstreet Зээл, маркетинг, худалдан авалт, авлагын менежментийн шийдвэрт зориулсан бизнесийн мэдээллээр хангадаг тэргүүлэх компани. Мөн D&B гэдэг.
D-U-N-S Дугаар Dun & Bradstreet-ийн мэдээллийн санд бизнесийг тодорхойлоход хэрэглэдэг дугаар. D-U-N-S нь Data Universal Numbering System (Нийтийн мэдээллийн дугаарлах систем) гэсэн үг.
FICO Оноо Өргөдөл гаргагчийн эрсдлийг үнэлэхэд зээл олгогч компаниудын хэрэглэдэг дугаар. FICO оноо өндөр байвал эрсдэл бага байна. FICO нь эдгээр оноог гаргаж авах математикийн томъёог боловсруулсан Fair, Isaac and Company-ийн товчилсон нэр юм.
Хуулийн мэдээлэл Хуулийн мэдээлэл, дампуурал, шүүхийн шийдвэр, барьцаалалт, заргын тойм.
Төлбөрийн гүйцэтгэл Одоогийн зээлдүүлэгчдэд компанийн төлбөр хийж ирсэн байдлын түүхэн үнэлгээ.
Орлого Жилийн борлуулалтын орлого.
Баталгаатай зээл Бэлэн мөнгөний нөөц, бараа материал, эсвэл бусад хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгөөр баталгаажуулсан зээл.
Баталгаагүй зээл Тодорхой барьцаа хөрөнгөөр баталгаажуулаагүй зээл.

Copyright © 1995-2010, American Express Company. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх