Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Орлогын Тайлангийн Загвар

Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit

Ашигтай тал: Орлогын тайлан (заримдаа түүнийг ашиг,алдагдлын тайлан гэж нэрлэдэг) таны орлого, зардлыг нэгтгэн гаргадаг бөгөөд тухайн өгөгдсөн хугацаанд танай бизнес ашигтай эсвэл алдагдалтай байсны алин болохыг хэлж өгдөг. Та өөр бизнесийн албан ёсны орлогын тайланг өмнө нь харж байсан эсвэл нягтлан бодогчид өөрийнхөө бизнесийн тайланг гаргуулахаар мөнгө төлж байсан нь лавтай. Хэрэв та бизнесийнхээ орлогын тайланг өөрөө гаргахыг хүсвэл хамгийн эхлээд энд хавсаргасан тооцооны загвар хүснэгтийг ашиглах болно. Орлого, зардлын дансны үлдэгдлүүдийг оруулахад л тооцооны хүснэгт автоматаар дүнгүүдийг нэгтэн бодож, цэвэр орлогыг гаргааж харуулна.

Тооцооны энэхүү загвар нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж аваад эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгон гаргадаг нэгэн бизнесд зориулсан орлогын тайлангийн загвар боловч та өөрийнхөө бизнесийн шаардлаганд тохируулан уг загварыг хялбархан өөрчилж болно.

Файлын тодорхойлолт: Уг файл нь Микрософт Ексел програм дээр (4.0 буюу түүнээс дээш хувилбар) хийгдсэн тооцооллын загвар хүснэгт юм. Файлыг өөрийн компьютерт оруулан хуулж байгаа бол EXCEL\XLSTART директорид оруулах шаардлагатай бөгөөд зөвхөн энэ тохиолдолд ашиглах боломжтой юм.

Онцлог:

  • Энэхүү загварыг өөрийн компьютертээ зөвхөн нэг удаа хуулж хадгалах бөгөөд цаашдаа дахин дахин хэрэглэх боломжтой болно.
  • Тооцооны хүснэгтэнд янз бүрийн бизнесийн орлогын тайланг гаргахад ашиглагддаг төрөл бүрийн дансны нэрсийг оруулсан байгаа.
  • Хүснэгтэнд шаардлагатай өөрчлөлт, засвар хийх боломжтой: дансны нэр нэмж, хасч эсвэл өөрийн шаардлагад нийцүүлэн форматыг өөрчилж болно.
  • Хүснэгтийг ашиглахад маш хялбархан. Зөвхөн өөрийн тоон өгөгдлүүдийг оруулахад компьютер автоматаар тооцоолж нэгдсэн дүн, цэвэр орлогыг гаргаж өгнө.

Attachments:
орлогын тайлангийн загвар.
Copyright © 2010 Toolkit Media Group, a Wolters Kluwer business. All Rights Reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх