Бизнес Лавлагаа
Бизнес Лавлагаа нь Бизнесийн Жагсаалтыг хэрэглэгчдийн бүртгэлийн цуглуулга болно. Бизнесийн Жагсаалт нь бие даасан бизнесүүдийн тухай тайлбар, веб хуудасны холбоос ба холбоо барих мэдээлэлийг агуулсан байна. Та хайлт хийх дээд талын нүдэн дээрх Бизнес Лавлагаа холбоос дээр дарж Бизнес Лавлагааг үзэж болно. Та салбаруудыг(бизнесийн ангилалуудыг) дарж лавлагааг сонирхон үзэж болно:
Бизнес Лавлагааг улс орноор ба/эсвэл хэлээр шүүж болно. Мөн та " Хэрэгсэл Дээрх Бүх Сайтууд " дээр дарж ЖДБ-ийн Хэрэгсэлийн бүс нутгийн брэнд сайтуудаас Бизнес Лавлагааны Жагсаалтыг үзэж болно.
Бизнесийн Жагсаалтыг үзэх бас нэг арга зам нь хайлт хийх явдал юм. Бизнес Лавлагааны хуудаснаас хайлтын хүсэлтийг оруулж хайх товчин дээр дар. Таны хайсан түлхүүр үгсэнд холбогдох Бизнесийн Жагсаалтын холбоосууд хайлтын үр дүнгийн хуудсан дээр гарч ирнэ. Хайлтын үр дүнг үзэхэд хялбар болгохын тулд та эгнээний нэр дээр дарж үр дүнг цэгцэлж болно. Та хайлтын үр дүнг Компаний Нэрээр эсвэл Суурьшлаар цэгцэлж болно.
Бизнесийн Жагсаалт үүсгэх
Бүртгэлтэй хэрэглэгчийн хувьд та өөрийнхээ бизнесийг Бизнес Лавлагаанд оруулахаар жагсаалт үүсгэх боломжтой байна. Үүний тулд та эхэлж нэвтрээд, дараа нь Хэрэгсэлийн баруун дээд буланд байгаа "Mиний Танилцуулга" дээр дар:
Таны танилцуулга дээрх хувийн мэдээлэл ба холбоо барих сонголтын доор таны бизнесийн жагсаалт урьдчилан харагдаж байгаа. Хэрэв байхгүй байвал "Үүсгэх"дээр дарна уу:
Ачаалагдан гарч ирсэн маягтад өөрийнхээ бизнесийн тухай мэдээлэлийг өгч бөглөнө. Заавал хариулах шаардлагатай нүдэнд (*) тэмдгийг улаан өнгөөр тэмдэглэсэн болно. Маягтыг бөглөж дуусмагцаа "Нооргыг Хадгал" эсвэл "Хадгалаад Нийтэд Харуул " товчыг дарж ажлаа хадгал. Зөвхөн нийтэд харуулсан жагсаалтууд л Бизнес Лавлагаанд гарч ирнэ.
Та мөн бизнесийн жагсаалтаа нэг ба түүнээс дээш хэлээр орчуулж болно. Хэрэв та олон хэлээр орчуулсан байвал ЖДБ-ийн Хэрэгсэлийг хэрэглэгчид таны бүртгэлийг сонгосон хэлээрээ үзэх болно. Жагсаалтын орчуулгыг үүсгэх эсвэл засварлахын тулд жагсаалтын хуудсан дээрх орчуулгын хэлийг өргөтгөж үз:
Веб хуудсууд
Зарим Бизнесийн Жагсаалтууд дээр тэдэнтэй холбоотой веб хуудас байж болно. "Хэрэглэгчийн Бизнесийн Веб Хуудсыг Харах" гэсэн холбоос дээр дарвал холбогдох веб хуудсыг харж болно:
Веб Хуудас Үүсгэх
Бүртгэлтэй хэрэглэгчийн хувьд та өөрийн бизнесийнхээ жагсаалтыг дагадлах веб хуудас үүсгэх боломжтой байна. Бизнес Лавлагаанд байгаа веб хуудсыг тань бусад хэрэглэгчид үзэхийг хүсвэл та эхлээд бизнесийнхээ жагсаалтыг үүсгэж нийтэд харуулсан байх шаардлагатайг анхаарна уу.
Вeб хуудас үүсгэхийн тулд та эхлээд бүртгэлдээ нэвтэрч, дараа нь хэрэгсэлийн сайтын баруун дээд буланд байгаа"Mиний Танилцуулга"дээр дарна:
Таны танилцуулга дээрх бизнесийн жагсаалтыг урьдчилан харах хэсэгт таны веб сайтын гэрэл зураг байгаа. Хэрэв веб хуудас байхгүй байвал,"Үүсгэх"гэсэн холбоос дээр дар. Байвал "Засварлах"дээр дар:
Үүсгэх/засварлах хуудсан дээр та веб хуудсаа хийхэд туслалцаа үзүүлэх үүсгэх ба форматлах редакторын программыг ашиглаж болно. Энэхүү редакторлах программ нь дугаарлах, жагсаалт хийх, үсэг тодруулах,налуулах, доогуур зурах ба холбох зэрэг хялбархан хэрэгсэлийг агуулсан байдаг. Tэдгээрийг ашиглахын тулд хэсэг текстийг сонгож тэмдэглээд хүссэн товчин дээрээ дар:
Өөрийнхээ веб сайтыг хийх бас нэг арга нь Microsoft Word ашиглан Word дээр бичигдсэн форматтай текстийг хуулж редактор дээр дарж наан оруулж болно .
Илүү боловсронгуй форматлая гэвэл та html файлыг дарж механик аргаар хийж болно .
Форматласан текстээс гадна та веб хуудасны тань баруун талын багананд харагдаж байхаар 10 хүртэлх гарчигтай дүрсийг нэмж оруулж болно. Та мөн бизнесийнхээ холбоо барих мэдээлэлийн (таны бизнес жагсаалтын мэдээлэлээс үүсгэсэн) хажууд харагдахаар лого нэмж оруулж болно.
Веб хуудсынхаа маягтыг бөглөсөний дараа та "Нооргыг Хадгалах","Хадгалаад Урьдчилан Харах", эсвэл "Хадгалаад Нийтэд Харуулах" дээр дарж ажлаа хадгална. Бизнесийн жагсаалттай адил ,зөвхөн нийтэд харуулсан веб хуудсууд л Бизнес Лавлагаанд гарч харагдах болно. Веб хуудсаа нийтэд харуулахын өмнө урьдчилан харахыг танд онцгойлон зөвлөж байна.
Мөн бизнес жагсаалттай адил та веб хуудсаа нэг эсвэл түүнээс дээш хэлээр орчуулж болно. Үүний тулд та орчуулгын жагсаалтаас хэлээ сонгоно:
< Тусламж Төв рүү буцах | Дараа нь: ЖДБ-ийн Хэрэгсэлийн Гишүүдийн Цуглаан >

RSS Feeds