Бизнес төлөвлөгөөний загвар
Ашиг тус: Хэрэв та эцсийн бүтээгдхүүн ямархуу харагдах талаар тодорхой төсөөлөлтэй байвал бичихэд амархан байдаг. Хавсаргасан файлуудад гурван зохиомол компанийн бизнес төлөвлөгөөний загварын бүрэлдхүүн элементүүдийг багтаалаа. Эдгээр нь сайн чанартай бизнес төлөвлөгөө хийхэд зайлшгүй шаардлагатай хэв маягийн мэдээллийг харуулж байна. Эдгээр бичиг баримт нь бүрэн төлөвлөгөө биш юм; эдгээр нь та бизнесийнхээ тухай мэдээллийг таслан авч оруулж болох загварууд биш. Харин үүний оронд эдгээр бичиг баримт бизнесийн шинж чанар ба төлөвлөгөөний зорилтот уншигчид агуулгад хэрхэн нөлөөлдгийг харуулж байна. Эдгээр бизнес төлөвлөгөөний нэг хоёрыг үзсэний дараа бизнесийн эзэн хамгийн сайн бизнес төлөвлөгөө хийхийн тулд ямар мэдээлэл оруулбал зохих талаар барьцтай болно.
Файлын тодорхойлолт: Татан авч болох таван document файл бий:
Хоёр файл rich text format (RTF)-аар бичигдсэн бөгөөд Windows орчинд хэрэглэдэг ихэнх бичиг баримт боловсруулах програм дээр ажиллахад тохирно.
Нэг файл Microsoft Word 6.0-гийн хүснэгт маягаар форматалсан бичвэр агуулсан байна. Эдгээр маягтыг хэрэглэхийн тулд та 6.0 буюу түүнээс хойших үеийн Microsoft Word-ын хувилбартай байх хэрэгтэй.
Хоёр файл нь Microsoft Excel-ийн spreadsheet файлууд бөгөөд 4.0 буюу түүнээс хойших үеийн Excel-ийн хувилбараар ажиллахад тохирно.
Онцгой шинжүүд:
- Шинээр эхэлж буй бизнес төлөвлөгөөндөө оруулбал зохих мэдээллийг харуулсан бичвэр болон spreadsheet хэсгүүд үйлчилгээ үзүүлэгчийн бизнес төлөвлөгөөнд орсон.
- Үйлдвэрлэгчийн бизнес төлөвлөгөөнд санхүүгийн үр дүнгийн байгаа бүртгэлийг байнга анхаардаг тул түүний байдлыг тусгах нэмэлт санхүүгийн мэдээлэл оруулсан.
- Зорилтот уншигчид дээрээ үндэслэн төлөвлөгөөний бичиг баримтыг хэрхэн хялбаршуулахыг үзүүлэхийн тулд жижиглэн худалдаачны бизнес төлөвлөгөөнд санхүүгийн болон бичвэрийн хэсгүүдийг хослуулсан.
- Гурван төлөвлөгөө хамтдаа бизнесийн нийлүүлэх бүтээгдхүүн буюу үйлчилгээний шинж чанар дээр үндэслэн шийдвэрлэх ёстой өөр өөр асуудлыг гүнзгий авч үзсэн.
| Attachments: | |
| Үйлчилгээ үзүүлэгчийн бизнес төлөвлөгөө | |
| Үйлдвэрлэгчийн бизнес төлөвлөгөөний санхүүгийн тайлан төлөвлөгөө | |

RSS Feeds