Ажилчдынхаа зорилгыг тодорхойлох
Ажилчдынхаа зорилгыг тодорхойлно гэдэг нь хүний нөөцийн удирдлагын нэг чухал хэсэг юм.
Ажилчдынхаа зорилгыг тодорхойлох хэд хэдэн шалтгаан байдаг. Ажилчдын зорилгыг тодорхойлсноор тэднийг бизнесийнхээ зорилгод чиглүүлнэ. Тэдний чармайлтыг ийнхүү компаний урт болон богино хугацааны амжилтанд ашиглаж амжилтанд хүрэх магадлалаа улам нэмэгдүүлэх ба мөн тэднийг идэвхжүүлж хөгжүүлэх боломжтой болно. Ажилчдын зорилгыг тогтооно гэдэг нь ажилчдыг үнэлэх шагнаж урамшуулах системийн чухал хэсэг юм. Учир нь зорилгогүйгээр амжилтыг хэмжих боломжгүй юм.
Үр дүнтэй байхийн тулд ажилчдын зорилго нь ойлгомжой байх ёстой. Зорилго бүр тодорхой, хүрч болохуйц танай бизнесийн өсөлтөнд нөлөөлөхүйц чухал байх ёстой. Доорхи зөвлөгөө зөв зорилго тогтооход тань тусална:
Зорилгоо ажилчидтайхамтран тодорхойл
Бүтээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах гэх мэт компаний хэмжээгээрхи зорилтуудад хүрэхэд тухайн нэг ажилчний хийж байгаа ажил ямар хувь нэмэр оруулж болохийг тэр ажилчин нь л хамгийн сайн мэднэ. Ажилчдыг зорилго тодорхойлоход оролцуулснаар зорилгыг хэрэгжүүлэх үед тэдний зүгээс гарч болзошгүй эсэргүүцлээс зайлсхийж болох юм.
Зорилгоо үе үе хянаж бай
Ядаж л жилд хоёр удаа шалгаж зорилго нь хэр бодитой байна, ажилчид замаасаа хазайгаагүй байна уу гэдгийг шалгаж бай.
Зорилго тодорхой,үр дүнг хэмжиж болохуйц байх ёстой
"Ажлаа сайн хийх" гэх мэтийн ерөнхий зорилго бүү тавь. Учир нь ийм ерөхний зорилгууд ажилчдыг яг ямар алхам хийхийг зааж өгдөггүй. Харин үүний оронд "Харилцагчдад хариу мэдэгдэх хугацааг 30% -аар нэмэгдүүлэх", "Харилцагчдын гомдлыг 50%- аар бууруулах" гэх мэт илүү тодорхой зорилгуудыг тавих нь зүйтэй.
Зорилгыг заавал борлуулалттай уялдуулах шаардлагагүй.
Шагнал урамшуулалыг борлуулалт, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхтэй заавал уялдуулна гэж ойлгож болохгүй. Ийм уламжлал болсон зүйлтэй шагнал урамшуулалыг уялдуу

RSS Feeds