Бизнес эхлэхэд шаардлагатай бэлэн мөнгө
Ашигтай тал: Экселийн энэ хүснэгтийг ашиглан та шинэ бизнесээ эхлэхэд хэрэгцээтэй байгаа мөнгөний хэмжээг бодож гаргана. Энэ хүснэгтээ хоёр хэсэгт хуваана. Хүснэгтийн эхний хэсэгт та бизнесээ төлөвлөж эхэлсэн анхны өдрөөс үйлчлүүлэгчиддээ үүдээ нээх хүртэл танд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээг тооцоож гаргана. Хоёрдахь хэсэгт танд бизнесээ эхэлснээс хойш эхний гурван сарын хугацаанд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээг тооцоолон гаргаж өгнө.
Энэ хүснэгтэд шинэ бизнес эхлэхэд бэлэн мөнгө шаардах бүх хэрэгцээг дэлгэрэнгүй тайлбарлаж, жагсаалтыг өгсөн байгаа. Зардлын зүйлүүд дээр шинээр нэмж оруулах хэрэг гарвал өөрчлөлтийг та хялбархан хийж болно.Зүйлээ нэмж оруулсаны дараа түүнд харгалзах тоон өгөгдлөө оруулахад уг хүснэгтийн дүнг автоматаар тооцоолж өгөх болно.
Файлын тодорхойлолт: Энэхүү файл нь Микрософт Екселийн (5.0 хувилбар) хүснэгтийн загвар. Нэгэнт файлаа компьютерт оруулсан бол EXCEL\XLSTART директорид хуулж ашиглах боломжтой болгох ёстой.
Онцгой шинж чанар:
- Энэ хүснэгтийг зөвхөн нэг удаа компьютертээ оруулаад дахин дахин ашиглах боломжтой болно.
- Уг хүснэгтэнд шинэ бизнес эхлэхэд зайлшгүй шаардлагатай зардал, тооцооллын бүх зүйлсийг тусгасан байгаа.
- Уг хүснэгт нь өөрчлөлт оруулах асар их боломжтой - та шаардлагатай зүйлээ төвөггүйгээр нэмж, хасч устгаж эсвэл форматыг шинэчлэн өөрчилж болно.
- Энэ хүснэгтийг ашиглахад маш хялбар. Өгөгдлөө оруулахад л таны шинэ бизнест шаардлагатай бэлэн мөнгөний хэмжээг тооцоолон гаргаж өгнө.
| Attachments: | |
| Эхэнд шаардагдах бэлэн мөнгө | |

RSS Feeds