Байршил ба Тоног төхөөрөмжийн түрээс
Байршил,Байршил, Байршил
Ажлын хажуугаар бизнес эрхэлж байгаа эсвэл орон тооны бизнест байгаа аль ч хүний хувьд үл хөдлөх асуудал чухлаар тавигддаг. Ихэнх жижиглэн худалдааны бизнес амжилттай эсвэл амжилтгүй болох нь бизнесийн эзэн байршлыг хэр нүдийг нь олж сонгохоос шалтгаална. Бизнест эхний алхам бол таны оршин суух газар хаана байх вэ, бизнес тань хаана байрлах вэ гэдгийг шийдэх явдал. Магадгүй оршин суух болон ажиллахад сэтгэлд тань хүрч байгаа тийм газар шилжин суурьших ч хэрэг гарч болох юм. Бүсчлэлийн ангилал Хот болгоны хотын захиргааны дэргэд Хот төлөвлөлтийн хэлтэс ажилладаг. Таны хэрэгжүүлэхийг хүсч байгаа төлөвлөгөөг батлах эсвэл буцаах эрх бүхий энэ хэлтэс болон нутаг дэвсгэрийн захиргааны бусад агентлагуудтай та энэ асуудлаар харьцах болно. Бизнесээ нээхийг хүсч буй тэр нутаг дэвсгэр дээр ямар дүрэм журам үйлчилж байна гэдгийг мэдэхэд бүсчлэлийн тухай хууль тогтоомжийг зөвхөн харгалзах нь хангалттай бус. Тухайн дэвсгэр нутагт "Тухайн төлөвлөгөөг" батлах нь байгаль орчны үнэлгээ болон бусад хууль дүрмээс хамааралтай байх нь олонтаа. Гаргаж байгаа шийдвэр нь ихэнхдээ боломжгүй мэт санагддаг b>Хяналтын зөвлөл д та өмнө нь оччихож болох юм. Шинэ барилга байгууламжийн асуудал хариуцсан тухайн нутаг дэвсгэрийн захиргаанаас гаргасан дүрэм журмаас илүү их хязгаарлалтуудтай, хатуу хориг тавьсан нөхцлийг оногдуулах эрх бүхий агентлагууд олон хотод байдаг. Дэлгүүр нээх гэж буй нэгэн эзнийсэтгэлд хотын агентлагуудаас тавьсан шаардлагууд огт нийцуугүй бөгөөд эцэст нь энэ хүн уг ажлаа орхихоор шийдэж байгууламжийг эзэмших эрхээ худалдсан. Дэлгүүрийн барилгыг худалдан авсан шинэ эзэн тухайн дэлгүүрийн барилгыг дуусгаж чадсан. Үүнийг хийж чадсан тухай нууцаа ярихдаа тэрбээр " Би хотын захиргаанд очоод тэд юу шаардана би тэр бүхнийг хийнэ гэсэн, Түүнийгээ ч хийсэн." Тэгвэл,хүлээж авах боломжгүй шаардлагуудаас шалтгаалаад бизнестээ сонирхож байгаа тэр байршил таны сонирхлыг татахаа болих үе гарах нь илт байна. Ийм тохиолдолд юу ч тохиолдоогүй юм шиг өөр байршил хай. Гэрээсээ явуулж болох бизнесийн шалгуур Гэрээрээ бизнес эрхлэх зөвшөөрөл, хотоос шаардаж буй лицензийг ав. Гэрээрээ эрхэлж буй бизнесийн эзэнд тодорхой шаардлагууд тавигддаг. Тэдгээр шаардлагыг биелүүлээрэй. Үйлдвэрлэл, Агуулахын үйлчилгээ буюу салбарын бизнесийн шалгуур
Жижиглэн худалдааны бизнесийн шалгуур
Жижиглэн болон арилжааны бизнес бүр өөрийн гэсэн шалгууртай байдаг. Жишээлбэл пончикны дэлгүүр гэхэд замын "хүмүүс ажил руугаа явдаг" талд байрласан байх нь зүйтэй. Нөгөө талаар,ликерийн мухлаг замын хүмүүс ажлаасаа тараад гэр лүүгээ явдаг талд байх нь зүйтэй. Анхны байршлаа сонгох нь таны амжилт олох боломжид асар их нөлөөтэй. Нэгдүгээр хичээлд таны сонгох гэж буй бизнестэй төстэй бизнесүүдэд шинжилгээ хийсэн. Тэдгээр хаана байрлаж байсан, яагаад гэдэгт дүгнэлт хийсэн үү?
Хүмүүс олноороо ирдэг газар (зангуу): Павильон буюу томоохон дэлгүүрийн төвд байдаг улсын их дэлгүүрүүд байдаг. Жишээлбэл, Албертсоны, Нордстром,болон Макдональдс байвал дэлгүүртээ олон хүн ирүүлэхэд тустай. Хүмүүс олноороо ирдэг газруудтай хэдий чинээ ойр байна төдий чинээ бизнест тань сайн. Тоног төхөөрөмжийн түрээсийн үед хийж болох, хийхээс зайлсхийх зүйлүүд
Тоног төхөөрөмжийн түрээсийн үед хийж болох зүйлүүд Түрээсийн гэрээ болон худалдан авах тухай яриа хэлэлцээр хийхэд танд туслалцаа үзүүлэх үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн авч ажиллуул. Сард ₮1,000-ийн төлбөртэй 5 жилийн гэрээ ₮60,000(хувь хүн төлбөрийн хариуцах нв лавтай) болох ба бизнес эхэлж буй таны хувьд хамгийн их төлбөр болж болох юм. Жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн ихэнхийнх нь түрээсийн гэрээ Net, Net, Net (NNN) гэрээ (a.k.a., Triple Net Lease) байдаг. Энэ нь түрээслэгчийн хувьд та татвар,даатгал,цэцэрлэг,уур,ус,цахилгаан,харуул,хамгаалалт, хаягдал, бохир ус,хог зайлуулах,хана, туурганы бичээс, зургийг арилгах, засварын зардлыг төлөх болно гэсэн үг юм. Энэ төлбөр нь танай түрээсэлж буй байрны талбайн хэмжээнээс хамаардаг. НЭТ (Нийтийн эзэмшлийн талбай)хөлсийг төлж болох юм. Тиймээс түрээсийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө сарын төлбөрийн тооцсон хэмжээг олж мэдээрэй. НЭТ -н хөлс өөр өөр байж болно. Гэхдээ үүнд голдуу нийтийн эзэмшлийн талбайг өнгө үзэмжтэй байлгахтай холбоотой бүх зүйлүүд, авто машины зогсоолын цэвэрлэгээ, засвар, арчилгаа багтдаг. Боломжийн талаар асуу. Гэрээнд анхлан заасан хугацаа дуусгавар болох үед та гэрээгээ шинэчлэн хийх эсвэл хугацааг өөрчилж болно. Эхний хугацааг богино байлгахыг хичээ. Гэрээний хугацааг хувилбартай байлгах зарим нэг онцгой шалтгаан байдаг. Үүнд:
|
|||||||||||||||||||||||||

RSS Feeds