Бизнесийн зээлийн тайланг яаж унших вэ
Шинэ худалдан авагчийг авч үзэн зээл олгох асуудлыг шийдэх, ирээдүйн нийлүүлэгчийн итгэлтэй эсэхийг дүгнэх, өөрийн компаний зээл төлөх чадварын үнэлгээнд дүн шинжилгээ хийхэд зээлийн тайлан гаргах нь сайн хэрэг юм. Бизнесийн зээлийн тайлан компани дансаар мөнгөө хэрхэн төлж байгаа ба санхүүгийн бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаа зэрэг компаний зээлийн түүхийг хараад авах боломж олгоно. Эдгээр тайланг ашигласнаар ирээдүйн худалдан авагчийн зээлийн бэрхшээлийн анхаарал татсан асуудлыг танин мэдэж гарах эрсдлийг багасгаж чадна. Ингэснээр танай компани нь нийлүүлэгчийн анхаарал татах зээлийн ирээдүйтэй эсэхийг тогтооход тус болно.
Зээлийн тайланд хийсэн дүн шинжилгээнд дараахи салбаруудыг заавал хянасан байх ёстой гэдгийг сайн анхаарах хэрэгтэй:
-
Зээлийн төлбөрийн чадварын үнэлгээ
Зээлийн олон тайланд оройтуулсан буюу буруу хийсэн төлбөрийн ирээдүйн эрсдлийг хэмжихэд тус болоход зориулагдсан үнэлгээний системийг оруулсан байдаг. Зээлийн төрөл бүрийн хүчин зүйл, тэдгээрийн дотор төлбөрөө хийж ирсэн байдал ба хуулийн нэхэмжлэл зэрэгт хийсэн дүн шинжилгээнд эдгээр үнэлгээ үндэслэсэн байдаг бөгөөд эдгээр нь танд зээлийн талаар хурдан шийдвэр гаргахад тань тус болно. "их эрсдэл" үнэлгээг маш анхааралтай авч үзэх ёстой
-
Төлбөрийн түүх
Компани төлбөрөө хэрхэн хугацаанд нь хийж байсаныг мэдэхийн тулд өмнө хийсэн төлбөрт дүн шинжилгээ хий. Хугацаандаа хийсэн төлбөр мөн түүний хандлагыг хайж ол. Жишээлвэл компаний өмнө нь зээлийн картын хамгийн бага төлбөрийг сар бүр хийдэг байж байгаад одоо сар бүр төлбөрөө бүрэн хийж байгаа бол энэ нь компанийн орлого сайжирсаны шинж тэмдэг бөгөөд зээлийн эрсдэл багатай гэсэн үг болно. Энэ салбарын бусад бизнесүүдтэй харьцуулахад төлбөрийн чадвар нь ямар байгааг үзэхэд илүүдэхгүй. Энэ нь төлбөрийн чадвар нь тухайн салбарын жишгийн дагуу эсэхийг харуулна. Тайланг хянахдаа нийлүүлэгчийн салбарынхаас өөр хандлагыг анхааралтай авч үзэх нь зүйтэй.
-
Компаний талаархи мэдээлэл ба өгөгдлүүд
Зээлийн тайланд компаний нэр, хаяг, утасны дугаар, болон түүнчлэн бизнесийн ба аж үйлдвэрийн төрөл ( SIC буюу NAICS код), ажиллагсдын тоо, борлуулалтын хэмжээ, корпорацын статус болон гол албан тушаалтны талаарх мэдээллийг оруулж болно. Эдгээр мэдээлэл нь тухайн компаний бичиг баримттай тохирч буй эсэхийг хянаж үз. Хэрэв эдгээр нь зөрчилтэй бол компанитай холбоо барьж тайлбар авах нь зүйтэй. Бизнесийн жинхэнэ эзэмшигчийн нэрийг далдлан нууж байж мэдэх бөгөөд энэ нь тэрхүү компани мэдээллийг нуун далдалж буйн дохио байж болох тул ийм хурамч компаний хувьд тун сонор соргог байх хэрэгтэй.
-
Эрх зүйн асуудлууд
Зээлийн тайлан нь зээл олгоход эрсдэлтэй байж болох шинэ худалдан авагчид болон найдвартай байж болох эсвэл найдваргүй байж болох нийлүүлэгчдийн дампуурлын хэрэг, шүүхийн нэхэмжлэл, өр төлөхөөс өмнө эд хөрөнгө хадгалагдах болон шүүхийн шийдвэр зэргийн талаархи мэдээлэлийг агуулсан байна. Олон компаниуд хэзээ нэгэн цагт хууль зүйн маргаан буюу ямар нэг шүүх хуралдаанд дуудагдаж байсан байдаг бөгөөд шийдэгдээгүй хэрэг ач холбогдолтой байх шаардлагагүй гэдгийг анхаарч байх нь зүйтэй. Харин ч эд хөрөнгөө хадгалуулж байгаа компани буюу дампуурлын асуудлаар хэрэг нь шүүхээр орсон компанийг тун нарийн дүгнэж үзэх хэрэгтэй юм.
-
Өр барагдуулах ажиллагаа
Компаний түүхэнд төлбөрөө бабгдуулаагүй буюу өр барагдуулах явдал гарч байсан уу? Зарим үед төлбөрийг оройтуулсан нь барааны чанаараас буюу санхүүгийн бус асуудлаас үүссэн байж болохыг анхаар.
-
Компаний насжилт
Компани бизнес эрхлээд хэдий хугацаа болж буйг анхаарах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хэдэн жил үйл ажиллагаа явуулж буй компани нь шинэ компанийг бодвол мөнгөө зарцуулахдаа арай дөнгүүр байдаг юм. Шинэ компаниуд зээлийн хувьд эрсдэл гаргахдаа сайн байж болох боловч тэдгээрийн зээл төлөх чадварын талаар арай илүү судалгаа хийх шаардагтай. Шинэ компаний хувьд бол дансаа хэрхэн мониторинг хийж байгааг сайн мэдэхийн тулд компаний удирдагчдын хувийн зээлийн тайланг шалгаж үзнэ үү.
-
UCC баримтууд
Компаний Арилжааны Үлгэрчилсэн Код (UCC)-ын баримтуудаас одоо байгаа өрөнд хураагдсан хөрөнгө буюу түрээсийн талаар мэдэж болно. Компани зээлээ хэрхэн ашиглаж байгааг мэдэхийн тулд тайлангийн энэ хэсгийг судал. Хэрэв компани нь авсан зээлдээ хэд хэдэн хөрөнгөөр баталгаа гаргасан буюу бусад бизнестэй худалдааны зээлийн ихээхэн харилцан хамааралтай бол энэ компани нь зээл төлөлтийн хугацаагаа хэтрүүлсэн байж болно. Тэрхүү компанид зээлдүүлэгчийн жагсаалтад нэрээ оруулахын өмнө эдгээр хүчин зүйлийг анхааралдаа авах хэрэгтэй.
