Гэрээлэгчтэй хийх гэрээний загвар
Ашиг тус: Гэрээлэгчтэй хийх энэ загвар гэрээ нь таны өөрийн хэрэгцээнд нийцүүлэн гэрээ төлөвлөхөд зориулсан. Гэрээлэгч, компани хоорондын харилцааг тодорхой илэрхийлсэн бөгөөд гэрээлэгтэй гэрээ хийхээд шаардлагтай заалтуудыг оруулсан. Хэрэв танай ажилчин "гэрээлэгч" биш "ажилтан" гэсэн статустай бол та татвар, бүртгэл, аюулгүй ажиллагаа зэргийг хариуцна. Гэрээ хийснээр гэрээлэгчийн харилцаанд байгаа гэдгийг баталж таныг дээрхи хариуцлагаас чөлөөлнө.
Энэ баримт бичиг загвар бөгөөд бэлэн бүтээгдэхүүн биш гэдгийг санаж байх хэрэгтэй. Гэрээлэгч, танай компани хоорондын гэрээ танай нөхцөл байдлыг тусгасан байна. Танай мужийн гэрээлэгчийн талаарх хуулинд зохицуулах хэрэгтэй.
Файлын тайлбар: Таван хуудас бүхий уг файл нь rich text(RTF) форматтай ба Windows орчинд ажилж байгаа дийлэнх үгийн программд зохицоно.
Онцлог шинжүүд: Таван хуудас бүхий гэрээлэгтэй хийх гэрээний загварт дараах зүйлүүдийг тодорхой багтаасан байгаа. Үүнд:
- үүрэг, төлбөр, гэрээний хугацаа
- халааснаас гадуур зардал
- шаардлагатай тайлан
- ажилтан бус гэрээлэгчийн статус
- харилцааг цуцлах (гэрээлэгч нь ажилтан биш тул гэрээнд заасан дагуу харилцааг цуцлана)
- нууцыг хадгалах
- гэрээлэгчийн гэрээний хугацаанд олж авсан нээлт, сайжруулалт, шинэчлэл
- ашиг сонирхлын зөрчил
- хориг тавих эрх
- хуулийн эрх
- нэгдсэн тохиолдолд гэрээний статус
- залгамжлагч, албан тушаалд томилох
- ямар хууль баримтлах
- шүүх
- эрхийг хасах
- үүрэг оноох
- сануулга
- гэрээнд өөрчлөлт оруулах
- хүчин төгөлдөр болох
Үүрэг, хугацаа, төлбөр зэргийн жич заалтуудыг гэрээний хавсралтын загварт багтаасан.
| Attachments: | |
| Бие даасан гүйцэтгэгчийн гэрээний загвар | |

RSS Feeds