Гол нүүр  >  Нягтлан бодох бүртгэл ба бүртгэл хөтлөх үндэсүүд  > Гаалийн хууль тогтоомж зөчсөн болон зөрчхөөр завдсан үйлдлийн талаар мэдээлэл хүлээн авах журам
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Гаалийн хууль тогтоомж зөчсөн болон зөрчхөөр завдсан үйлдлийн талаар мэдээлэл хүлээн авах журам

Mongolian Customs General Administration

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр                          Дугаар 544               Улаанбаатар хот

    Журам батлах тухай 

 Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
 1.ІГаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээлэл хүлээн авах журамІ-ыг Нэгдүгээр, ІМэдээлэл бүртгэх маягтІ-ыг Хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 2.Мэдээлэл хүлээн авах, бүртгэл хөтлөх, холбогдох мэдээллээр санал дүгнэлт гаргах, нэгтгэх ажлыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Энхтуяад даалгасугай.
 3.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээллийн төлбөрийг гаалийн сангаас тухай бүр санхүүжүүлж байхыг Санхүүгийн хэлтсийн дарга З.Ринад зөвшөөрсүгэй.
 4.Энэ тушаал гарсантай холбогдуулан журам батлах тухай Монгол Улсын гаалийн ерөнхий газрын даргын 1997 оны 184 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
 5.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга Ж.Батбаярт даалгасугай.
 6.Энэ тушаалыг 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА                                                                                                                    Х.БААТАР

 

 

 

 


Монгол Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 2000 оны 544 тоот тушаалын
Нэгдүгээр хавсралт


ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН
БОЛОН ЗӨРЧИХӨӨР ЗАВДСАН ҮЙЛДЛИЙН
ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

 1.1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаарх мэдээллийг /цаашид ІмэдээлэлІ гэх/ байгууллага, иргэдээс төлбөртэй эсхүл төлбөргүйгээр хүлээн авах, бүртгэх, нууцыг хадгалахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр.Мэдээлэл хүлээн авах

 2.1.Мэдээллийг МУГЕГ-ын Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, татвар хариуцсан дэд дарга, Гаалийн хяналт шалгалтын хэлтсийн дарга, харьяа гаалийн газар, хороо, салбарын дарга, эрхлэгч, тэдгээрийн эзгүйд ажлыг нь орлон гүйцэтгэж байгаа хүн хүлээж авна.
 2.2.Гаалийн байгууллага мэдээллийг бичгээр, эсхүл амаар хүлээн авах бөгөөд тухай бүр мэдээлэл бүртгэх маягтыг 1 хувь бичиж, мэдээлэл өгсөн этгээдээр гарын үсэг зуруулна. Мэдээллийг утсаар хүлээн авсан тохиолдолд маягтыг нөхөж бичнэ.
 2.3.Мэдээллийн дагуу хийх гаалийн хяналт, шалгалтыг зохион байгуулах, илэрсэн зөрчлийг гаалийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг энэ журмын 2.1-д заасан албан тушаалтан зохион байгуулна.
 2.4.Шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хэрэг бүртгэгчид шилжүүлнэ.
 2.5.Мэдээллийн дагуу зохион байгуулсан ажил, үр дүнгийн талаар илтгэх хуудсыг МУГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн даргад тухай бүр ирүүлнэ.
 2.6.Мэдээлэл, мэдээллийн бүртгэл нь Імаш нууцІ-ын зэрэглэлтэй байх бөгөөд мэдээлэл бүрийг бүртгэсэн байна.
 2.7.Гаалийн байгууллага мэдээлэгчийн талаарх нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

Гурав. Төлбөр төлөх

 3.1.Гаалийн хяналт, шалгалтаар мэдээлэл үнэн зөв болох нь тогтоогдсон тохиолдолд мэдээлэгчид төлбөр төлнө.
 3.2.Төлбөрийн хэмжээг мэдээллийн дагуу илэрсэн зөрчилд холбогдон  хураагдсан барааг борлуулсан үнийн дүнгийн 10 хүртэл хувиар тогтооно.
 3.3.Мэдээлэгчийн оруулсан хувь нэмрийг харгалзан төлбөрийн хувийг МУГЕГ-н Мэргэжлийн зөвлөл тодорхойлно.
 3.4.Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс төлбөр олгох саналыг холбогдох материалын хамт МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
 3.5.МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн МУГЕГ-ын даргын тушаалаар төлбөрийг олгоно.
 3.6.Төлбөрийг мэдээлэгч өөрийн биеэр, эсхүл түүний итгэмжлэгдсэн этгээд хүлээн авна.

Дөрөв. Бусад зүйл

 4.1.Мэдээллийг шалгах явцад худал мэдээлэл өгсөн нь нотлогдвол төлбөр төлөхгүй.
 4.2.Мэдээллийн нууцыг задруулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 


Монгол Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 1993 оны  226 дугаар  тушаалын
хавсралт


ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

______________________            199___оны____сар___ өдөр
       /дахь гаалийн газар, байгууллага/

1.Зөрчил гарсан 199___оны ____сар___ өдөр
2.Зөрчил гаргасан этгээдийн овог нэр, аль улсын иргэн, паспорт
    /гэрчилгээ/-ын ¹, Хаяг________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
3.Эрхэлсэн ажил, албан тушаал, утас _____________________
__________________________________________________________________________________________________________
4.Зөрчлийн байдал: ____________________________________
_______________________________________________________________________________________________________________________________________________________________
5.Илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн заалт: ________________________________________________
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
6.Тайлбар: ___________________________________________
_______________________________________________________________________________________________________________________________________________________________
7.Гэрчийн овог, нэр, хаяг: _______________________________
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
8.Зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай  дараах бичиг баримт, эд зүйлийг хавсаргав /гаалийн деклараци, барааны гаалийн мэдүүлэг, зөрчил гаргагч болон гэрчийн тодорхойлолт, засварласан хуурамчаар үйлдсэн бичиг баримт гэх мэт/
1.___________________________________________________
2.___________________________________________________
3.___________________________________________________
4.___________________________________________________

9.Зөрчил гаргагчаас хурааж авсан бараа, тээврийн хэрэгсэл:

¹ Барааны нэр  Онцлог шинж, марк  Хэмжих нэгж  Тоо ширхэг  Нэгж үнэ  Ү
      

10.Шийдвэр:
   а/бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас ¹
  б/торгуулийн хуудас ¹
  в/шийтгэвэр ¹

11.Тэмдэглэл үйлдэхэд оролцогчдын гарын үсэг

 

а.ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДСЭН                                                                      б.ЗӨРЧИЛ ГАРГАГЧ:
Гаалийн улсын байцаагч

 

 

Монгол Улсын гаалийн ерөнхий газрын
даргын 2000 оны 544 дугаар тушаалын
Хоёрдугаар хавсралт


МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭЛ МАЯГТ

 ____он ___ сар ____ өдөр

Мэдээлэгчийн:
Овог, нэр _____________________________________________
Гэрийн болон ажлын хаяг _______________________________
________________________________утасны дугаар_________
Мэдээллийн утга ______________________________________
_______________________________________________________________________________________________________________________________________________________________
Мэдээлэл өгсөн _______________________________________
Мэдээлэл хүлээж авсан _________________________________
_____________________________________________________

 Мэдээллийн мөрөөр хийсэн гаалийн шалгалтын үр дүн /гүйцэтгэгч, илэрсэн зөрчил, шийдвэрлэсэн байдал, гарсан зардал, тооцоот хуудасны дугаар гэх мэт/ __________________
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Төлбөр төлөх эсэх санал _______________________________
_____________________________________________________
Төлбөр төлсөн байдал /тушаалын дугаар/ _________________
_____________________________________________________
Төлбөрт ________төгрөг  хүлээж авсан __________/гарын үсэг/
Тайлбар ______________________________________________
__________________________________________________________________________________________________________
/итгэмжлэлээр авсан тохиолдолд итгэмжлэхийн талаар тэмдэглэх/


Attachments:
544-rtushaal.doc
Copy right © 2010 TDB. All rights reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх