Гол нүүр  > Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Administration Department of Mongolian Parliament
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
 
1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн импортоор авсан болон экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан болон импортлож борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./

2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ..

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."борлуулалт" гэж барааны хувьд уг барааг бусдын өмчлөх эрхэд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээний хувьд уг ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг;
3.1.2. "бараа" гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг;
3.1.3. татварын "падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн болон бүгд үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг; /Энэ заалтад 1998-8-28-ны хуулиар үг нэмсэн./
3.1.4 "аж ахуйн үйл ажиллагаа" гэж аливаа этгээд ашиг олох зорилготой буюу зорилгогүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; /Энэ заалтад 1998-8-28-ны хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.5. "иргэн" гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад зорчигч, Монгол Улсын нутаг дэвсгэрт түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч цагаач, гадаадын иргэн, оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг;
Зорчигч, түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач, гадаадын иргэн, оршин суугч бус гадаадын иргэн, харъяалалгүй хүн гэснийг Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.
3.1.6."хуулийн этгээд" гэж компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа эрхлэх аж ахуй, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, шашны байгууллага болон тэдгээртэй адилтгах бусад бүх байгууллагыг;
3.1.7. "үйлчилгээ" гэж бараа буюу мөнгө биш аливаа үйл ажиллагааг; /Энэ заалтыг 1998-8-23-ны хуулиар нэмсэн./
3.1.8. "ашиглагдаж байгаа байр" гэж орон сууцны зориулалтаар 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө буюу хойно ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэгэнтээ ноогдуулсан барилгыг. /Энэ заалтыг 1998-8-23-ны хуулиар нэмсэн./
3.1.9. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, ажил, үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрсэн өдрийг;
3.1.10. "гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулсан болон Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээсэн барааг; Буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ үүнд нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийн 9, 10 заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/.

4 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах /Энэ гарчигт 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортлож байгаа болон экспортолж байгаа, түүнчлэн аливаа бараа үйлдвэрлэж борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
4.2. Энэ хуульд заасны дагуу аливаа этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлөө харьяалагдах татварын албанд өгнө./Энэ хэсгийг 1998-8-28-ны хуулиар өөрчлөн найруулсан. Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ны хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
4.3. энэ хуулийн 5.1.4 болон 9 дүгээр зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын З өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.4. Энэ хуулийн 4.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулийн 3.1.9-д заасан хэмжээний 80 хувьд хүрсэн нь сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан болон иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг шаардлагын хэмжээнд хөтөлж хэвшсэн тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг өөрөө хүсвэл татвар төлөгчөөр бүртгэж болно.
4.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа үйлдвэрлэж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татварт ээлж дараалалтай хамруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хассан./
4.6.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажил гүйцэтгэж буй иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж тооцохгүй.
4.7. Иргэн, хуулийн этгээдийг эрхлэн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааных нь хувьд энэ хуулийн 5, 9 дүгээр зүйлд заасны дагуу татвар ноогдуулах, татвараас чөлөөлөхөд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.
4.8.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээс хойшхи тухайн нэг жилийн хугацааны татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь аж ахуйн нэгж, байгууллагын хувьд санхүүгийн тайлангаар, иргэний хувьд орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрэхгүй нөхцөлд харьяалах татварын алба нь түүнийг татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураана. Татвар төлөгчийг бүртгэлээс хассан нь дахин бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
4.9.Үндэсний татварын ерөнхий газар улсын хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн болон бүртгэлээс хассан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэрийн жагсаалтыг сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэллээр нийтэд мэдээлж байна. /Энэ зүйлийн 7, 8, 9 дэх хэсгийн 2001 оны 6 дугаар сарын 29-ний хуулиар нэмсэн/.

5 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

5.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:
5.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа;
5.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хэрэглэх буюу ашиглах зориулалтаар экспортлосон бараа;
5.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
5.1.4. Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдах, хэрэглэх буюу ашиглах зорилготой импортлосон бүх төрлийн бараа.
5.2.Дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан" гэдэгт хамааруулна:
5.2.1. эрхэлж буй аж ахуйн болон тодорхой бизнес эрхлэх эрхийг борлуулах;
5.2.2. татвар төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээгээ зогсоож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах үед бизнесийн хөрөнгөөс өөрт үлдээсэн бараа, ажил, үйлчилгээ;
5.2.3. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу татварыг нь буцааж олгох аливаа бараа, ажил, үйлчилгээ;
5.2.4. бусад этгээдэд өрийн төлбөр болгон өгсөн бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ.
5.3. Дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн" гэдэгт хамааруулна:
5.3.1. цахилгаан, дулаан, хий, ус хангамж, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ;
5.3.2. бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.3.3. зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.3.4. байшин барилгад байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах. /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар өөрчлөн найруулсан./
5.3.5. бараа хадгалах зориулалтаар байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
5.3.6. патент,зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, программ хангамж, хөрөнгийн бусад мэдээллийг худалдах, шилжүүлэх, түрээслүүлэх;
5.3.7. хонжворт тоглоом тоглуулах.
5.4. Энэ зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахдаа дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
а/ худалдагч нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх;
б/ борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх. /Энэ хэсгийг 1998-8-28-ны хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах зарим хувь хэмжээ

6.1.Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ажил, үйлчилгээг импортлосон болон борлуулсан тухай бүрт ногдуулна.
6.2. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний татвар тооцох үнэлгээний 15 хувиар ногдуулна. /Энэ хэсгийг 1998-8-28-ны хуулиар өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны хуулиар өөрчилсөн./
6.3. Экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /"0"/-тэй тэнцүү байна. /Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Аж ахуйн нэгжийн борлуулсан, экспортлосон алт /999 сорьцод шилжүүлснээр/-нд борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Алтыг экспортолсон борлуулалтын орлогыг экспортод гаргахаар бүртгүүлсэн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр тооцно. /Энэ хэсгийг 2001оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./

7 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээ

7.1. Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Монгол Улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно.
7.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.3.Энэ хуулийн 5.2.1; 5.2.2; 5.2.3-д заасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлохдоо эдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэл болгоно.
7.4. Борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн татварын байгууллага тодорхойлно. /Энэ хэсгийг 1998-8-28-ны хуулиар өөрчлөн найруулсан./
7.5.Бараа, ажил, үйлчилгээг бүхэлд нь буюу хэсэгчлэн харилцан солилцсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг уг бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.6.Үйл ажиллагааны хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд хоорондоо үндэслэлгүйгээр үнэгүй буюу хэт хямд, эсхүл хэт өндөр үнэ тарифаар бараа, ажил, үйлчилгээ борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно.
7.7.Хонжворт тоглоомын үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчдын төлсөн нийт мөнгөний дүнгээс хожлын төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг хасч тодорхойлно.
7.8.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар тогтоосон бол түүнийг энэ хуулийн 10.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
7.9.Татвар ногдох бараа, ажил, үйлчилгээг үнэ төлбөргүй бусдад шилжүүлсэн, /үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад/ өөрийн хэрэгцээнд ашигласан нь уг бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

8 дугаар зүйл. Экспортод татварын тэг /"0"/ хувь хэмжээг хэрэглэх

8.1.Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу дараахь бараа, ажил, үйлчилгээний татварын хувь хэмжээ тэг /"0"/-тэй тэнцүү байна:
8.1.1.татвар төлөгчийн дор дурдсан нөхцөлийг хангасан бараа борлуулалт:
а/ худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс барааг экспортод гаргасан;
б/ уг барааг Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан нь гаалийн байгууллагаар нотлогдсон.
8.1.2.Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ:
а/ Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад;
б/ гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт;
в/ гадаад улсаас гадаад улсад .
8.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар үг нэмсэн./
8.1.4.Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй өөр улсын харъяат иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ / түүний дотор татвараас чөлөөлөгдсөн үйлчилгээг оролцуулан/ /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар үг нэмсэн./
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байсан хөдлөх буюу үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд хамаарахгүй.
8.1.5.Энэхүү хуулийн 8.1.4. дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ:
а/тухайн улсдаа төлөөлөгчийн газартай боловч Монгол Улсад төлөөлөгчийн газаргүй;
б/ тухайн улсад төлөөлөгчийн газаргүй боловч уг этгээд нь Монгол Улсаас өөр улсад байнга оршин суудаг;
в/ тухайн улс болон Монгол Улс хоёуланд нь төлөөлөгчийн газартай боловч уг үйлчилгээ нь тухайн улс дахь төлөөлөгчийн газарт бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан.
8.1.6.Олон улсын агаарын тээврийн хөлөгт үзүүлсэн үйлчилгээ.
8.2. Энэ зүйлийн 8.1 дэх хэсэг нь гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ хийж, экспортын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хамаарна.. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх

9.1.Энэ хуулийн хүрээнд дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:
9.1.1.Санхүүгийн үйлчилгээ:
а/ валют солих;
б/ мөнгө хүлээн авах,шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;
в/ даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;
г/ үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;
д/ урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ;
е/ нийгмийн даатгалын сангийн хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;
ж/ банкны хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамжийн үйлчилгээ;
з/ санхүүгийн лизинг.
9.1.2.орон сууцанд амьдран суух зориулалтаар байр түрээслүүлэх үйлчилгээ;
9.1.3.боловсролын үйлчилгээ;
9.1.4.эрүүл мэндийн үйлчилгээ; Энэ нь эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад хамаарахгүй. /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
9.1.5. /Энэ хэсгийн 5 дахь заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.6. шашны байгууллагын үйлчилгээ;
9.1.7. төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар өөрчлөн найруулсан./
9.1.8. оршуулгын үйлчилгээ;
9.1.9./Энэ хэсгийн 9 дэх заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.10.нийтийн үйлчилгээний авто тээврээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ;
9.1.11./Энэ хэсгийн 11 дэх заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.12. /Энэ хэсгийн 12 дахь заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.1.13. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага /туроператор/-ын гадаадын жуулчдад үзүүлэн үйлчилгээ; /Энэ заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.2.Энэ хуулийн хүрээнд дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:
9.2.1. зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;
9.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэрэгцээнд зориулан импортлосон бараа;
9.2.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын төлөөлөгчийн газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ны, 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
9.2.4.гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар нэмсэн./
9.2.5. /Энэ хэсгийн 5 дахь заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.2.6. /Энэ хэсгийн 6 дахь заалтыг Монгол Улсын 1998 оны 8 дугаар сарын 28-ны хуулиар болсонд тооцсон./
9.2.7.тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл;
9.2.8.батлан хамгаалах, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, хорих, шүүхийн шийдвэр биелүүлэх хэрэгцээнд зориулан импортоор авч буй зэвсэг, техник хэрэгсэл;
9.2.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, ой, ан агнуурын анхдагч түүхий эд; Энэ заалт тухайн төрлийн анхдагч түүхий эд үйлдвэрлэгчид хамаарна. /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
9.2.10.тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална; /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.11. орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулах; Энэ заалт худалдан борлуулах зориулалтаар шинээр барьж байгуулсан орон сууцны зориулалттай байр буюу түүний хэсэгт хамаарахгүй. /Энэ заалтыг 1998-8-28-ны хуулиар нэмж, 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.2.12.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан импортолсон техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл; /2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.2.13. гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/; /2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
9.2.14.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн; /2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.15. борлуулсан алт. /2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
9.2.16. хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол.Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.
9.3.Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн татвар ногдох борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.Энэ заалт импортлогчдод хамаарахгүй. /Энэ хэсгийг 1999-5-12-ны хуулиар өөрчилсөн./
9.5.Энэ зүйлийн 9.2.3-т заасан татварын чөлөөлөлтийг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт эдлүүлэхдээ төлсөн татварыг нь буцаан олгох зарчмыг баримтална. /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн. /

10 дугаар зүйл. Татвар ногдуулах хугацаа

10.1. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцох бөгөөд харин уг татварыг ногдуулах тухайн борлуулалтын хувьд дор дурьдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр татвар ногдуулах хугацааг тогтооно: /Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.1.1. борлуулагчийн падаан үйлдсэн өдөр;
10.1.2.борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ, хөлсийг авсан өдөр;
10.1.3. бараа болон ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.
10.2. Цахилгаан, усан хангамж, халаалт зэрэг тогтмол үйлчилгээнд падаан бичсэн буюу төлбөр авсан

Copyright © 2014 MP.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion