Ажилд авах: Тэднийг хэрхэн сонгож авахаа мэдэх үү?
Таны жижиг бизнес өргөжсөөр, таны зарж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ их байна, та ажилтан ажилд нэмж авч байна. Үүнд аюул байна уу? Зөв хүмүүсийг олж авахгүй бол аюултай.
Амжилттай өсөж хөгжиж буй бизнес болон үүсгэн байгуулагчийнхаа л хүрээнд эргэлдээд байдаг бизнесийн ялгаа нь ажилтнууддаа байдаг. Мэдээж өөрийн тань ажил хэрэгч байдал бизнесийн тань амжилтыг тодорхойлно, гэвч ганц хүний хийж чадах зүйл бол хязгаартай. Компаний удирдагчийн хувьд сайн ажилтнуудыг олох, тэдгээрийг хэрхэн урамшуулж ажиллуулахыг ойлгон авч тэдгээр ажилтнууд өөрсдөө болон таны бизнес цэцэглэхэд таарч тохирсон ажлыг нь хийлгүүлэх нь таны үүрэг юм.
Ажилтан ажилд авна гэдэг нь цаг хугацаа тэвчээр шаардсан ажил юм. Та ажилд тохирох хүн хайж ярилцлага хийхээсээ залхуурч эхний ирсэн хүмүүсээс ерөнхийдөө таарах хүнийг нь л ажилд аваад өөрийнхөө ажилдаа түргэн орох хүсэлдээ хөтлөгдөж болохгуй. Та бизнесийн самбаа шаардсан орчинд дасаж цаашдаа амжилттай ажиллах хүмүүсийг олж авах шаардлагатай.
Дотроос нь сонголт хийх хүмүүсийн жагсаалт бүрдүүлэх хэрэгтэйЯмар ажилтан танд хэрэгтэйг тодорхойлсныхоо дараа та дотроос нь сонголт хийх хүмүүсийн жагсаалт бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд сонгодог болон өвөрмөц аргууд хэрэглэж болно.
-
Хүмүүсийг байнга хай
Та яг одоо хүн ажилд авахгүй ч зургаан сарын дараа, нэг жилийн дараа ямар ажилтан хэрэгтэй болохоо төлөвлөж таарах хүнийг байнга хайж байх шаардлагатай.
-
Эрэлд гар
Танд юу хэрэгтэй гэдгээ дотроо шийдсэн бол найз нөхөд, одооны болон өмнөх хамт ажиллагсад гэх шугамаар хайж эхэл. Борлуулалтын ажилтан хайж байгаа бол өөрийн үйлчлүүлэгчдээсээ тэдэнд хамгийн сайн үйлчилдэг ямар ажилтан хаана байгааг асуу.
-
Ердийн бус газруудаар хай
Нэгэн жижиг бизнес эрхлэгч өглөөний цай уудаг газрынхаа нэгэн үйлчлэгчийг өөрийнхөө туслахаар ажилд авсан байна. Яагаад? Түүнд ажил санал болгохоосооо өмнө тэрнийг хүмүүстэй сайхан харьцдаг, тун ажилласаг гэдгийг нь олж харсан байна. Захиргааны эсвэл туслах чанарын ажилд хүн олж авах боломжтой газар бол их дээд сургуулийн ажилд элсүүлэх албад юм. Тэндээс та байнга ажиллуулах эсвэл цалингүй дадлага хийлгэх хүн олж авч болно.
-
Мөнгө зар
хэрвээ та чухал албан тушаалд хүн хайгаад өөрийхөө шугамаар хэнийг ч олж авч чадахгүй байгаа бол хүний нөөцийн мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. "Сайн юм олж авахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй гэдгээ ажил хэрэгч хүмүүс ойлгох хэрэгтэй" гэж Нью Йорк хотын бизнес зөвлөлгөө, сургалтын Бизнес Стратегийн Семинар компаний үүсгэн байгуулагч ба ерөнхийлөгч Кати Элстэр хэлжээ. "Үйлчилгээний хөлсөө тохирч эсвэл тодорхой хугацаанд цувуулан төлж болно.
Сонголтын үе
Хаанаас сонголтоо хийх вэ гэсэн хүрээгээ тодорхойлсны дараа сонголтоо хийж эхэлнэ. Энэ үед та тухайн хүн зүгээр сайн хүн эсвэл шаардаж буй цалин хөлс нь таны боломжинд тохирч байна гэдгээс гадна түүнд танд хэрэгтэй чанар байна уу, мөн ажил хэрэгч уур амьсгалд ажиллах чадвар байна уу гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн зах дээр том том компаниудад ажиллаж байсан чадварлаг хүмүүс олноороо байгаа боловч тэдгээр нь тэр болгон жижиг компанид ажиллаж чадахгүй.
Тэр хүн жижиг компанид ажиллаж чадах уу гэдгийг заримдаа сонин асуулт тавьж тодорхойлж болно. Тийм асуултанд бэлэн хариулт байдаггүй болохоор тухайн хүний тухай хариултаар нь шийдвэр гаргах, эрсдэл хүлээх чадваруудынх нь талаар дүгнэлт хийх боломжтой. Эдгээр нь жижиг компанид оршин тогтноход шаардагдах чадварууд юм.
Дараах асуултуудыг тавьж тухайн хүн бизнесийн самбаа шаардсан орчинд ажиллаж чадах эсэхийг тодорхойлж болно гэж Биснес Стратегийн Семинар компаний Кати Элстер зөвлөж байна.
-
Өмнөх ажилдаа та ямар эрсдэл гаргаж ямар үр дүнд хүрсэн
бэ?
Энэ асуулт олон зүйлсийг торхойлж өгнө. Нэгдүгээрт тэр хүний эрсдэлийг юу гэж ойлгож байгааг харуулна. Зарим нь нийтлэг үзэл болдлын эсрэг дугарах нь эрсдэл гэж үздэг бол нөгөө нь компаний удаан хугацаанд тогтсон сурталчигааны хэлбэрээс татгалзах нь эрсдэл гэж үзнэ. Мөн тухайн хүн хэр тууштай зүтгэтэг, тодорхойгүй байдал, өөрчлөлтийг хэрхэн удирдаж чаддагийг харуулна.
-
Шийдвэр гаргах ямар аргачлал хэрэглэдэг вэ?
Энэ нь тэр хүнд шийдвэр гаргахад хүндрэлтэй байдаг уу гэдгийг харуулна. Хэвшмэл загварын дагуу эсвэл бусдын саналд дулдуйдалгүйгээр шийдвэр гаргаж чаддаггүй хүн бие даасан шийдвэр ихэвчлэн шаардагддаг жижиг компанид тэр болгон ажиллаж чадахгүй. Хэн нэгний шийдвэр гаргаж байгаа байдлыг ажиглахын тулд нөхцөл байдлыг жишээ болгосон асуултууд тавь.
-
Ажилтнууд даргаа шүүмжилж болох уу? Яаж шүүмжлэх вэ?
Энэ нь за гэдэг хүмүүсийг ухаалаг асуулт тавьдаг хүмүүсээс ялгаж чадна. Гэхдээ бас зөвхөн маргахын тулд санал нийлдэггүй хүмүүсийг ялгах хэрэгтэй. Үүний тулд өмнө нь даргатайгаа санал зөрөлдөж байсан уу, ямар нөхцөл байлдалд санал зөрж байсныг асуу. Мөн дээд тушаалтныхаа өөдөөс дугарч тэр нь ямар үр дүнд хүргэсэн бэ гэдгийг асууж болно.

RSS Feeds