Гол нүүр  >  Онцгой байдлын журмын загвар  > МУХЦУГазар, МУГЕГазар хамтарсан журам
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

МУХЦУГазар, МУГЕГазар хамтарсан журам

Mongolian Customs General Administration

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЦЭРГИЙГ
УДИРДАХ ГАЗАР, ГААЛИЙН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН
ТУШААЛ

2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр              Дугаар 599/583             Улаанбаатар хот

Журам батлах тухай

 Монгол Улсын хилийн тухай болон  Гаалийн тухай хуулийн хэрэгжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, хилээр хууль бусаар бараа, эд зүйл нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТУШААХ нь:
 1.Хил хамгаалах болон гаалийн байгууллагын ІХамтран ажиллах журамІ-ыг Нэгдүгээр, ІУрамшуулал олгох журамІ-ыг Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 2.Хилийн цэргийн ажилтнуудаас илрүүлсэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулсан орлогын үнийн дүнгийн тодорхой хувийг зохих журмын дагуу Хилийн цэргийн удирдах газарт шилжүүлж байхыг Улсын гаалийн ерөнхий газрын Санхүүгийн хэлтэс /З.Рина/-т зөвшөөрсүгэй.
 3.Дээрх журмуудыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бүх шатанд эрчимжүүлэхийг төв, орон нутгийн хил хамгаалах болон гаалийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.
 4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хилийн цэргийг удирдах газрын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга хошууч генерал П.Даш, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяр нарт даалгасугай.
 5.Энэ тушаал гарсантай холбогдуулж Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ІЖурам батлах тухайІ 507/237 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ       П.СҮНДЭВ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА                                                              Х.БААТАР

 

 

 

 

Монгол   Улсын  ХЦУГ-ын   дарга,  ГЕГ-ын
дарга   нарын  2001   оны  599/583  дугаар
 хамтарсан  тушаалын Нэгдүгээр хавсралт


ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

 1.Монгол Улсын хилийн тухай болон Гаалийн  тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааг энэ журмаар зохицуулна.
 2.Хамтын ажиллагааг зохион байгуулахдаа Монгол Улсын хилийн болон гаалийн үйл ажиллагааг зохицуулсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрхийн актууд, энэ журмыг удирдлага болгоно.

Хоёр. Хилийн цэргийг удирдах газар,
               Гаалийн ерөнхий газрын хооронд

 1.Хилийн боомтын холбогдолтой асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хил, гаалийн хяналт шалгалт явуулах ерөнхий ажиллагааг зохицуулж өгөх.
 2.Хилийн боомтыг ажиллуулах, түүний дэд бүтцийг бүрдүүлэх, төхөөрөмжлөн тохижуулах асуудлаар нэгдсэн бодлого, чиглэл баримталж шийдвэрлэх.
 3.Холбогдох асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хөрөнгө төсөв хэмнэх үүднээс хилийн боомт газруудад шалгалт үзлэгийг хамтран явуулах.
 4.Улсын хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдэлтэй холбогдсон мэдээллийг шаардлагатай гэж үзвэл хоёр талаас бүлэг томилон шалгаж байх.
 5.Анхаарал татаж буй чиглэлд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хамтарсан арга хэмжээ /операци/ төлөвлөн хэрэгжүүлэх.
 6.Шаардлагатай асуудлыг хамтарсан хурал, зөвлөлгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх.
 7.Хоёр байгууллагын ажилтнуудаас хилийн болон гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн баримт илэрсэн, энэ тухай мэдээлэл авагдсан тохиолдолд шуурхай харилцан мэдэгдэх.
 8.Гаалийн байцаагчгүй боомтод хил хамгаалах байгууллагын ажилтнуудыг гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулах.

Гурав. Хилийн хороо, орон нутгийн гаалийн
газрын хооронд

 1.Хилийн боомтыг ажиллуулах, хяналт шалгалтын горимыг сахиулах, боомтын барилга, байгууламж, өрөө тасалгааг оновчтой хувилбараар ашиглах талаар хамтран ажиллах.
 2.Шаардлагатай цэг, газар, хугацаанд хүч хэрэгслийг төвлөрүүлж хамтарсан ажиллагаа явуулах.
 3.Хилийн хяналт шалгалт, боомтын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болох цагийн байдлын үед ажиллах журмыг урьдчилан тохиролцож тогтоох.
 4.Хилийн эрэл явуулах, хил гаалийн хууль тогтоомж ноцтойгоор зөрчсөн этгээдийг саатуулах үед харилцан ажиллах.
 5.Боомт газар ажиллаж, амьдрах явцад үүдэн гарч болох бүхий л асуудлаар бололцоотой дэмжлэг тусламжийг харилцан үзүүлэх.

Дөрөв. Солилцох мэдээ, мэдээллийн талаар

 1.Мэдээ, мэдээллийг:

а/талуудын ашиг сонирхлыг хөндсөн бүхий л асуудлаар Хилийн цэргийг удирдах газар, Гаалийн ерөнхий газрын  дарга нарын хооронд;
 б/хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа, хилийн боомтуудыг ажиллуулах талаар холбогдох хэлтсийн хооронд;
 в/хилийн боомтод цаг алдалгүй шуурхай шийдвэрлэвэл зохих асуудлаар хилийн хороо, орон нутгийн гаалийн байгууллагын удирдлагын хооронд тус тус солилцоно.

 

ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ                                                       ГААЛИЙН ЕРӨНХИЙ

ГАЗАР                                                                                                  ГАЗАР

 

 

Монгол Улсын ХЦУГ-ын дарга, ГЕГ-ын
дарга  нарын  2001   оны  599/583  дугаар
 хамтарсан  тушаалын Хоёрдугаар хавсралт


УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

 1.Улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн  хилийн ангиудад зохих хууль тогтоомжийн дагуу урамшуулал олгох ажлыг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Хоёр. Илрүүлсэн барааг хүлээлцэх

 1.Барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилийн боомт газарт илрүүлсэн бол тухай бүр, боомт бус хилийн хэсгээр илрүүлсэн бол 24 цагийн дотор гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
 2.Хилийн боомт, боомт бус газраар улсын хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан барааг хүлээлцэх асуудлыг тухайн барааны хэмжээ, онцлог, бусад хүчин зүйлүүдийг харгалзан шийдвэрлэнэ.
 3.Хил хамгаалах болон гаалийн байгууллага нь илрүүлсэн барааг энэ журмын хавсралтаар батлагдсан нотломж /Маягт ¹1/-оор хүлээлцэнэ.
 4.Нотломжийг үндэслэн барааг хураах тохиолдолд гаалийн улсын байцаагч ІБараа, тээврийн хэрэгслийг хураах хуудасІ бичиж улсын орлогын бараа хариуцсан албан тушаалтанд хүлээлгэн өгнө.
 5.Нотломжийн хувийг орон нутгийн гаалийн байгууллага нь ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс, хилийн анги нь ХЦУГ-ын Штабт тухай бүр ирүүлнэ.

Гурав. Урамшуулал олгох

 1.ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс нь гаалийн газар, байгууллага, ХЦУГ-ын Штабаас ирүүлсэн материалыг үндэслэн урамшуулах тухай саналаа улиралд 1 удаа ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
 2.Урамшууллын мөнгийг ГЕГ-аас ХЦУГ-т дансаар шилжүүлнэ.

Дөрөв. Бусад асуудал

 1.Хил хамгаалах байгууллагын ажилтан улсын хилийн боомт газраар барааг хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж байгаа тухай бодитой мэдээлэл ирүүлж, түүний дагуу уг барааг хураасан бол зөрчлийг илрүүлсэн үйлдэлтэй адилтган үзэж энэ журмаар урамшуулал олгоно.

ХИЛИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ                                                             ГААЛИЙН ЕРӨНХИЙ

ГАЗАР                                                                                                         ГАЗАР

Маягт ¹ 1.

ЭД ЗҮЙЛС ХҮЛЭЭЛЦСЭН НОТЛОМЖ

___ он___сар___ өдөр     

___________________
Хүлээлгэн өгсөн байгууллага
___________________________
Хүлээн авсан байгууллага
___________________________

¹ Эд зүйлсийн нэр  Хэмжих нэгж  Тоо хэмжээ  ү
    
    
    
 Бүгд    

НОТЛОМЖООР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН:
/албан тушаалтны овог нэр, гарын үсэг/
_____________________________________
НОТЛОМЖООР ХҮЛЭЭН АВСАН:
/албан тушаалтны овог нэр, гарын үсэг/
_____________________________________

 


Attachments:
599583-rtushaal.doc
Copy right © 2010 TDB. All rights reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх