Гол нүүр  > Гаалийн татварын хэмжээг өөрчлөх тухай хууль
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Гаалийн татварын хэмжээг өөрчлөх тухай хууль

Mongolian Customs General Administration

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ

2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр        Дугаар 269         Улаанбаатар хот

Гаалийн татварын хувь
хэмжээг өөрчлөх тухай

 Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, ІЗасгийн газарт эрх олгох тухайІ 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2002 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хаврын тариалалтад зориулж импортлох үрийн буудай болон хүнсний буудайн гаалийн татварын хувь, хэмжээг тус тус І0І байхаар өөрчилсүгай.

МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙ САЙД                                                     Н.ЭНХБАЯР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД                                            Д.НАСАНЖАРГАЛ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ

2001 оны 12 дугаар сарын 26-ны   өдөр       Дугаар 284             Улаанбаатар хот

 Гаалийн татварын хувь
хэмжээг өөрчлөх тухай

 Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 4, Улсын Их Хурлын 2000 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 Хилийн Цагааннуур, Даян, Асгатын гол, Бургастай, Арцсуурь, Тэс, Бороо, Байтаг, Ярант, Ханх боомтоор 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд орж ирэх буудайн гурилын импортын гаалийн татварын хувь хэмжээг І0І байхаар өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                                    Н.ЭНХБАЯР

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД                                                         Ч.УЛААН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ

2001 оны 10 дугаар сарын   26-ны өдөр           Дугаар 245               Улаанбаатар хот

Журам батлах тухай

 Гаалийн тарифын тухай хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 1."Гаалийн татвар ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцаан олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
 2.Энэ журмыг 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                               Н.ЭНХБАЯР

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД                                                    Ч.УЛААН

 

 

 


Засгийн газрын 2001 оны 245
дугаар тогтоолын хавсралт

ГААЛИЙН ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХ,
ХОРОГДУУЛЖ ТООЦОХ, БУЦААН ОЛГОХ
ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

 1.Гаалийн тарифын тухай хуулийн 24-27 дугаар зүйлийг үндэслэн гаалийн татвар (цаашид ІтатварІ гэх)-ыг ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцаан олгох үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг баримтална.

Хоёр. Татвар ногдуулахгүй байх

 2.Гаалийн тарифын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу дор дурдсан барааг гаалийн удирдах төв байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар татвар ногдуулахгүйгээр оруулж болно:

  а/олон улсын чанартай үзэсгэлэн яармаг, хурал, зөвлөлгөөн, соёл, боловсрол, шинжлэх ухааны сургалт, судалгаа шинжилгээ, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, төрийн айлчлал болон тэдгээртэй адил бусад арга хэмжээний бараа, тээврийн хэрэгсэл;
  б/байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгах зорилгоор оруулж буй техник, тонг төхөөрөмж, шаардлагатай бусад эд зүйл.

3.Энэ журмын дагуу татвар ногдуулалгүйгээр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааны хугацааг сунгах зайлшгүй шаардлага гарвал гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авна.
 4.Мэдүүлэгч бараа, техник, тоног төхөөрөмжийг буцааж гаргахдаа гаалийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
 5.Энэ журмын дагуу татвар ногдуулалгүйгээр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан бараанд тэдгээрийг буцаан гаргах хүртэл хугацаанд анх гаалийн бүрдүүлэлт хийж оруулсан гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн хаалтын мэдээг гаалийн удирдах төв байгууллагад өгнө.
 6.Энэ журмын дагуу оруулсан бараанд өөрчлөлт оруулсан, өөр зориулалтаар ашигласан, тогтоосон хугацаанд нь буцаан гаргаагүй бол гаалийн татварыг нөхөн төлүүлэх бөгөөд Гаалийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу торгууль ногдуулна.
 7.Гаалийн тарифын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу барааг татвар ногдуулахгүйгээр гаалийн нутаг дэвсгэрт буцааж оруулахаар бол гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.


Гурав. Татвар хорогдуулж тооцох

 8.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд тоо хэмжээ нь дутсан, гэмтэж чанараа алдан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь эрх бүхий байгууллагаас тогтоосон магадлан шалгалтын акт баримтаар нотлогдсон тохиолдолд тийнхүү дутсан, чанараа алдсан, ашиглах боломжгүй болсон хэсэгт ногдох татварыг хорогдуулан тооцож болно.
 Гэхдээ гэрээний нөхцөл зөрчигдсөн (жишээлбэл зориулалтын бус баглаа боодолд савласан гэх мэт)-өөс үүсэн гарсан хохирлын хэсэгт ногдох татварыг хорогдуулж тооцохгүй.
 9.Чанараа алдаж ашиглах боломжгүй болсон (татварыг хорогдуулж тооцсон) бараа эрүүл ахуй, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь холбогдох мэргэжлийн албадын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу устгана.
 10.Хэрэв эвдэрч гэмтсэн, чанарын гологдол гарсан барааг мэдүүлэгч өөр зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан бол тухайн зориулалтыг нь харгалзан гаалийн байгууллага дахин үнэлж уг үнээс гаалийн татварыг ногдуулж барагдуулсны дараа олгоно.

Дөрөв. Татвар буцаан олгох

 11.Бараа гаалийн хяналтад байх хугацаандаа гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, тоо хэмжээ, жин багассан нь холбогдох бичиг баримтаар нотлогдсон тохиолдолд түүнд ногдох урьдчилан төлсөн татварыг буцаан олгоно.
 12.Татварыг нь урьдчилан төлсөн барааг гаалийн байгууллага гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөхөөс өмнө тухайн бараа татвар ногдуулахгүй горимд шилжсэн, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан тохиолдолд гаалийн татварыг буцааж олгож болно.
 13.Энэ журмын 12-т заасны дагуу татвар буцааж олгох тохиолдолд татвар ногдуулахгүй байх горим, татвараас чөлөөлж, хөнгөлөх тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт тусгагдсан барааны код ІБарааг тодорхойлох, кодлох уялдуулсан системІ-ийн кодтой тохирч байгаа эсэхийг гаалийн байгууллага шалган үзэж шийдвэрлэнэ.
 14.Гаалийн татварыг ногдуулж барагдуулсны үндсэн дээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааг хугацаанд нь буцаан нэвтрүүлсэн тохиолдолд тухайн барааг оруулж ирэхэд болон гаргахад бүрдүүлсэн гаалийн мэдүүлэг, татвар тушаасан төлбөрийн баримт, мэдүүлэгчээс гаалийн байгууллага бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэлийг үндэслэн буцаан шилжүүлнэ.
 15.Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах, засвар үйлчилгээ хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар түр хугацаагаар оруулж ирсэн гадаадын барааг буцаан гаргаж татвараа буцаан авах тохиолдолд мэдүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан гадаадын материалын орцын норм, хэвийн хорогдлын хэмжээг тодорхойлон гаргаж гаалийн байгууллагад өгнө (Энэ журам гарахаас өмнө гадаадын захиалагчийн зардлаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан аж ахуйн нэгжүүдэд энэ заалт хамаарахгүй).
 16.Гаалийн байгууллага энэ журмын 15-д дурдсан орцын норм, хэвийн хорогдлын хэмжээг нягтлан шалгаж, экспортод гаргаж буй бараа, бүтээгдэхүүнд зарцуулагдсан материалын орцын хэмжээнд ногдох гаалийн татварыг буцаан олгоно.
 17.Урьдчилан төлсөн болон түр хугацаагаар оруулж ирсэн барааны гаалийн татварыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан олголтыг уг данснаас хийнэ.
 18.Гаалийн хилээр түр хугацаагаар оруулж ирсэн бараа нь орж ирсэн гаалийн байгууллагаар буцаан гарах бол тухайн гаалийн газар, хороо татварыг нь буцааж олгоно. Барааг орж ирснээсээ өөр гаалийн байгууллагаар буцаан гаргах тохиолдолд төлсөн татварыг Улсын гаалийн ерөнхий газрын дансанд төвлөрүүлж уг данснаас буцааж олгоно.
 19.Гаалийн байгууллага нь улирал, жилийн эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй татварын ногдуулалт, барагдуулалтын тооцоо нийлж баталгаажуулна.
 20.Урьдчилан төлсөн, эсхүл тооцоо нийлж тодорхойлогдсон татварын илүү төлөлтийг буцаан олгох үндэслэлтэй бол тухайн аж ахуйн нэгж, иргэнээс тавьсан хүсэлтийн дагуу импортлох барааны гаалийн татварт суутган тооцож болно.
 21.Гаалийн татварыг буцаан авахтай холбогдсон тооцоог хуурамчаар үйлдэх, будлиантуулах замаар улсад хохирол учруулсан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


Attachments:
Togtool8.doc
Copy right © 2014 TDB. All rights reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion