МУЗГазрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ
1994 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Дугаар 76 Улаанбаатар хот
Архидан согтуурахтай тэмцэх талаар
авах зарим арга хэмжээний тухай
Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийг
хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Архидан согтууралт үүсэн гарч байгаа нийгэм, эдийн засаг, ёс суртахууны учир шалтгааныг үндэслэлтэй судалж, түүнийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг холбогдох яам, тусгай газар болон шинжилгээ судалгааны байгууллагуудыг оролцуулан 1994 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.
2.ІСогтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих журамІ-ыг 1 дүгээр хавсралтын, ІСогтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хяналт тавих журамІ-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
3.Эрүүлжүүлэх байрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, унаагаар хангах асуудлыг 1994 оны эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Нийслэлийн засаг дарга Ц.Баасанжав, Цагдаагийн ерөнхий газар /Б.Пүрэв/-т үүрэг болгосугай.
4.Аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а/эрүүлжүүлэх байрыг тохижуулах, зохих унаагаар үйлчлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсүгэй;
б/нэгдсэн эмнэлэгт наркологи йн тусламж үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.
5.Архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх мэргэжлийн боловсон
хүчин, эм, хэрэгслээр хангах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яам
/П.Нямдаваа/-д даалгасугай.
6.Импортлохыг хориглох согтууруулах ундааны жагсаалт, согтууруулах
ундааны стандартын шалгуур үзүүлэлтийг стандарчилал, эрүүл ахуйн
мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ оны 2
дугаар улиралд багтаан баталж гаргахын хамт шаардлагатай тодотгол,
өөрчлөлтийг тухай бүр хийж байхыг Худалдаа, үйлдвэрийн яам
/Ц.Цогт/-д үүрэг болгосугай.
7.Архидан согтуурахын хор хөнөөлийг сурталчилсан сурталчилгааг
тогтмол нэвтрүүлж байхыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
/Б.Өвгөнхүү/-т даалгасугай.
8.Төрийн хүндэтгэлийн зоог барих болон ёслол хүндэтгэлийн бусад
арга хэмжээг зохион байгуулахад согтууруулах ундаа хэрэглэх журмыг
3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан:
а/ІТогтоолын заалтад өөрчлөлт оруулах тухайІ Засгийн газрын 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоол, ІЖурам, жагсаалт батлах тухайІ Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын ІАрхи, бусад төрлийн согтууруулах ундаа бэлтгэхІ гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
б/ІЗарим нэрийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухайІ Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад дараах нэмэлт оруулсугай.
Бараа бүтээгдэхүүний нэр Хилээр нэвтрэх
ялгаа Тодорхойлолт олгох байгууллага
Спирт Оруулах Хүнс, хөдөө аж ахуйн
яам
Спиртээс бусад бүх төрлийн согтууруу-лах
ундаа Оруулах Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын
Хур-лын гүйцэтгэх захиргааны дарга
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД П.ЖАСРАЙ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Н.ЛУВСАНЖАВ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Ц.ӨӨЛД
ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ЦОГТ
Засгийн газрын 1994 оны 76 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДАА ИМПОРТЛОХ,
ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1."Архидан согтуурахтай тэмцэх тухай" Монгол
Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор согтууруулах ундааг импортлох,
худалдах, түүгээр үйлчлэх, хяналт тавихад энэхүү журмыг
баримтална.
1.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө
оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын үйлдвэрийн
газар, байгууллагад энэ журам нэгэн адил хамаарна.
Хоёр.Согтууруулах ундааг импортлох
2.1.Аж ахуйн нэгжид согтууруулах ундаа импортлох
зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын
захирагчийн тодорхойлолтыг үндэслэн Худалдаа, үйлдвэрийн яам
олгоно.
2.2.Согтууруулах ундааг импортлох зөвшөөрөл авахаас өмнө уг
согтууруулах ундааны дээжийг стандартчилал, эрүүл ахуйн
мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шилжлүүлж дүгнэлт
гаргуулсан байна.
Олон улсын стандартын шаардлага хангасан тухай үйлдвэрлэгчийн
чанарын баталгаатай согтууруулах ундааг импортлоход урьдчилан
шинжлүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй.
2.3.Согтууруулах ундааг импортоор худалдан авах гэрээ
нь олон улсын худалдааны нийтлэг журам болон тус улсын гадаад
худалдаанд мөрдөж буй шаардлагыг бүрэн хангасан байна.
2.4.Аж ахуйн нэгжүүд согтууруулах ундааг импортлох зөвшөөрөл
авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
а/согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгосон тухай Засаг даргын захирамжийн хуулбар;
б/импортлох согтууруулах ундааны талаарх Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв, Улсын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын дүгнэлт;
в/гадаадын фирм, компанитай байгуулсан гэрээ /эх хувь/;
г/уг аж ахуйн нэгжийн тухай татварын албаны тодорхойлолт;
д/аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
2.5.Дээрх баримт бичгийг хянан үзэж Худалдаа, үйлдвэрийн
яамны зах зээлийн зохицуулалтын газраас аж ахуйн нэгжүүдэд
зөвшөөрлийн хуудас олгоно. Зөвшөөрлийн хуудсыг хувьлах ба
ямар нэгэн засвар оруулахыг хориглоно.
2.6.Зөвшөөрлийн хуудсанд заагдсанаас өөр нэр төрлийн болон
шинжилгээгүй, илүү хэмжээний согтууруулах ундааг импортоор оруулж
ирэхийг хориглоно. Хүнсний спиртийг согтууруулах ундаа үйлдвэрлэх
зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж зөвхөн үйлдвэрлэлийн түүхий эд болгон
ашиглах бөгөөд спирт импортлоход Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас
тодорхойлолт гаргуулсан байна.
Гурав. Согтууруулах ундаа хүлээн авах,
худалдах, түүгээр үйлчлэх
3.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
байгууллагууд нь тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, улсын
зэрэглэлтэй хотын захирагчийн албан ёсны зөвшөөрлөөр үйл ажиллагаа
явуулна.
3.2.Албан ёсны зөвшөөрөлгүйгээр, эсвэл зөвшөөрөлд зааснаас
өөр газарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг
хориглоно.
3.3.Согтууруулах ундааг хүлээн авахдаа үйлдвэрлэх, импортлох
зөвшөөрөл, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, шошго,
үйлдвэрлэсэн он, сар, өдөр, стандартчилалын хийгээд хүнсний эрүүл
ахуйн хяналтын байгууллагын дүгнэлт зэргийг магадлахаас гадна
гаалийн болон худалдааны татвар төлсөн эсэхийг шалган үзнэ.
3.4.ІАрхидан согтуурахтай тэмцэх тухайІ Монгол Улсын хууль,
согтууруулах ундаа үйлдвэрлэх журам болон энэхүү журмыг зөрчиж
үйлдвэрлэсэн буюу импортлосон, татвар төлөөгүй, хяналтын шинжилгээ
хийлгээгүй, бүтээгдэхүүний чанарын гол үзүүлэлт болох физик, химийн
бүрэлдэхүүн лабораторийн шинжилгээнд тусгагдаагүй бол уг
согтууруулах ундааг хүлээн авах, худалдаа, үйлчилгээнд гаргахыг
хориглоно.
3.5.Согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18
нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 18 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд
согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
3.6.Жижиглэн худалдаалах цэгүүдэд хүнсний спирт худалдах, бүх
төрлийн архи, дарс, пиво /шар айраг/-ыг дахин савлах буюу
хундагалаж, аягалаж борлуулахыг хориглоно.
3.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
байгууллагууд нь оршин байгаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн
байгууллагад бүртгүүлсэн байна.
Дөрөв.Согтууруулах ундааны импорт,
худалдаалалт,
үйлчилгээнд тавих хяналт
4.1.Согтууруулах ундааны импорт, худалдаалалтад тавих хяналтыг
Худалдаа, үйлдвэрийн яам, хууль тогтоомжид заагдсан мэргэжлийн
хяналтын бусад байгууллагууд, улсын байцаагчид гүйцэтгэнэ.
4.2.Худалдаа, үйлдвэрийн хянан байцаах газар нь согтууруулах
ундааг импортлох, худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд дараах
чиглэлээр хяналт тавина.
а/согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд олгосон зөвшөөрлийн үйлчлэх хугацаа хүчинтэй байгаа эсэх;
б/согтууруулах ундааны шошгод барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, хатуулаг, нэр төрөл, үйлдвэрлэсэн он, сар, өдрийг бүрэн тэмдэглэсэн эсэх;
в/согтууруулах ундаа нь стандарт, эрүүл ахуйн шинжилгээтэй эсэх;
г/аж ахуйн нэгжид олгосон согтууруулах ундаа импортлох зөвшөөрөл, татвар төлөлт;
д/согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газруудын ажилчдын насны хязгаарлалт.
4.3.Хуулийн заалтууд болон энэхүү журмыг зөрчсөн аж ахуйн нэгж,
байгууллага гэм буруутай этгээдэд худалдаа, үйлдвэрийн улсын хянан
байцаагч, хууль тогтоомжид заагдсан бусад эрх бүхий албан тушаалтан
зохих хариуцлага оногдуулна.
4.4.Хяналт, шалгалтын үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр нийтэд мэдээлж байна.
· Засгийн газрын 1994.12.14-ний 204 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав.
| Attachments: | |
| 76-rtogtool.doc | |

RSS Feeds