Гол нүүр  > Ажилд орох өргөдлийн маягтын загвар
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Бусад гүйлгээ

Ажилд орох өргөдлийн маягтын загвар

Provided by Business Owner's Toolkit, Content Partner for the SME Toolkit


Ашиг тус: Хүн ажилд авахдаа анхаарах олон асуудал бий. Тэдгээрийн нэг нь зөв хүнийг олж ажилд авах. Хүнийг ялгаварлан үзэж ажилд авсан гэдэг буруутгалаас өөрийгөө хамгаалах нь чухал. Мөн ажил санал болгох явцад ямар нэг байдлаар "хөдөлмөрийн гэрээ"г байгуулчихсан мэт ойлголт төрүүлэхгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс ажлаас халахад хохирол төлөх шаардлагатай болно. Эдгээр зорилтуудыг биелүүлэхэд тус болох 4 бичиг баримтыг файл болгон хавсаргав. Эхнийх нь өргөдөл өгсөн хүмүүсээс хамгийн сайныг нь сонгоход шаардлагатай бүх мэдээллийг авахад тус болох өргөдлийн маягт. Хоёрдахь баримт нь ажилд авах явцад санамсаргүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг ойлголт төрүүлэх байх зорилготой мэдүүлгийн маягт. Гуравдахь баримт нь ажилд хүн авахдаа ялгаварлан үзсэн байдал гаргаагүй болохыг батлах сонгон шалгаруулах явцыг баримтжуулах маягт. Дөрөвдэхь баримт нь ажилд авсны дараа ажилтны хувийн хэрэгт шаардлагтай мэдээллийг авах зорилготой маягт.

Файлын тайлбар: Уг файлд 7 хуудас бүхий баримт бичгийг багтаасан. Уг баримт бичигт байгаа маягтуудыг Microsoft Word 6.0 программыг ашиглаж хийсэн ба Microsoft version 6.0 болон түүний дараагийн хувилбаруудыг ашиглан уншиж болно.

Онцлог шинж: Үүнд:

Ажилд орох өргөдлийн маягтын загвар:

  • өөрийн шаардлагад нийцүүлэн түргэн өөрчилж болно
  • өнөөгийн олон компаниудын ашиглаж буй ажлын өргөдөлтэй төстэй
  • үүнд багтах хэсгүүд:
    • ерөнхий мэдээлэл
    • цалингийн шаардлага
    • тодорхойлолт
    • боловсрол
    • эрүүгийн, жолооны, цэргийн түүх
    • бизнесийн төхөөрөмж ашиглах чадвар
    • ажлын туршлага

Хариуцлагаас чөлөөлөх мэдүүлэг:

  • өөрийн шаардлагад нийцүүлэн түргэн өөрчилж болно
  • хөдөлмөрийн гэрээ бус өөрийн хүсэлтээр ажилд орж байна гэдгийг мэдэгдэж байгаа ба улмаар ажлаас халсан тохиолдолд шүүхэд татагдах, хохирол төлөх зэргээс хамгаална
  • өргөдөлд бичсэн мэдээлэл, зан байдал, нэр хүндийн талаар мэдээлэл авах, шалгах зөвшөөрөл
  • мансууруулах бодис болон архины шинжилгээ хийх зөвшөөрөл
  • шинэ ажилтныг туршилтын хугацаанд ажиллуулах тухай заалт орсон

Өргөдөл гаргагчийг сонгох шалгуурын бүртгэл:

  • сонгох явцад ялгаварлан үзэлгүй, шудрагаар сонгон шалгаруулсан гэдгийг батална
  • дараах зүйлүүдийг тусад нь бүртгэнэ:
    • хүйс
    • яс үндэс
    • сонгох шалгуур
    • сонгогдсон хүн бусдаас юугаар давуу байсан

Ажилд орсны дараах шаардлагтай мэдээллийн маягт:

  • өөрийн шаардлагад нийцүүлэн түргэн өөрчилж болно
  • дараах зүйлүүдийг тусад нь бүртгэнэ:
  • хувь хүний шинж тэмдгүүд
  • ослын үед мэдэгдэх хүн
  • тэжээлгэгч (даатгал хийхэд хэрэгтэй)
  • ажлын тухай мэдээлэл, үүнд: албан тушаал, цалин хэмжээ, цалин олгох хэлбэр г.м.

Attachments:
Ажилтныг ажилд авах багц: Өргөдлийн маягт, Битүү дурьдсан гэрээг үл хариуцах нөхцөл, Ажилд авах явцыг шударга явуулах баримт бичгийн маягт

Copyright © 2014 Toolkit Media Group, a Wolters Kluwer business. All Rights Reserved.

 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion