Мөнгөн гүйлгээний ангилал
Өнөөдөр Даваа гарагийн өглөө, гэтэл Баасан гарагийн цалин тавих гэтэл бэлэн мөнгөний эх үүсвэр таньд хүрэлцээгүй байна гэж үзье. Танд ямар арга зам байж болох вэ? Мөнгөн гүйлгээний дутагдал компани бүрд л тохиолддог. Ийм хямралаас гарахын тулд өөрийн харилцдаг банкнаас зээл авах эсвэл өмнө авсан зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах, эсвэл ийм нөхцөлд ашиглахаар хуримтлуулсан бэлэн мөнгөний нөөцөө зарцуулж болох юм. Хэрэв та үүнийг урьдчилан төлөвлөөгүй бол ямар арга хэмжээ авах вэ? Дараахи арга техник нь ийм гэнэтийн хүндрэлд орсон үед таньд туслалцаа болно. Үүнд:
- Факторинг
- Төлбөр нь хийгдээгүй байгаа авлагад анхаарлаа хандуулах
- Бараагаа зээлээр олгохыг бэлтгэн нийлүүлэгчээс хүсэх
- Хөрөнгөө худалдаад буцааж түрээслэх
- Зээлийн карт ашиглах
- Төлбөрүүдээ зохицуулах
Факторинг нь ихэнхдээ 24 цагийн дотор таны авлагыг бэлэн мөнгөөр худалдан авна. Та олонхи тохиолдолд авлагын дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний өндөр үнийг төлөх хэрэгтэй ч үндсэндээ нэг хоногийн дотор л бэлэн мөнгөтэй болно. Факторууд авлагыг чинь худалдан авмагц үндсэндээ түүнтэй холбоотой цаасны ажил, бүртгэлийг таны өмнөөс гүйцэтгэж удирдлагаар хангаж ажилладаг. Факторуудад авлагаа худалдах нь ихэнхдээ нууц байдаг учраас мөнгөн гүйлгээний хүндрэл гарсан тухай чимээ гаргахгүй байх ёстой. Факторингийн үйлчилгээг олохын тулд бизнесийн лавлахууд дахь "арилжааны санхүүгийн компани" гарчигт үзэх хэрэгтэй;
Төлбөр нь хийгдээгүй байгаа авлагад анхаарлаа хандуулахЭхний ээлжинд өмнө нь урт хугацааны туршид төлбөрөө тогтмол хийдэг байсан худалдан авагчид хандах хэрэгтэй. Хамгийн сайн хоёр худалдан авагчид хандан төлбөрөө хугацаанаас нь өмнө бүтнээр эсвэл хэсэгчлэн хийх хүсэлтэй байгаа эсэхийг асууна. Таньд мөнгөний хэрэгцээ чухал байгааг тэдэнд үнэнээр нь зоригтой хэлээд төлбөрөө одоо хийвэл талархах болно гэдгээ мэдэгд. Хугацаанаас нь өмнө төлбөр хийх сонирхол төрүүлэх үүднээс нэхэмжлэхийн нийт дүнгийн 1-2 хувиар хөнгөлөлт үзүүлэх талаар бодолцох хэрэгтэй.
Хугацаа хэтэрсэн хуучин өртэй худалдан авагчдын хувьд долоо хоногйн дотор төлбөрөө хийвэл өрийн үлдэгдлийн 15 хувь, цаашилбал 25 хувиас чөлөөлөх талаар санал болго. Хэдийгээр энэ нь тийм ч хямд шийдвэр биш боловч өөр бусад өрийн хувилбараас үнэтэй бус. Ингэснээр хэзээ ч төлөгдөх боломжгүй өрийг цуглуулах боломжийг таньд олгоно.
Бараагаа зээлээр олгохыг бэлтгэн нийлүүлэгчээс хүсэхТанай бизнес аль нэг бэлтгэн нийлүүлэгчид төлбөр хийх асуудал гол зүйл болж байна уу? Хэрэв тийм бол зээлээр бараа олгох асуудлыг бэлтгэн нийлүүлэгчид тавих хэрэгтэй. Урт хугацаанд байнга бараа нийлүүлдэг нийлүүлэгчдэд (тэр нь танай өрсөлдөгч байх ёсгүй) эхэлж хандан зээлээр бараагаа олгож туслахыг хүс. Та тэдгээрийн бараа, үйлчилгээг байнга хэрэглэдэг худалдан авагч учраас бэлтгэн нийлүүлэгчид таныг бизнестээ үлдэхэд туслалцаа үзүүлэх сонирхолтой байна. Хямрал дуусмагц төлбөрөө даруй барагдуулж талархсанаа харуул.
Хөрөнгөө худалдаад буцааж түрээслэхТаны конторын тавилга, компьютер, телефон утасны систем эсвэл бусад тоног төхөөрөмж үнэ хүрэх байсан ч эдгээрийг зарчихаад бизнесээ үргэлжлүүлэн явуулж чадахгүй. Гэхдээ та яаж болох вэ гэвэл тэдгээрийг таниас худалдан аваад буцаагаад таньд түрээслүүлэх тийм түрээсийн компанийг олох хэрэгтэй. Таны авах мөнгө нь хөрөнгийн үнэлгээнээс хамаарах ба түрээсийн компани таниас өндөр төлбөр авна гэдгийг урьдчилан тооцох ёстой. Ийм сонголтод болгоомжтой хандах нь дээр. Нэгэнт тоног төхөөрөмжийг та бус түрээсийн компани өмчилж байгаа учраас төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол тоног төхөөрөмжийг буцаан авахаас огт эргэлзэхгүй.
Зээлийн картЧадварлаг менежмент бүхий зээлийн карт нь мөнгөн гүйлгээний хямралыг давж гарахад таньд хэрэгтэй болдог. Гэхдээ болгоомжтой бай. Өөрийн компанийг зээлийн картын өрөнд тушсан аж ахуй эрхлэгчид олон байдаг. Зээлийн картын өрийн хүүнийн хувь нь банкны зээлийн хүүнээс хавьгүй өндөр байна. Мөнгөө хурдан буцааж төлөхгүй бол сарын төлбөр нь л гэхэд цаашдын мөнгөн гүйлгээнд хүндрэл учруулдаг. Хэрэв таньд өөр сонголт байхгүй бол зээлийн картын өрийг богино хугацааны зээлтэй адилтган үзэж хэдхэн долоо хоногийн дотор эргүүлэн төлөх хэрэгтэй.
Төлбөрүүдээ зохицуулахАжиллагсдад цалинг хугацаанд нь олгож чадахгүй болмогц тэд шууд л өөр ажил хайгаад эхлэх магадлалтай байдаг. Нөгөө талаас, төлбөрөө оройтож хийхийг бэлтгэн нийлүүлэгчид хурдан зөвшөөрөх талтай. Зээлдүүлэгч рүүгээ утасдаж үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа өгөхийг хүсэх эсвэл тухайн сард төлөх ёстой өрийн зөвхөн хэсгийг төлөх талаар зохицуулалт хийх хэрэгтэй. Өрийн алийг нь төлөх, төлөхгүй хүлээх ёстойг тодорхойлох үүднээс нэхэмжлэхүүдийг нарийн судалж үзнэ. Бизнесийг үргэлжлүүлэн явуулахад маш чухалд тооцогдох зээлдүүлэгчид эхний ээлжинд, бусдад дараа төлбөрөө хийх нь зүйтэй. Гэхдээ төлбөрөө зүгээр ч хойшлуулж болохгүй. Эхлээд зээлдүүлэгчид хүндрэлээ тайлбарлах ёстойг анхаарах нь чухал.

RSS Feeds